Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ван И Японы төлөөлөгчидтэй уулзав

Ван И Японы төлөөлөгчидтэй уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Хятадад ирж Хятад, Японы компанийн эзэд, экс өндөр албан тушаалтнуудын IV уулзалтад оролцохоор ирсэн Японы ерөнхий сайд асан Ясуо Фукуда болон Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй 10-нд Бээжин хотод уулзлаа.

Ван И: Хятад, Япон энх тайван, найрсаг харилцааны гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. 40 жилийн өмнө ноён Фукуда таны аав, тухайн үеийн Японы ерөнхий сайд ноён Такео Фукуда, ноён Дэн Шяопин нар Хятад, Японы энх тайван, найрсаг харилцааны гэрээг байгуулж, Хятад, Японы хамтарсан мэдэгдлийн бүх төрлийн агуулгыг хууль зүйн хэлбэрээр тодорхойлон, Хятад, Японы харилцааны улс төр, хууль зүйн үндэс суурийг бэхжүүлсэн билээ. 10 жилийн өмнө та тухайн үеийн Японы ерөнхий сайдын хувиар Хятадын удирдагчтай улс төрийн дөрвөн баримт бичигт гарын үсэг зурж, Хятад, Япон харилцан нөгөө талынхаа хамтын ажиллагааны түнш байх, харилцан заналхийлэхгүй байх, харилцан дэмжих энх тайвны хөгжлийг тодорхойлсон юм. Эдгээр зарчим өнөөдөр ч чухал ач холбогдолтой хэвээр байна. Хоёр тал урьдын адил залгамжлах ирээдүйг угтан урагшилж, Хятад, Японы харилцааны улс төр, хууль зүйн үндэс суурийг бэхжүүлэн, харилцан хамтын ажиллагааны түнш байх чухал нийтлэг ойлголтыг тодорхойлж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргах ёстой гэжээ.

Ясуо Фукуда: Япон, Хятадын харилцаа үргэлжлэн тогтвортой хөгжих нь Япон, Хятад хоёр оронд төдийгүй нийт Зүүн Ази, дэлхий нийтэд чухал ач холбогдолтой. Хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, Япон, Хятадын харилцааны зүг чигийг дахин алдагдуулахгүй байхын төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бид бэлэн байна. Японы тал Хятад улсын шинэ ээлжийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад гүнзгий оролцохыг хүсэж байна гэжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:107
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой