Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хүлээн авч уулзлаа

Ян Жечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хүлээн авч уулзлаа.

Өнөөдөр буюу 08-ны өдөр Бээжинд ХКН-ын Төв Хорооны Улс  Төрийн Товчооны гишүүн бөгөөд Төв Хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ян Жечи Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог хүлээн авч уулзсан байна.

Ян Жечи хэлэхдээ: - Өнөөдөр Хятад, Америкийн харилцаа маш чухал үед  оршиж, олон сорилттой тулгарч байна. Хятадын тал сүүлийн үед Америкийн талаас  Хятадад чиглүүлэн назгай үг ярианууд гаргасан асуудлаар чанга харилцаж, зарчим  байр сууриа илээр тодорхойлсон юм. Америкийн тал буруу үйлдлээ даруйхан засаж,  Хятадын ашиг сонирхлыг хохироох үйлдлээ зогсоох хэрэгтэй. Хятадын тал үргэлжлэн  шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн  ашиг сонирхлоо тууштай хамгаална гэжээ.

Мөн тэрээр : - Хятад, Америк хоёр том орон хамтран ажиллавал  хамтдаа ашиг хүртэнэ. Америкийн тал зөв сонголт хийж, Хятадтай байр сууриа  ойртуулан, хоёр орны төрийн тэргүүний олон удаагийн уулзалтаар тохиролцсон  нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн, харилцан хүндэтгэх суурь дээр зөрчил  маргаанаа хяналтдаа авч, харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй байх суурь дээр  ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны харилцааг зөв замаар  урагшлуулахыг батлах хэрэгтэй гэжээ. Ян Жечи, Хятад Америкийн худалдаа, эдийн  засгийн харилцаа, Тайвань, Өмнөд Тэнгис зэрэг асуудлаарх Хятадын талын зарчим,  байр суурийг дахин нотлов.

Майк Помпео илэрхийлэхдээ: - АНУ Хятадтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг  хүртэхээр хичээн ажиллаж байна. Америкийн тал Хятадтай харилцаа холбоогоо  эрчимжүүлэн, өнөөгийн хоёр орны харилцаанд тулгарч буй сорилтуудыг зохицуулах  бүтээлч төслийг хамтдаа хайхад бэлэн байна. Америкийн тал нэг Хятад улсын  бодлого баримтална. Хятад улстай олон улсын ба бүс нутгийн асуудлаарх харилцаа  холбоо, зөвшилцлөө үргэлжлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Мөн талууд Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар санал солилцов.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:132
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой