Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ерөнхий сайдын айлчлалыг танилцуулав

Ерөнхий сайдын айлчлалыг танилцуулав.

Тажикстан,  Нидерланд, Бельги болон Европын холбооны  тэргүүн нарын урилгаар Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 11-19-нд тус гурван улсад айлчилж,  Душанбед болох ШХАБ-ын ерөнхий сайд нарын уулзалт, Брюссельд зохиогдох Ази, Европын дээд уулзалтад оролцоно. 09-нд Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал хийж  ерөнхий сайдын айлчлалыг танилцууллаа. Хятадын ГХЯ: Ерөнхий сайд Ли Кэчяны Ази, Европын гурван улсад хийх айлчлалын  үеэр холбогдох талуудтай хамт олон талт үзэл баримтлал, чөлөөт худалдааг хамгаалах талаар ярилцана гэжээ.

Тажикстан бол Хятадын баруун хойд бүстэй хиллэдэг хөрш. Ли Кэчяны энэ удаагийн айлчлалын анхны улс юм. 11-14-нд Ли Кэчян Тажикстаны  нийслэл Душанбед болох ШХАБ-ын ерөнхий сайд нарын XVII уулзалтад оролцож, Тажикстанд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ли Кэчян Тажикстаны  удирдагчидтай шинэ нөхцөл байдал дахь хоёр талт харилцааны хөгжил, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа, олон улсын  болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцоно. Хоёр тал мөн худалдаа, эдийн засаг, гааль, орон нутгийн харилцаа зэрэг салбарын хамтын ажиллагааны олон  баримт бичигт гарын үсэг зурах юм.

Энэ  он гарснаас хойш Франц, Англи, Герман  зэрэг Европын орнуудын удирдагчид тус  тус Хятад улсад айлчилж, 07-р сард Бээжин хотод Хятад, Европын удирдагчдын уулзалт амжилттай болсон. Ерөнхий сайд Ли Кэчян энэ удаа Нидерланд, Бельги улсад айлчилж Ази, Европын тэргүүн нарын уулзалтад оролцож буй нь энэ оны сүүлийн хагас жилийн Хятад, Европын бас нэгэн чухал  арга хэмжээ болох юм.

Ази,  Европын уулзалт бол Ази, Европын хамтын  ажиллагааны индэр, Ази, Европын түншийн  харилцааны гүүр юм. 10-р сарын 18-19-нд  Брюссельд Ази, Европын тэргүүн нарын XIII уулзалт “Ази, Европ дэлхийн түншүүд  дэлхийн сорилтыг даван туулна” уриан  дор болно. Гадаад хэргийн яамны сайдын  туслах Жан Жүнь хэлэхдээ: Ерөнхий сайд  Ли Кэчян хурлын үеэр шинэ нөхцөл байдал  дахь Ази, Европын түншийн харилцаа,  сорилтыг хамтдаа даван туулахын бодит ач холбогдолын талаарх Хятадын байр суурийг тодорхойлж, Ази, Европын хамтын ажиллагааны тухай Хятадын санаачилгыг дэвшүүлж, олон улсын болон бүс нутгийн  асуудлаарх байр сууриа илэрхийлнэ. Үүнээс гадна Ли Кэчян олон орны удирдагчидтай хоёр талын уулзалт хийх  юм гэжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:116
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой