Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Саран нуурын дэнжид зуссан сайхан монгол айл

“Саран нуур зуслан” жуулчны баазын эзэн Бүрэнцэцэгийн тухай сурвалжлага

Саран нуур жуулчны бааз

Сүүлийн жилүүдэд тал нутгийн аялал жуулчлал хөгжиж, ялангуяа зуны улиралд дотоод гадаадын жуулчид тал нутгийн гоёмсог үзэмжийг үзэж, монгол амьдралтай танилцахаар хүрэлцэн ирцгээх нь олон болжээ. Энэ хүмүүс орон нутгийн онцлогтой аялал жуулчлалын газрыг сонгож, монгол хоол унднаас эхлэн, хоногийн газар, монгол онцлогтой наадам тоглоомыг сонирхох болсон нь нийгэм цаг үеийн хөгжил өөрчлөлт гэх үү дээ. Ийм байдлыг ажиж мэдсэн манай зарим малчид өөрийн онцлогтоо тохирсон аялал жуулчлалын газар эрхлэн, орон нутгийнхаа давуу талыг таниулахаар хичээн ажиллах болсон юм.
Шулуун Хөвөөт Цагаан хошууны Улаанцав сумын Сайнбулаг багийн малчин Бүрэнцэцэг орон нутгийнхаа давуу талыг ашиглан жуулчны бааз байгуулан орлогоо нэмэгдүүлж яваа малчны нэгэн билээ. Эднийх 100 гаруй га нутаг түрээсэлж, 40-өөд үхэр, 200 гаруй хонь, 2 адуу, 6 тэмээ маллаж буй айл.

Жуулчид элсэнд гулгаж наадна

Суурингийнхаа өмнө талд саран хэлбэрийн нууртай, элс манхан залгалдаж, бут бургас ургаж, үзэсгэлэнт сайхан байгалийн гоёмсог дүр төрх бүрдсэнээр хол ойрдоо алдартай “Саран нуур зуслан” гэх жуулчны баазыг байгуулж, улсын дотоод гадаадын хэдэн арван мянган жуулчин хүлээн аван зочилж байгаа юм.  Монгол нутгийн үзэсгэлэнт төрхийг алс тэртээ харь гүрэнд хүртэл уламжлан, монгол идээ ундааныхаа сайхан үнэр амтыг хүмүүсийн сэтгэлд буутал амтлуулж явна гэдэг юутай жаргалтай. 2010 оны үед жилийн орлого дөнгөж дал наян мянган юаньд хүрч байсан бол сүүлийн хоёр жилд дахин нэмэгдэн 160 мянган юаньд хүрч, жилийн ерөнхий орлого 400 мянган юанийг дөхсөн гайхалтай амжилтыг тогтоожээ. 
Бүрэнцэцэг нөхөр Билэгийн хамт таван хошуу малаа тал дүүрэн бэлчээн тансаг амьдралаа цогцлоож, жилийн дөрвөн улиралд мал маллан зохих орлого олсоор ирэв. 2007 онд тэдний амьдралд эргэлтийн чанартай шинэ өөрчлөлт гарсан юм. Хөхөөн дуутай зуны сайхан сарын хөдөө нутагт амьд өнгө бялхсан өдөр байлаа.

- Танай нутгийн байгалийн үзэмж сайхан юм. Нуур бүрдтэй, элс толгодтой. Танайх таван хошуу мал тэгш маллаж байгаа юм байна. Жуулчны бааз байгуулбал илүү тохиромжтой. Та нутгаараа хөрөнгө оруулан, таван хошуу малаараа үзэмж болгож, би монгол гэр босгон жуулчны баазад хэрэгтэй бусад зүйлийг хариуцна гэсэн сайхан мэдээтэй нэг найз нь тэднийхийг зорин иржээ. Анх эхэндээ эргэлзэж байсан Бүрэнцэцэг “Өөрийн нутаг усаа аялал жуулчлал эрхлэхэд тохирох болов уу” хэмээн нөхөр Билэгтэйгээ ярилцан зөвлөлдөж байгаад тухайн жилээс эхлэн “Саран нуур зуслан” малчин айлын жуулчны бааз нь таван хошуу малын үзэмжтэй, таван монгол гэртэй, модон гэрээр гал тогооны өрөө болгож, үүдээ нээж өрхөө сөхсөн байна.

                                                            Жуулчны баазын адуу

- Жуулчны бааз нээнэ гэж зүүдлээгүй. Найзынхаа санаачилгаар эрхэлсэн энэхүү жуулчны баазыг манай хоёр айл гурван жил хамтран хийсэн. Харин санаснаас гадна маж аж ахуйн бус цэвэр орлоготой болсноор илүү урам зориг орж, 2010 оноос эхлэн бид өөрсдөө эрхлэхээр болсон. Тухайн үед 200 мянган орчим юанийн хөрөнгө оруулж, “Саран нуур зуслан”-гаа үргэлжлүүлсэн. Мал аж ахуйн бус цэвэр орлого жилээс жилд нэмэгдэж байна хэмээн Бүрэнцэцэг баярын мишээл тодруулан ярилаа.
- Хүн нутагтаа эзэн гэдэгчлэн бид хоёр хүний өөрийн нутаг бэлчээрийг ялгалгүй хайрлан хамгаалж, мал бэлчээрийн тэнцвэрийг батлан, 06-р сараас 09-р сар дуустал ихэнх хонио өөр айлын бэлчээрт тавьж маллуулдаг. Цөөн хэдэн хонио жуулчны бааздаа үзмэр болгон үлдээж, үхрээ задгай малладаг болохоор тарга хүч сайн авдаг. Манайх өвлийн бэлтгэлд бордоо, ногоон дарш бага зэргийг худалдан авахад болдог. Хадлан худалдаж авахгүй байна гэдэг бас бага бус мөнгө хэмнэдэг гэж Билэг ярив.
Хөдөлмөр хүнийг гомдоохгүй гэдэгчлэн хичээн чармайн ажиллаж, ухаалаг бодлоор амьдралаа чимсэн малчин бүсгүй Бүрэнцэцэг энэ хэдэн жилийн турш жуулчны баазын тухайд бага бус туршлага судлан одоо 150 хүний багтаамжтай томоохон монгол гэр 3, гучин хүний багтаамжтай монгол гэр 6, нийт 9 монгол гэрийг Саран нуурынхаа хажуугаар жигдрүүлэн барьжээ. Нуурын хөвөө дагуулан саравч бариулж, жуулчдад зориулан сэрүүн таатай орчинд хоол унд зооглох, нууранд аялах онгоц, элсэн дээрээс гулгах гулгуур, элсэн мотоцикл, нум сум харвах тусгай талбай зэргийг байгуулснаар барахгүй мал сүрэг, унаж эдлэхээс морь тэмээтэй, ойлгож мэдэхээс уламжлалт модон тэрэг зэргийг иж бүрэн болгосноороо онцлог болжээ.
“Саран нуур зуслан” жуулчны бааз нь нэг тогооч, хоёр үйлчлэгч, морь тэмээг хариуцдаг нэг хүнтэй. Ачаалал ихтэй үед ойр хавийнхаа хүмүүсийг өдрийн 100 юаниар ажиллуулдаг байна. Морь тэмээ хариуцдаг хүндээ сард 2500 юань, тогоочдоо сард 5000 юань, үйлчлэгчдээ сард 2500 юанийн цалин өгөхийн зэрэгцээ хүн олонтой өдөр хүмүүстээ шагналын мөнгө хэмээн 100 юань, 200 юань өгч урамшуулна. Сүүлийн хоёр жил дараалан жил бүр 6000 шахам жуулчин хүлээн авч, хамгийн ихдээ нэг удаад 300 гаруй хүнийг хүлээн авч байсан удаатай аж. Нэг өдөрт дөрвөн хонины махыг борлуулж байсан бол цагаан идээ, айраг цэгээгээ хажуу хавийн малчдаасаа худалдан авдаг. Энэ жил одоог хүртэл жуулчны бааздаа 10-аад бүхэл хонь шарж, 50 шахам хонийг нутгийн аргаар бэлдэж борлуулсан байна. 

- Манайх хургаа худалддаггүй. Шүдлэн, хязаалан болгон жуулчны бааздаа хэрэглэдэг. Ингэснээр маллаж байгаа малаа  өндөр үнэ хүргэж чадна. Ихэнхдээ эр хонио 2000 юань, 1800 юань, 1600 юань зэрэг адил бус үнээр худалддаг. Энэ нь мөн манай жуулчны баазын бараг 50-иас илүү хувийг эзэлж байна. Энэ жил мөн монгол гэрээ зочны өрөөгөөр засаж, нэлээд олон зочин хүлээж авсан. Дараа жилээс зочид хоноглох монгол гэрийнхээ нөхцөлийг илүү сайжруулах санаатай байгаа. Ингэж жилээс жилд жуулчны баазаа өргөжүүлнэ хэмээн Бүрэнцэцэг ярилаа.

                                                          Жуулчид усан онгоцоор аялна

Нийгмийн хөгжил өөрчлөлтийг дагаад хурим найр, найзуудын цуглаан, настны ойн найр, хүүхдийн найр, их сургуулийн найр, гаднаас ирсэн найз нөхдөө дайлах зэргийг жуулчны баазад хийх болсноор аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн орлогыг хэд дахин нэмэгдүүлж байгаагаар барахгүй, нутаг ус, байгаль орчноо хайрлан хамгаалж, мал бэлчээрийн тэнцвэрийг баталж болдгийг малчин бүсгүй Бүрэнцэцэгийн үйл хэрэг гэрчилж байна.

Зохиогч: Сараана
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:95
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой