Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Манхан нутгийн малчдын баясгалан

‏Баян-Овоо багийн Манханд зам нэвтэрсэн тухай сурвалжлага

Манайх хошууны төв Мянгат суурингаас 240 газрын зайтай. Хошууны зүүн хойд хэсэг, Хулан шарга даагын элсэнд байрладаг. Өмнө нь зам харилцаа амаргүй байсан юм. Хошуу орохын тулд хонуут өнжүүт замнадаг байлаа. Харин өнгөрсөн жил гэрийн үүд хүртэл хар зам тавьснаар хошуу орох 2 цагийнх боллоо. Өглөө эртлэн мал сүргээ бэлчээрт нь гаргаад хошуу руу зүглэвэл орой ажлаасаа өмнө буцаж ирнэ. Зам тээврийн нөхцөл сайжирсан нь малчдын аж амьдралд их ашиг тус хүртээж байна гэж Шулуун Хөвөөт Цагаан хошууны Ихнуур сумын малчин Алтанхуяг ярьж байлаа.
Саадгүй нэвтрэх саруулхан замаар нааш цааш замнах жаргал аж. Малчин Алтанхуягийн гэрээс сумын төв хүртэл гучаад л газрын зайтай. Гэвч элс ихтэй болохоор зам муутай. Тусгай элсний машин биш бол энэ замаар явна гэдэг байшгүй хэрэг. 2010 онд шороон зам зассанаар арай дээр болсон боловч өвөл цас орвол хаагдаж, зун бороо орвол шавар болж үйл тамыг нь бардаг байжээ. 30-аад газрын замыг цаг гаруй явж байж дөнгөж сумандаа хүрч ам хүнсээ бэлддэг байсан гэнэ. Тэрчлэн сумаас цааш хошууны төв хүрнэ гэдэг бас зам муутай учир бүхэл өдөр замнадаг байжээ.
 Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг хөдөө тосгон мал аж ахуйн орныг хөгжүүлэх олон төслийг хэрэгжүүлэх явцдаа ядуу бүсийн зам тээврийн нөхцөлийг сайжруулах салбарт хөрөнгө оруулан ажилласан байдаг. Нам засгаас иргэдийн амьдралыг сайжруулахын тулд 2008 онд хошууны төв Мянгат суурингаас Шанд сум хүрэх хар замыг засаж эхлэн, 2010 онд нэвтрүүлсэн байна.  Үүний дараа сумаас баг хүрэх, бүр сүүлд нь малчдын гэрийн үүд хүртэл хар зам дэвсэж өгсөн байна.
- Өмнө нь бид хашаа хороо, байр байшингаа засахад хэрэглэх тоосго чулуугаа урд намраас нь эхлэн бэлтгэж байж ажилдаа ордог. Газар хөлдөх үед тээж оруулдаг байсан. 2000 оны эхэнд манай аав байраа засах гээд хошуунаас тоосго, мод чулуу оруулах хэрэгтэй болж, намар нь төлөвлөгөө гаргаж, газар хөлдмөгц л хошуунаас 1200 юаниар машин хөлслөн бүх зүйлээ оруулсан юм. Одоо хэзээ юу хэрэгтэй болно хошуунаас машин хөлслөөд 500 юань зарцуулахад гэрийнхээ үүдэнд хүргүүлээд ирнэ. Тухайн үед өвс бордоогоо ч гэсэн жил жил өндөр үнээр машин хөлслөн оруулдаг байлаа. Одоо зам тээвэр сайн болж,  газар хөлдөхийг хүлээх хэрэггүй болсноор барахгүй уулын замыг хоёр цаг хагас л явдаг болжээ. Тэр үеэс “2020” машинаар сумаас манай гэр  хүртэл 100 юанийн шатахуун зарцуулдаг байсан бол харин одоо 10 орчим юанийн шатахуун зарцуулж байна.
- Тухайн жилүүдэд малын наймаачин гэх хоёрхон хүн л байнга ирдэг байлаа. Аргагүй шүү дээ. Элс, бут бургастай буйд бөглүү газар, зам мэдэхгүй бол ирэхээсээ зүрхшээнэ. Тэднийг нутгийн наймаачин л морьтой дагуулан “үхрээ худалдах уу, хонио зарах уу, ноос, ноолуураа худалдах уу” гээд өрх дараалан асууж сурч явдаг. Юутай ч үнэ ханш гэдэг маш доор. Малчид аргагүй нүдээ аниад өгдөг байсан. Одоо манайхны зарим малчид цагаан идээгээ хөдөө хийж, хошууны төвд хүргэн худалдах болжээ. Зарим малчид намар өвөлдөө ч гэсэн мал хараа хошуунд аваачин борлуулдаг боллоо. Зам тээврийн нөхцөл сайжирснаар арилжаа  наймаа эрхлэх, мал хараа худалдах, өвс бордоогоо оруулах гээд бүх зүйл амар болсон гэж Алтанхуяг өнгөрсөн одоог эргэцүүлэн ярина.
Нам засгаас иргэдийн амьдралыг сайжруулах төслийг хөдөө орон нутагт  хэрэгжүүлж, манхан нутгийн зам тээврийн нөхцөл сайжирснаар малчид ашиг хүртэж эхэлсэн юм. Замтай болохын жаргал гэж энэ.

Зохиогч:Сараана
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:252
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой