Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

”Бүс ба зам” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

Саяхан өндөрлөсөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп ”Америкийг эн тэргүүнд” тавьж, даяаршлыг эсэргүүцсэн нь Америкийн холбоотнууд зэрэг олон улсын удирдагчдын шүүмжлэлд өртсөн юм.

Саяхан өндөрлөсөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р  чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп "Америкийг эн тэргүүнд" тавьж, даяаршлыг эсэргүүцсэн нь Америкийн холбоотнууд зэрэг олон улсын удирдагчдын шүүмжлэлд  өртсөн юм. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш олон орны тэргүүн, дээд зиндааны төлөөлөгчдөд хандан хамтран ажиллаж, дэлхий нийтийн чухал сэдвээр шийдвэрлэх гарц хайхыг уриалсан юм. Ерөнхий ассамблейн энэ  чуулганы сэдэв дэлхий нийтээр манлайлал, үүрэг хариуцлагаа хуваалцах замаар энх тайван, шударга, тогтвортой нийгэм байгуулах явдал юм. 

Хэсэг хугацаанд тусгаарлах үзэл, ганц талт үзлийг өрнийн хөгжсөн орнууд ярианы сэдэв болгосноос болж олон улсын хамтын ажиллагаа, глобал засаглалд багагүй саад болоод байна. Өнөөдрийн хуваагдмал ертөнцөд хүн   төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах асуудал нь Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас авахуулаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга  уулзалт хүртэлх олон улсын олон цуврал хурлын хамгийн их анхаарал хандуулж буй асуудал болоод байна. Хятад улс үүнд оюун ухаан, санаа бодлоо нэмэрлэснийг олон  улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн юм. 

Америкийн судлаач Роберт Кюн манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан "Бүс ба зам" санаачилгыг өндрөөр үнэлж: Энэ бол олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцон, дэлхийн хөгжилд оруулсан Хятад улсын чухал нэмэр юм гэжээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ оны чуулга уулзалтад Унгарын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Сияарто Петер Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бүс ба зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр: Урьд өрнийн орнуудын хөрөнгө дорнын орнуудад нэвтэрч, дорно дахины хямд хөдөлмөрийн хүчийг ашиглагдаг байсан бол одоо дорнын орнууд,  ялангуяа Хятадын хөрөнгө өрнийн улс орнуудад нэвтрэн, өндөр чанартай технологийг авчирч байна. Унгар улс энэ боломжийг алдалгүй Хятадын хөрөнгийг Унгарын дэд бүтэц, бүтээн байгуулалтад ашиглан, хөрш орнуудтайгаа дэд бүтцээр холбогдох   боллоо. Дэлхий ертөнцөд цоо шинэ дэг журам бүрдэж байна гэжээ. 

Энэ оны 6-р сараас эрх барьсан Италийн шинэ засгийн газар дорныг дагах бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Тэд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, эдийн засагч Мишель Герачигээр ахлуулсан "БНХАУ-ын   ажлын хэсэг" байгуулж, "Бүс ба зам" төсөл, Хятадын Африкт хэрэгжүүлж буй төсөлд хамтран ажиллаж, эдийн засаг, худалдааны салбарт Хятад улстай бүх талаар   хамтран ажиллахаар болжээ. 

БНХАУ "Бүс ба зам" санаачилгыг гаргасан 5 жилийн турш холбогдох төсөл хэрэгжихийн зэрэгцээ цөөнгүй улс орон, бүс нутаг   бодит үр ашиг хүртэж байна. 

Хятадын "Бүс ба зам" төслийн нөлөөгөөр Америк, Европын орнууд ч өөрийн гэсэн олон улсын дэд бүтцээр холбогдох төлөвлөгөө боловсруулж эхэлсэн билээ. Барууны орнуудын хэвлэл үүнийг Хятадтай хийж буй "халз тулаан" гэж мэдээлсэн ч Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулж "Энэ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг түргэтгэн,   дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулах гэсэн эерэг дохио юм"   гэжээ. 

Хоёр жилийн өмнө, Ши Жиньпин дарга Ханжөүгийн Их 20-ийн бизнесийн чуулга уулзалтад: Хятад улс гадаадад нээлттэй байна гэдэг ганц хүний шоу биш, харин талуудын хамтын оролцоог дэмжих, хүчээ өргөтгөх, улс орнууд хамтдаа хөгжих, хөгжлөө хуваалцах тухай асуудал юм" гэжээ. 

Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд "Ганц цэцэг дэлгэрвэл хавар болохгүй, цэцэг бүхэн зэрэг дэлгэрвэл хавар болно." 40 жилийн турш өөрчлөлт хийж нээлттэй байсан Хятад улс одоо хөгжлийн хөдөлгөх хүчээ мөн л өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх явдал болгож байна. Өөрчлөлт нээлтийн үүд хаалга илүү их нээлттэй байх нь мэдээж дэлхий нийтэд илүү их боломж олгох юм. 

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:168
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой