Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Тал нутгийн баян намар 2

Хадлангийн тухай яриа

Шил нутгийн намар өнтэй тансаг саатаж, хүн ард нь тайван амгалан, мал сүрэг нь тарган тавтай, өвс бэлчээр ягч сахлаг намаржин, малчид маань алтан намрын нар тунарсан сайхан өдрүүдтэй уралдан, унасан малгайгаа авах завгүй өвс хадландаа гарна. 

Сөнидийн намар

Энэ жил Сөнид Зүүн хошууны ихэнх бүс нутагт хур бороо элбэг байснаар өвс бэлчээрийн ургац ойрын арваад жилд хамгийн сайн жил болжээ.

Сөнид Зүүн хошууны Баяннуур суурингийн Хөхнуур багийн малчин Өлзийгийнх хадландаа гарч, өвсөө хадаж байлаа.

- Энэ жил өвс бэлчээр сайн. Сая хадсан 13 га газраас 500 гаруй боолт өвс гарсан. Энэ жил хадлангаасаа 1000 гаруй боолт өвс авах төлөвтэй байна. Энэ жилийн 07 дугаар сараас хойш бороо хур тасарсангүй болохоор хадлан сайн гэж олзуурхан ярина. Өлзийгийнх тус нутагт мал малласнаас хойш энэ жил анх удаа өөрийн хадлангаасаа өвс хадаж байгаа аж.

Сөнид Зүүн хошууны Баяннуур суурингийн Хөхнуур багийн малчин Бөхбаярынх 460 гаруй га нутаг бэлчээртэй боловч сүүлийн жилүүдийн ган гачгаас болон хадлан аваагүй байна. Өнгөрсөн жилийн өвс тэжээлийн зардал гэхэд 90 мянган юаньд хүрчээ. Энэ жил энэ нутагт хур бороо элбэг, өвс бэлчээр сайн байснаар хадланд гарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг маш их хэмнэх боллоо. Бөхбаяр энэ тухай ярихдаа:

- Энэ жил бэлчээр сайн, 1000 боолт өвс хадна гэж бодоход бараг 50-60 мянган юань хэмнэнэ гэлээ.

Авганарын намар

Сурвалжлагч саяхан Шилийн хотын ойр хавийн бүс нутгийн хадлангийн ажилтай танилцаж явахад зарим айл нь харин хадлан авахгүй сууж байлаа. Их л гайхаж учрыг нь асуухад:

- Энэ жил хадлан сайн хэдий ч газрын хөрсөө хайрлаж, экологио хамгаалах зорилготой энэ жилдээ хадахгүй үлдээж байгаа юм гэх тайлбарыг сонсоод миний бие эрхгүй эрхий гаргаж билээ.

Шилийн хотын Булган сумын малчин Насанбат хэлэхдээ:

- Энэ жил өвс хадлан сайн. Гэвч өнгөрсөн хоёр гурван жил залгаад гандаж, хадлан бараг гараагүй учир газрын хөрс их тачирдсан. Энэ жилдээ дөнгөж ургасан болохоор нэг жил хадахгүй өнжихөд, өвсний үр, үндсийг үлдээж, газрын хөрсийг хамгаалахад ирэх жилийн ургац сайн гарна гэж ярилаа. Тэрээр мөн өнгөрсөн хавар зуны турш отор хайдагт явж, гантай тэмцэн, малдаа тарга хүч авуулсан тухайгаа:

- Манай энд 07 дугаар сарын эх болтол улаан ган болсон болохоор аргагүй үхрээ аваад Баруун Үзэмчин хошуунд оторт явсан. Нутаг бэлчээр түрээсэлсэн мөнгө, үхрээ ачиж нааш цааш явсан зардал нийтдээ 70 мянга гаруй юань болсон. Гэвч нутаг сэргээд, мал тарга хүч авсан байдлыг харахад л сэтгэлд таатай байна гэлээ. Өвлийн бэлтгэл ажлын тухай асуухад:

- Малынхаа ихэнхийг зарна. Өнгөрсөн хавар 40 тонн өвс оруулснаас нэлээд үлдэж байгаа. Дээр нь 20 тонн өвс, ногоон дарш, бордоо тэжээл нэмээд авахад энэ өвөлдөө хүрнэ гэв.

Малчин Болдбаатар:

- Энэ жилийн хадлан сайн хэдий ч эхэндээ их гантай, бороо орой орсон болохоор лууль, хамхуул голтой бүдүүн өвс их ургасан. Ийм өвсийг ногооноор нь хадаж хураавал шимтэй, эс тийм бол цас орохгүй хуурай болсоор малын хөлд хугарч дуусна. Мөн үндэс нь гүехэн ургадаг өвс болохоор хадаж хамахад газрын хөрсөнд халтай. Тийм болохоор энэ жилдээ хадахгүй, малаа цөөлж, өвс бордоо илүү худалдаж авах санаатай байна. Намар бэлтгэл ажлаа сайн хийх нь зөв, үгүй бол хавар болоход өвсний үнэ их өснө гэж ярилаа.

Олон жил дараалан гандсан нутаг энэ жилдээ мөн долоодугаар сарын эх болтол улайн гандаж, отор хайдагт явж үйлээ үзэн, ядарч зүдэрч явсан малчид сүүлийн саруудын бороо хураар сэргэж сэхсэн хадлан бэлчээрээ хайрлаж хямгадах нь түмэн зөв. Малчид маань нутаг усаа ёстой нүдний цөцгий мэт хайрлаж, илүү мөнгө зарцуулж, өвс бордоо худалдан авч байгаад ч хамаагүй хадлан бэлчээрээ үлдээж байгаа нь эдийн засгаас илүү экологио хайрлаж байгаа үйл хэрэг ажээ. 

Зохиогч:Сараана
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:181
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой