Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Үндэсний баярын амралтаар Хятадын аялал жуулчлалын зах зээл хөгжөөнтэй байна

Жил бүрийн Үндэсний баярын амралт нь Хятадад аялал жуулчлалын оргил үеийг авчирдаг.

       Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн төсөөллөөс үзэхэд, зөвхөн 10 сарын 01-ний тус өдөр гэхэд бүх Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 122 сая дотоодын жуулчдыг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.54 хувиар өсөн нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна Хятадын томоохон аялал жуулчлалын компаниудаас ойлгосноор, хувьсгалын суурин газрын жуулчлал, соёлын жуулчлал, хилийн чанадын жуулчлал зэрэг нь энэ оны үндэсний баярын амралтын хамгийн мода болсон аялал жуулчлалын арга хэлбэр болсон байна.

10-р сарын 01-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ой тохиож, үндэсний баярын уур амьсгал ихсэж, хувьсгалын суурин газрын аялал жуулчлал хөл ихтэй байлаа. Мөн өдөр Бээжингийн Тянь Ань Мэний өргөн талбайд төрийн далбаа мандуулах их ёслол зохион явуулж, 145 мянга гаруй жуулчид хүрэлцэн ирж үзэн танилцжээ.

10-р сарын 01-ний үдээс өмнө 4 хоног үргэлжлэх Бээжингийн олон улсын аялал жуулчлалын ХХ наадам нээлтээ хийлээ. Дотоод гадаадын уран сайхны 30 гаруй багууд гайхамшигтай сайхан тоглолт гаргаж, гадаад дотоодын жуулчдаа баясгажээ. Бээжин хотын аялал жуулчлалын хөгжлийн комиссын орлогч дарга Ван Юе танилцуулахдаа, Энэ оны үндэсний баярын эхний өдөр бид аялал жуулчлалын наадмын нээлтээ хийж байгаа нь аялал жуулчлалын салбарыг эрчтэй хөгжүүлэх бидний шийдвэр зориг, эрэл хүслийг харуулж байна. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын орчинг улам боловсронгуй болгон, аялал жуулчлалын таатай уур амьсгалыг бүрдүүлж,  Бээжин хот нь соёлын төв, олон улсын хотхон болсны хувьд түүний гоо үзэсгэлэнг   жуулчдад мэдрүүлэх гэсэн юм гэжээ.

Үйлчилгээний чансааг дээшлүүлж, жуулчдын сонирхлыг татахын тулд энэ оны улс тунхаглагдсан баярын үеэр олон жуулчлалын бүс тасалбарын үнийг бууруулж, зарим нутаг нь бүр төлбөргүй нээлттэй болгож   байна. 

Хятадын соёл жуулчлалын ажил төрөл уялдан хөгжихийн хэрээр улс тунхаглагдсан баярын амралтын үеэр музей, технологийн ордон, уран сайхны ордон, номын сан зэрэг олон нийтийн соёлын газар түүнчлэн кино жүжгийн театр, худалдааны ерөнхийлсөн төв зэрэг нь хүмүүст ихээр таалагдаж байна. "Соёл + аялал жуулчлал"-ын бүтээгдэхүүн баялаг агуулгатай болж, аялал жуулчлалын зах зээлийн хөгжилд шинэ хөдөлгөх хүчин сэлбэв.

Жянши мужийн Жин Дэ Жэнь, Фүжянь мужийн Дэ Хуа зэрэг ваар шаазангийн үйлдвэрлэлийн 10 гол нутаг хамтран Хятадын шаазангийн   жуулчлалын маршрутыг буй болгож, шаазангийн үйлдвэрлэл,аялал жуулчлал түүнчлэн тухайн нутгийн байгалийн өнгө үзэмж, ардын зан заншлыг уялдуулан нэгтгэж байна. Аялал жуулчлалын компанийн албан хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, "Үзэж харж сонирхохоос гадна өөрийн биеэрээ хийх боломжтой болсон юм. Ваар шаазан сонирхохоос гадна бид гар бие оролцохыг чухалд үзэж байна" гэв.

"CTRIP" аяллын зууч сайтын өмнө нь нийтэлсэн урьдчилсан төсөөллийн дагуу, энэ оны үндэсний баярын амралтаар давхацсан тоогоор бараг 7 сая хилийн чанадад аялах нь 131 сая гэсэн бүтэн жилийн хилийн чанадад   аялах хэмжээний 5 орчим хувийг эзлэх болно. Тус сайтын инженер Жай Мэн-на танилцуулахдаа, өмнө нь хүмүүс олноор сонирхдог Европ, Америк зэрэг холын маршрут, Япон, зүүн өмнөд Ази зэргийн богино зайн маршрутыг гаргавал үндэсний баярын амралтаар бас аяллын шинэ объект газрууд илэрсэн байна гэжээ.

"Энэ жил шинээр 8 орон Хятадын иргэд визгүй  зорчих юм уу тухайн оронд очсоны дараа виз авахыг зөвшөөрсөн. Тодруулбал Катар, Босни-Герцеговина, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг нь Хятадын жуулчдад  таалагдаж байна. Дурдууштай нь Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын   нөлөөгөөр Африкийн орнуудад очиж аялах нь мөн маш их мода болж байна" гэжээ.  

2018 оны 09-р сарын байдлаар, Хятадын иргэд энхийн   паспортаар хувийн шугамаар визгүй аялах юм уу, очсоны дараа виз авахыг зөвшөөрсөн улс орны тоо 73-д хүрснээр Хятадын иргэдийн эдгээр улс оронд аялах   сонирхол улам нэмэгдсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:931
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой