Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 69 жилийн ойг хамтдаа тэмдэглэв

Шинэ Хятад улс байгуулагдсаны 69 жилийн ойг хамтдаа тэмдэглэв.

Сүүлийн өдрүүдэд Хятадаас  гадаад орнуудад суугаа Элчин сайдын яамны улсын баярын хүлээн авалтад урилгаар  оролцсон гадаадын зочид шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших аугаа өөрчлөлтийг  өндрөөр үнэлж, Хятадын хөгжлийн амжилт нь өргөн олон хөгжиж буй оронд ашигтай  туршлага хангав хэмээн магтан сайшаахын зэрэгцээ ирээдүйд Хятад улстай олон  салбарын найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг маш их хүсэн хүлээж байна  гэжээ.

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс  төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн дэд дарга Чое Рюнг-Хае  хэлэхдээ: Хятад улс "хос зуун жил"-ийн тэмцлийн зорилт болон Хятадын  үндэстнүүдийн аугаа сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэх явцдаа,  гайхам том амжилт олов. Хойд Солонгосын ард түмэн үүнд маш их баярлаж байгаа. Өнөө хоёр орны дээд удирдагчийн жолоодлого анхаарал дор, Хойд Солонгос Хятадын  харилцаа шинэ эриний шаардлагад нийцсэн чиглэлийн дагуу маш ихээр хөгжив,  Хятадын талтай хамтаар хичээж, хоёр орны дээд удирдагчийн тохиролцсон чухал  нийтлэг ойлголтыг хянамгай хэрэгжүүлж, Хойд Солонгос Хятадын найрсаг харилцааг  хэлбэрэлтгүй хөгжүүлж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад Хойд Солонгосын тал  бэлэн байна гэжээ.

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан,  технологийн сайд Хаяши Ёшимаса хэлсэн үгэндээ: Шинэ Хятад улс байгуулагдсаны 69  жилийн ой болон Хятад Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойд  цогтой халуун баяр хүргэж байна. Энэ оны 05-р сард миний бие Япон-Хятадын парламентын гишүүний холбооны төлөөлөгчдийг тэргүүлэн Хятадад  айлчилж,хоёр тал олон салбарын солилцоогоо улам өргөжүүлэн гүнзгийрүүлж буйг бие  сэтгэлээр мэдрэв. Япон Хятадын найрамдал нь бүх Ази Номхон далайн бүс нутгийн  хамтын баялаг юм гэжээ.

Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамны  тэргүүн дэд сайд Лим Сунг-Нам хэлсэн үгэндээ: Өмнөд Солонгос Хятадын дипломат  харилцаа тогтоосон 26 жилийн ой энэ онд тохиож байна, бас Өмнөд Солонгос Хятадын  стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулсан 10 жилийн ой тохиож  байгаа учир гүнзгий холын ач холбогдолтой юм. Өмнөд Солонгос Хятад нь харилцан  ахиулан харилцан хөгжсөн сайн хөрш юм, өнгөрсөн 26 жилийн турш хоёр талт  харилцаа хурдтай хөгжсөөр ирэв гэжээ.  

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1978
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой