Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад улс хөгжлийн явцад том гүрний үүрэг хариуцлага хүлээх болно


“Өнөөдөр бол таны төрсөн өдөр, миний эх орон. Үүрийн гэрээтэй уралдан энхийн тагтааг нисгэж, эх орондоо би хүсэл зөгнөлөө дэвшүүлсэн...”

 

Жил болгоны 10-р сарын 1-ний өдөр энэхүү “Өнөөдөр бол миний эх орны төрсөн өдөр” хэмээх дуу БНХАУ-ын төрийн дуулалтай адил Хятадын иргэдийн дунд өргөнөөр дуулагддаг бөгөөд дуунд гардаг “энхийн тагтаа” зэрэг үг бол даян дэлхийн хүмүүсийн энх тайван, амар амгалан байдлын тухай хүсэл эрмэлзлийн нийтлэг тэмдэг үг болсон байдаг. 

2018 оны 9-р сарын эхээр хуралдсан “Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалт” дээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ, “энх тайван, хөгжил бол өнөөгийн цаг эриний гол сэдэв, гол урсгал болохоор олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэйгээр оюун ухаан, итгэл зоригоо хамтатган, түүхэн үүрэг хариуцлагаа хамтаар ухамсарлан цаг эриний асуултад хариулт өгөх хэрэгтэй” гэсэн юм. 

Өдгөө, даян дэлхийд урьд өмнө байгаагүй томоохон сорилт нүүрлэж байна. 69 жилийн шаргуу замналыг туулсан БНХАУ олон улсын дэглэмийн хамгаалагч, олон талт үзлийг мөрдөн хэрэгжүүлэгч болохын хувьд энх тайван болон хөгжлийн тухай цаг эриний асуултад өөрийн гэсэн хариулт өгч буй нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. 

Энхийн төлөө Хятад улс дотоодынхоо эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг ахиулсны зэрэгцээ, мөн НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд “гол чухал хүчин” болж ажилласаар ирснийг хүмүүс андах юун. Одоогоос гурав хоногийн өмнө, Хятад улс дахин энхийн дэмжин сахих 100 офицер дайчдаа Киншаса нийслэлтэй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад томилсон бол өнгөрсөн 28 жилд нийтдээ 37 мянган цэрэг цагдаагаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулжээ. Үүнд Хятадын 21 цэрэг цагдаа энхийг дэмжин сахих үүрэг гүйцэтгэх явцдаа алтан амиа зориулсан юм. Түүнчлэн Хятад улс бол НҮБ-ын энхийг дэмжин сахиулах ажиллагааг санхүүжүүлэгч 2 дахь том орон, Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орноос энхийн дэмжин сахиулах хүчин хамгийн олон томилсон орон болно. 

НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагааны ажил эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Ник Бирнбек хэлэхдээ, “Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болох Хятад улс нь нааштай үлгэр жишээ болсон. Учир нь зарим гишүүн орон энхийн дэмжин сахиулах ажиллагаанд оролцох сонирхолгүй бөгөөд зарим улс орон холбогдох саналаа өгөх ажиллагаанд оролцож, холбогдох зардлыг хувааж даах нь маш чухал юм. Харин хятад улс хамгийн хатуу бэрх бүсэд энхийг сахих хүчнээ тасралтгүй илгээсээр байна” гэжээ. 

Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс нь ядуу хүчиртэй, хөгжлөөр тааруу байхын гачиг зовлонг сайн мэддэг бөгөөд ДНБ нь дэлхийд 71-р байрладаг бодит байдалд чиглүүлэн, нэг талаар 3 жилийн хугацаатай дотоодын ядуурлыг буруулах төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оны эцэс гэхэд нийт иргэдээ чинээлэг амьдралтай болгохыг зорьж байгаа бол нөгөө талаараа “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ын байгуулалтыг ахиулж, “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” зарчмыг баримтлан, даяаршлын явцад “нэг бүс нэг зам” гэсэн стратегиар дэлхийн улс орнуудтай хөгжлийн туршлага, боломжоо хуваалцахыг хичээж байна. 

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтын дагуу, 2013 онд Хятад улс “нэг бүс нэг зам” санаачилгыг дурдан гаргаснаас нааш одоог болтол дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, Хятад улс болон зам дагуу улс орнууд хоорондын худалдааны эргэлт 5 их наяд ам долларыг давж, зам дагуу орнуудтай хамтран хилийн чанадад байгуулсан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсэд нийтдээ 28 тэрбум 900 сая ам долларын хөрөнгө оруулан, тухайн улс орон, бүс нутагт 244 мянган ажил байр, 2 тэрбум гаруй ам долларын татварын орлого олгож өгчээ.

Энэ бол даруй “нэг бүс нэг зам” санаачилгад эргэлзээтэй, сэжигтэй хүмүүст өгч буй хамгийн сайн, хамгийн бодитой хариу мөн. Хятад улс “нэг бүс нэг зам” санаачилгаар дамжин Африкийн орнуудтай хөгжлийн ололт амжилтаа хуваалцаж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн бол, “нэг бүс нэг зам” санаачилга хамтын ажиллагааны асар их нөөц боломж дагуулж, оролцсон улс орнууд бүгд “харилцан ашигтай байж, хамтаар ашиг хүртэх”-ийг биелүүлж байна. Энэ нь Кени улс, тэрчлэн бүхий л Африк тивээрээ Хятад улстай хамтарч ажиллах сонирхол, идэвхжилтэй байгаагийн хамгийн чухал учир шалтгаан болно гэж Кени улсын ерөнхийлөгч Ухуру Кеньятта хэлсэн юм. 

Хятад улс даяар 69 дэх үндэсний баяраа тэмдэглэж буй энэ агшинд, АНУ-ын Сан Франциско хот ч энэ оны 10-р сарын 1-ний өдрийг “Хятад-Америкийн найрамдлын өдөр” болгон тэмдэглэж, тус хот болон Хятад улс хоорондын найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагаанд илтгэл эрмэлзэлтэй байгаагаа харуулж байна. 

Түүхийн урсгал, цаг эриний хөгжлийн явцад аль ч улс орон хаалгаа дараад хувиа сахиад хөгжихийг бүү хэл, оршин тогтнож ч чадахгүй юм. Дэлхийн хамгийн их нээлттэй хөгжиж буй орны хувьд, Хятад улс хэзээд дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үйлсийг шинэ хөдөлгөх хүчээр хангаж, шинэ хүчин зүтгэл оруулснаар байх болон гэдгийг хүмүүс харах болно.

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:925
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой