Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ноён Пенс олны элэг доог болов

Ноён Пенс олны элэг доог болов.

Хятадын үндэсний баярын үеэр Номхон далайн тэртээ эрэг дэх АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенс АНУ-ыг хүч чадлыг магтан дуулж, БНХАУ-ын “Адын хүслийг илчилж” илтгэл тавьжээ. АНУ-ын интернет ашиглагчдын элэг доог болсон тус илтгэлийг БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ албаны вийчат хуудсандаа орчуулан нийтэлснийг Хятадын интернет ашиглагчид ч зүгээр өнгөрүүлсэнгүй.

Нэгэн интернет ашиглагч “Дунд хугацааны сонгууль болох гэж байхад Пенс томоотой байж чадсангүй. Юманд учир, суманд гичир гэдэг. АНУ-ын энэ засгийн газар тун тоогүй юм аа” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Бас нэг нь “Хятад улс Трампыг халах гээд байгаа юм байх даа. АНУ-ын засгийн газар дур зоргоороо чалчдаг боллоо” гэжээ.

Пенс тус илтгэлдээ түүх, өнөө үе, цэрэг дайн, хүний эрх, худалдааны дайн, “дунд хугацааны сонгуульд хөндлөнгөөс оролцсон”зэрэг асуудлаар Хятад улсыг шүүмжилжээ. Хятадын түүхийн 100 жилийг хамарсан энэ шүүмж ердөө 200 жилийн түүхтэй АНУ-ын хувьд амаргүй эд байж таарна. Түүний илтгэлдээ эшилсэн жишээ баримт, түүхэн үйл хэрэгт Хятадын интернет ашиглагчид маш хянуур хандсан байна. Ингэснээр тэд дэд ерөнхийлөгч Пенсийн илтгэл ямар инээдтэй, хөгийн зүйл болохыг улам илүү ойлгожээ.

Пенс илтгэлдээ: Гайхалтай нь Америк, Хятад хоёр улс 5 жил мөр зэрэгцэн дайсныг эсэргүүцсэний дараа бид Солонгосын хойгийн уул толгодын дунд Хятадтай байлдсан. Аав маань тэгэхэд тэргүүн фронтод явж, эрх чөлөөг хамгаалах дайнд оролцсон гэжээ. Үүнд Хятадын интернет ашиглагч нэгэн: Америкчууд дайны хөлдөө Хятадын зүүн хойд нутгийг чирэгдүүлснийг аав чинь танд хэлээгүй байж. Хятадын Ардын сайн дурын армийнхан тусгаар тогтнол, нутаг дэвсгэрээ хамгаалахын төлөө дайнд оролцсон гэжээ. Пенс түүхийг ингэж гажуудуулсан нь Хятадын интернет ашиглагчдын инээдийг хүргэх нь мэдээж хэрэг юм.

Ноён Майк Пенс, өнгөрсөн 25 жил бид Хятад улсыг дахин бүтээн байгуулж өгсөн гэжээ. Үнэндээ 25 жилийн өмнө буюу 1992-1993 он хүртэл Хятад улс хөгжлийн ямар замаар замнах вэ гэсэн дөрвөн замын уулзварт байсан. Тэр үеийн Хятадын удирдагч Дэн Шяопин“Өөрчлөлт хийхийг хэн эсэргүүцнэ түүнийг гэрт нь хариулна”гэж хэлжээ. Хятад улс үүнээс хойш өөрчлөлт хийж нээлттэй байлгах, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн чиглэлийг баримталж ирсэн юм. Тэр үед АНУ болон барууны орнууд ЗХУ задарсныг тэмдэглэж, “Хятадын заналхийлэл”гэгчийг дурдан, БНХАУ-ыг задлахаар оролдож байсан үе.

1992 онд Хятадын ДНБ 2.72 их наяд юань байсан бол 2017 онд 82.71 их наяд юаньд хүрсэн юм. Энэ тухай Хятадын интернет ашиглагчид бичсэн сэтгэгдэлдээ: Хятадууд өдөр шөнөгүй ажиллаж байж 40 дахин өсгөсөн юм. Хятадын ард түмэн хэдэн мянган жилийн түүхэндээ улс орноо олон удаа дахин бүтээн байгуулж ирсэн. Аль ч үед гаднын хүчинд түшиглэж байгаагүй. Ямар ч гаднын хүч дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсыг“дахин бүтээн байгуулж”чадахгүй. Хэрэв ийм богино хугацаанд Хятад улсыг“дахин бүтээн байгуулж”чадах байсан юм бол Ирак, Афганистан, Сирийг дахин бүтээн байгуулахгүй яагаа вэ? Энэ нь АНУ-ын хувьд хялбар байж таарна. Хятад улсын хөгжлийн үр дүнг булаацалдахыг Хятадын интернет ашиглагчид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хятадын интернет ашиглагчид мөн:“Бусад орны үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох”нь барууны орнуудын үйл ажиллагаа, тусгай эрх биш билүү? Яагаад Хятад улсыг буруутгах болов? БНХАУ бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хүсэл, сонирхолгүй бөгөөд тийм зав, хүч ч байхгүй. АНУ-ын Бүгд найрамдах нам сонгуульд ялалт байгуулахын төлөө хуучин аргаа дахин хэрэглэж, Хятад улсыг“золиос”болгож байна гэжээ.

“Ноён Трамп үг хэлэх болгондоо дэлхий дахины доог болдог. Ноён Пенс үг хэлэхээрээ Хятадын интернет ашиглагчдын доог боллоо. Элгээ хөштөл инээж аваад хүчээ нэгтэн ажлаа хийе”гэж Хятадын интернет ашиглагчид бичсэн байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:96
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой