Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Үйлчилгээ болон чанарыг чухалчлах болов

Энэ жилийн үндэсний баяраар Хятадад машин түрээслэн аялах, хилийн чанадад аялах зэрэг нь дэлгэрч байв.

Баярын хугацаанд хэрэглэгчид илэрхийлэхдээ: - Одоо улам бүр өөрийн биеэр мэдрэх, орчин нөхцөл, сэтгэлгээ болон үйлчилгээ зэрэгт мөнгө зарцуулах болсон гэжээ. 

Мэргэжилтэн үзэхдээ: - Хятадын оршин суугчдын хэрэглээ ерөнхийдөө хэмжээний ханамжийг чухалчилж байснаа өөрчлөгдөн чанарын дэвшлийг хөөцөлдөх болов. Харин хэрэглээний бүтэц илүү хурдтай сайжрах болсон. Эдгээр нь хөгжлийн хандлага болно гэжээ.

Хятадын ихэнх хүмүүс машин түрээслэн аялах болсон байна. Үндэсний баярын амралтын 7 хоногт Чүн Чин хотод амьдардаг ноён Ван гэр бүлээрээ хувийн машинаар Сьчуаны баруун бүсээр аялахаар болов.

Тэрээр орон нутгийн машин түрээслүүлдэг нэгэн компанид тусгай захиалга өгсөн байна. Тэрээр хэлэхдээ: - Үндэсний баярын алтан долоо хоногийн амралт гэдэг нэлээд урт хугацаа юм. Иймээс үндэсний хэмжээнд хурдны зам үнэ төлбөргүй үйлчилдэг болохоор өнөөдөр үндэсний баярын хугацаанд унах машинаа урьдчилан захиалсан гэжээ.

Сурвалжлагчийн мэдээлснээр, үндэсний баярын өмнөхөн Чүн Чин хотын машин түрээслүүлдэг хэсэг компани түрээслүүлсэн машины тоо хэмжээ 95 хувьд хүрсэн байна.

Мэргэжилтнүүд үзэхдээ: - Сэрүүн намрын улиралд тохиох 10.01-ний алтан долоо хоног нь хятадуудын гадагш аялах болон садан төрөл найз нөхдөө эргэх оргил үе болсоор ирсэн юм. Мөн үндэсний баярын хугацаанд хуримын ёслолд хэрэглэх машин тэрэгний захиалга ид өрнөдөг юм. Иймээс маш олон хүчин зүйл давхардсанаар машин тэрэг түрээслүүлдэг зах зээл богино хугацаанд эрэлт хэрэгцээтэй болдог байна гэжээ.

Үндэсний баярын бүтэн долоо хоногийн амралтаар хилийн чанадад аялан зугаацагчид маш ихээр нэмэгддэг байна. Хятадын интернетээр аялал жуулчлалын үйлчилгээ хангадаг компани болох Шиэ Чэн компанийн таамгаар энэ жилийн үндэсний баярын хугацаанд Хятадын хилийн чанадад аялагчид давхардсан тоогоор 7 саяд хүрч, жилийн хилийн чанадад аялагчдын 5 орчим хувийг эзлэх юм байна. Япон, Тайланд, БНСУ, Сингапур, ОХУ, Хятадын Хонконг зэрэг нь энэ жилийн "10.01"-ний аялал жуулчлалын бүтээгдэхүүний захиалга төвлөрч байгаа улс орон болон бүс нутаг юм.

Өнөөдөр чанар, мэдрэх зэрэг давтамж ихтэй үгүүд Хятадын иргэдийн амьдрал дунд байнга хэрэглэгдэх болсон юм. Хэрэглэгчид илэрхийлэхдээ: Өөрийн биеэр мэдрэх, орчин тойрон, сэтгэлгээ болон үйлчилгээ зэрэгт мөнгөө зарцуулах болсон гэжээ.

Тэд нар ингэж ярьцгааж байлаа. "Миний хувьд, чанар үйлчилгээ сайтай дэлгүүрээр явах дуртай байдаг. Жишээлэхэд Walmart дэлгүүр. Эндээс хүнсний бэлэн бүтээгдэхүүн аваад өөрөө хоолоо хийдэг."

"Өнөөдөр кино үзэх гэж байгаа. Сарын бараг долоо хоног бүр ганц удаа кино үздэг. Кино ордонд өвөлдөө кино үзэхэд дулаахан, зундаа сэрүүхэн байдаг болохоор гадагш гарах дургүй."

Тоо бүртгэлд харуулснаар оны эхний хагас жилд Хятадын кино ордны орлого 32 тэрбум юаниас давж, энд ирж кино үзэгсэд давхардсан тоогоор 9 саяыг давсан байна. Хятадын хэмжээнд интернетээр жижиглэн борлуулж буй хэмжээ 30 хувиар нэмэгдэв. Хятадын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын ерөнхий хэмжээ 18 триллион юаниас давж, өнгөрсний мөн үеэс 10 орчим хувиар өсөв. Хэрэглээний ерөнхий бүтцийн хувьд өнөө аялал жуулчлал, соёл, спорт, өндөр настны асрамж, гэрээр үйлчлэх зэргийг багтаасан үйлчилгээний хэрэглээ дотоодын оршин суугчдын хэрэглээний зардлын 40 гаруй хувийг эзэлсэн байна. 

Үндэсний статистикийн газрын Хятадын эдийн засгийн ирээдүйн хяналт хэмжилтийн төвийн дэд дарга Пань Жяньчэн хэлэхдээ: Хэрэглээ нь нэгэнт Хятадын эдийн засгийн өнөөгийн өсөлтийн тэргүүн хөдөлгөгч хүчин болов. Оршин суугчдын хэрэглээ ерөнхийдөө хэмжээний ханамжийг чухалчилж байснаа өөрчлөгдөөд чанарын өсөлтийг хөөцөлдөх болсон байна. Хятадын хэрэглээний бүтэц улам бүр хурдтай сайжрах болов, энэ бол хөгжлийн хандлага юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хэрэглээний зах зээлийн илрэлийн хувьд, бүтцийн өөрчлөлтийн хандлага зогсолтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд хурдтай явагдах үе шатандаа байгаа ажээ. Эн тэргүүнд бодитой бүтээгдэхүүнээс харагдах бие цогцгүй үйлчилгээ тийш өөрчлөгдөж байгаа, хоёрт, бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь дунд дор түвшнээс дунд дээд түвшин рүү өөрчлөгдөж байгаа, өөрөөр хэлбэл нэг нь бүтцийн өөрчлөлт, нөгөө нь чанарын өсөлт болно" гэжээ.

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1002
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой