Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Тал нутгийн баян намар

Хадлангийн тухай яриа

Шил нутгийн намар өнтэй тансаг саатаж, хүн ард нь тайван амгалан, мал сүрэг нь тарган тавтай, өвс бэлчээр сахлаг намаржиж, малчид маань алтан намрын нар тунарсан сайхан өдрүүдтэй уралдан, унасан малгайгаа авах завгүй өвс хадлангаа хадна. Үүрийн гэгээнээс эхлэн үдшийн бүрий болтол өвс хадаж хамах машины дуу үргэлжилж, өвс тээж гэр зүгээ буцах хүмүүсийн бараа хаа сайгүй харагдана. Ирэх өвөл хаврыг туулах өвс бордооны бэлтгэлээ сайн хийж, мал сүргээ мэнд онд оруулах нь малчин түмний хүсэл билээ.

Цахарын намар

Уяхан намрын 09 дүгээр сарын дундуур Наймын уулын зүүн өмнө бэл дэх нэлгэр уудам долоон хөндийн 1300 гаруй га хадлангийн талбайд хүрэхэд машин трактор хүнгэнэн хүн хар нааш цааш зөрөлдөн, хөдөлмөрийн яруу дуу хангинана. Өвсөө хадан завгүй ажиллах энэхүү хадланчид бол Шулуун Хөвөөт Цагаан хошууны Булгантохой сумын Зол багийн малчид болно.

Өвсөө хадаж байсан малчин Цогт, Сээвэл, Сонинбаяр нартай уулзаж, энэ жилийн бэлчээр хадлангийн тухай зоог дэлгэхэд:

- Энэ хүрээ манай багийн гол хадлангийн талбай. Эндээс өвс сайн гарна. Хадлан сайн жил бол нэг намар өвс тээж ачих ажил гарна. Заримдаа тээж ачиж амжихгүй цасанд даруулж дараа хавар нь ачиж тээх тохиолдол ч бий. Сүүлийн хэдэн жил гантай хэдий ч өвсний шим сайн байгаа. Энэ жил манай багийн ихэнх айл 09 дүгээр сарын эхээр хадландаа гарсан. Хадлан өнгөрсөн жилээс сайн байна. Энэ хүрээнээс дор хаяж 2.3 сая килограмм өвс гарна гэж ярилаа.

Цахилдгийн хоолойн өвдөг тулсан өтгөн өвсөнд өвсөө хадаж байсан Нарс, Цэнгэ нартай уулзан ярилцахад:

- Энэ намар ч ёстой тосон намар. Өнгөрсөн жил энэ хоолойд өвс хаддаг машинаар нэг эргэхэд голдоо тасрахаар маш бага өвс буудаг байсан. Энэ намар хагас эргэхэд тэвэр багтахгүй бууж байна. Ёстой хараа дүүрэн, санаа цатгалан хадаж байна гэж Нарс ярив.

Энэ жил эднийх 20 мянган килограмм өвс хадахаар төлөвлөж, өвөлжүүлэх малдаа дунджаар 260 килограмм өвс, 20 килограмм тэжээл бордоо бэлтгэхээр төлөвлөж байгаа аж. Энэ жилийн улсын албан хаагчийн шалгалтад аз дутсан Нарсын дүү Хүсэл өвс хөеөлөөд тун завгүй. Түүний булбарай нялх царай нь нар салхинд борложээ. Ийнхүү хамтдаа хадлангийн ажилдаа гарахад хөдөө нутагт тосон намрын яруу дуу хангинана.

09 дүгээр сарын аравдаар Хөвөөт Шар хошууны Онгон-Уул сумын Бор Хужир багийн замын баруун талын хүрээнд хэдэн хүн өвсөө хадаж байгаатай таарав.

- Сайн байна уу? Хадлан их авч байна уу? Энэ намрын хадлан сайн байна уу?:

- Сайн, сайн явж байна уу? Хадах өвс нь байвал завгүй ажиллах ч зүгээр байна. Мөнгө төгрөг заран өвс худалдан авахын оронд зовлогоо зүдрээгээд өвс авах нь ашиг олзны хувьд зөв хуруу барьсан учир гэж малчин Бүрэнбилэг тоглоом болгон ярьснаа:

- Зуны эхэн сардаа хэцүү муухай гандаж хатсан ч дундуур харин тэнгэр аав өршөөл хайрлаж, хэдэн удаа сайхан бороо орж хадлан бэлчээрийн ургац маш сайн байна. Миний бодлоор ойрын 5-7 жил манай багт ийм сайн хадлан гараагүй гэж гол дагасан битүү хадлантай хэсгээ зааж олзуурхан ярина.

Тэгэлгүй дээ, нутгийнхаа буянд малынхаа хишгээр амьдрал үйлсээ босгож явдаг малчин хүнд үүнээс өөр баяр жаргалтай зүйл гэж байхгүй билээ. Хажууд нь байсан Бүрэнбилэгийн эхнэр:

- Энэ жил хадлан нийтдээ сайн байна. Ямартаа манайх хоёр жилийн өвсөө баталгаатай авна гэж байв.

Бүрэнбилэгийнх хадландаа гараад бараг долоо хонож байна. 20 гаруй өдөр хадлан үргэлжлэх төлөвтэй. Өвөлжүүлэхээр үлдээсэн малдаа 40 мянган кг өвс бэлтгэвэл хагасыг нь бараг ирэх жилдээ нөөцлөх боломжтой аж. Харин хэлэхээс хаа холын Шулуун Хөх хошууны Загастай сумын Баянхангай багаас гэр бүлээрээ ирж хадланд нь тусалж байгаа хүргэн дүүдээ мөн 10-15 мянган кг өвсний асуудал шийдэж өгөхөөр тохиролцоод байгаа аж.

Алтанмод багийн малчин Цэцэнбилэгтэй уулзан ярилцахад:

- Хадлан ч чамлахааргүй сайхан байна. Хамгийн гол нь бэлчээр сайн байгаа нь бусад бүх асуудал шийдэгдсэн гэж сэтгэл хангалуун ярилаа.

Үзэмчиний намар

Өвс бэлчээр сайтай байдаг Үзэмчин нутгийн намар энэ жил бүр ч баян тансаг. Торгон бэлчээр халиурсан тосон намраар Үзэмчин айлууд өвс хадлангийн ажилдаа элбэг хураалттай байгаа тухай баян намрын сайхан яриа газар бүрээс дуулдана.

- Энэ жил хадлан их сайн байна. Манайх хадлангаа үндсэндээ хадаж дуусаад өвсөө боолгож байна. Хадлан бүхэлдээ сайн байгаа болохоор энэ жил өвсний үнэ өнгөрсөн жилээс хэдэн юаниар хямд. Шивээгүй нарийвч ихтэй, 15 кг-ийн боолттой сайхан өвс 10 орчим юань болж байна хэмээн хадланч залуу Дээмаа ярилаа. Тэрээр Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурингийн Баянтуг багийн малчин. Мал бэлчээрийнхээ тэнцвэрийг баталж, нэг хэсэг хадлангаа мал оруулахгүй үлдээн, намартаа хадаж зардаг нь энэ айлын зуршил билээ. 45 хоногийн богино хугацаанд чийггүй өвсөө хадаж, боож борлуулан, малаасаа гадна бага бус орлого эндээс авдаг байна. Эднийх нийт 550 орчим га нутагтай. Багийн нийтийн хадлангаас ойрхон байрладаг болохоор хадлангийн бэлчээр нь хиаг голтой нарийн өвс ургаж, шим сайтай. Хөрш зэргэлдээ айлууд өвсийг нь булаацалдан авдаг байна.

Дээмаагийнх гангын байдал, бэлчээрийн ургац зэргийг үндэслэж жилдээ дунджаар 250-450 га хадлан авдаг аж. Мөн нутаг бэлчээрийнхээ экологийг хамгаалж, хадлангаа жил өнжөөд хаддаг. Ингэж байж хадлангийн ургацыг дэмжиж, өвсний гаралтын хэмжээ нэмэгдэж, жилдээ 130-150 мянган юанийн цэвэр орлого олдог байна. Ган гачиг, малын үнэ ханш тааруу жилд Дээмаа өөрийн хадаж хураасан өвсөө айл саахалт, нутаг усны айлууддаа зах зээлийн үнээс доогуур зардаг байна.

Энэ жил Дээмаа сурсан зангаараа гурван хадлангийн машинаа хөдөлгөн, хоёр хүнийг цалинжуулж, 20 гаруй өдрийн дотор 250 шахам га хадлангаа хадаж дуусгажээ. Тэдний бэлчээр нь ургац сайн учир га газар тутамд 700-900 кг өвс унан, 250 шахам га хадлангаас нь 15 кг-ийн боодолтой өвс 15000 гаруй ширхэг гарсан байна.

- Хүний цалин, өвс боосон зардал, тос түлш, сэлбэг тоног зэргийн 30 мянга гаруй юанийн зардлаа гаргаж, энэ жилийн өвсний үнэ ханшаар тооцоолбол бараг 100 мянга гаруй юанийн цэвэр орлого олох магадлалтай байна гэж Дээмаа ярилаа.

Зохиогч:Сараана
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:125
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой