Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Саальчин бүсгүй Оюутай

Саальчин бүсгүй Оюутай болон түүний зохион байгуулсан уламжлалт цагаан идээний арга хэмжээний тухай

Нүүдлийн соёл иргэншлийн нэгэн хэсэг болох сүү цагаан идээний үйлд хар багаасаа гаршиж, уламжлалт монгол идээ ундааг боловсруулах арга мэргэжлийг бүрэн бүтэн эзэмшсэн Оюутай бүсгүй Сөнид Баруун хошууны Сайхан-Өлзий сумын Ногоонтал багийн малчин, Сөнид Баруун хошууны Уламжлалт зан үйлийн нийгэмлэгийн гишүүн билээ.

Саальчин бүсгүй Оюутай 

Малчин бүсгүй Оюутай сүү саалийн ажилд гаршсан төдийгүй хошуу, аймгийн цагаан идээний харьцуулсан шалгаруулалтад олонтаа шилдэг амжилт гаргаж, нутаг усандаа өнгө гэрэл, яруу алдар нэмсэн юм. Тэрээр 2017 оны 09-р сард Шилийнгол аймгийн цагаан идээний үзэсгэлэнгийн уралдаанд хоёрдугаар байранд шалгарсан бөгөөд мөн ондоо Сөнид Баруун хошууны Уламжлалт зан үйлийн нийгэмлэгийн “Гарамгай саальчин” алтан медалиар шагнуулж байжээ.

Сөнид Баруун хошууны 2018 онд зохион байгуулсан уламжлалт монгол идээний уралдаанд цагаан идээний хоёрдугаар байрын шагнал, улаан идээний хоёрдугаар байрын шагналыг тус тус хүртжээ. Шилийнголын өдрийн сонины хорооноос энэ онд зохион байгуулсан “Содон Монгол Идээ” нэрэмжит уламжлалт тавгийн идээ засах уралдааны шилдэг байранд орж, мөн Шилийн хотын Аргалын нийгэмлэгээс 2018 оны 05-р сард зохион байгуулсан “Ажилч айлыг аргалаар нь” нэрэмжит далантай аргалын уралдаанд шилдэг байранд оржээ. Үүнээс гадна 2015 он болон 2017 онуудад багийн зөвлөлөөс нь түүнд “3·8”-ны Улаан тугч өргөмжлөлийг гардуулж байсан байна.

“Сөнид саальчин” уламжлалт цагаан идээний цуврал арга хэмжээний үеэр

Нийгэм нийтээсээ олон сайхан шагнал хүртэж явсан тэрээр саяхан “Сөнид саальчин” уламжлалт цагаан идээний цуврал арга хэмжээг Ногоонтал багтаа зохион байгуулсан байна. Сөнид Баруун хошуу, Сөнид Зүүн хошуу, Авга хошуу, Шулуун Хөвөөт Цагаан хошуу зэрэг хошуу сумаас 40 гаруй малчин арга хэмжээг зорин ирж, үнээ саах уралдаан, уламжлалт цагаан идээний мэдлэгийн уралдаан, уламжлалт цагаан идээний харьцуулсан шалгаруулалт, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг хөтөлбөрт оролцсон бөгөөд Оюутайн уламжлалт цагаан идээний зан үйлийн гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхсон байна.

Оюутайн уламжлалт цагаан идээний зан үйлийн гэрэл зургийн үзэсгэлэнг Сөнид Баруун хошууны Монгол бага сургуулийн сурагчид, Сайхан-Өлзий сумын цэцэрлэгийн хүүхдүүд болон хол ойроос хүрэлцэн ирсэн малчид сонирхжээ. Тус арга хэмжээ олны таашаалд хүрсэн утга төгөлдөр үйл ажиллагаа болсон төдийгүй хүүхэд багачуудад таван хошуу малынхаа сүү саалийг авах, уламжлалт аргаар цагаан идээ боловсруулах зэрэг уламжлалт цагаан идээний соёлтой танилцах алтан боломжийг нээж өгсөн байна.

Цагаан идээний үзэсгэлэн худалдааны хүрээн дэх малчдын боловсруулсан байгалийн цэвэр цагаан идээний борлуулалт маш сайн байлаа. Үүнд, Баянхараат багийн саальчин Наранхуар гуайн хөөрүүлсэн сүүний өрөм, Тором багийн саальчин Оюунгоогийн сүүн хурууд зэрэг нь хэрэглэгчдэд таашаагдаж, өдрийн талд 2000 гаруй юанийн цагаан идээ борлуулсан байна.

Зохиогч:Цэцэг
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:157
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой