Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй

Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга, Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ саяхан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө: Хэдийгээр гадаад дотоодын эдийн засгийн байдал ээдрээтэй байгаа ч Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой өсөж байна. Хятад, Америкийн худалдааны маргаанаас Хятадын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг ерөнхийдөө тогтоон барих боломжтой гэжээ.

Энэ онд Хятадын эдийн засгийн гол гол үзүүлэлт зарим сард хэлбэлзэж, ялангуяа зарим үзүүлэлт их бага хэмжээгээр буурсан байна. Үүний тухай Нин Жижэ хэлэхдээ: Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа үндсэндээ тогтвортой өсөж байна. Эхний хагас жилд, Хятадын эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрч, 12 улирал дараалан 6.7-6.9 хувийн хооронд байлаа. Барааны үнэ, ажил эрхлэлтийн талын үзүүлэлт ч тогтвортой байсан гэжээ. 

“Ажил эрхлэлтийн талаар 01-ээс 08-р сарын хот суурины шинээр ажилд орсон хүний тоо 10 саяд хүрсэн. Барааны үнийн талаар 01-ээс 08-р сарын үзүүлэлтэд Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар өсөж, сарын үзүүлэлт хэлбэлзсэн боловч дунджаар 2 хувь, оршин суугчдын хэрэглээний үнэ 3 хувиар өснө гэж оны эхэнд төсөөлснөөс бага боловч цаашид өсөх зохих орон зай бий” гэжээ.

Нин Жижэ хэлэхдээ: одоо Хятадын олон улсын орлого зарлага үндсэндээ тэнцвэртэй байна. Гадаад валютын нөөц 3 их наяд ам.долларын хавьцаа тогтвортой, юанийн ханш ч тогтвортой байна. Эдийн засгийн өсөлт, ажлын байрны хангамж, барааны үнэ, олон улсын орлого зарлага зэрэг эдийн засгийг судлах олон улсын үзүүлэлтээс үзвэл Хятадын эдийн засгийн тогтвортой хандлага ерөнхийдөө өөрчлөгдөөгүй гэжээ.

Эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалж байгаагийн зэрэгцээ мөн Хятадын эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийж, сайжруулан, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ гэж Нин Жижэ ярилаа. Тэрээр хэлэхдээ: Гадаад дотоодын эдийн засаг ээдрээтэй, олон улсын банк санхүүгийн зах зээл, таваарын зах зээл хэлбэлзэж байна. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай дээд зэргээр уялдсан учир үүнийг даган хэлбэлзэх нь энгийн хэрэг юм. Хятадын эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой байж, тогтвортой сайжирна гэжээ.

“Хятадын эдийн засаг уян хатан, эрсдэлээс сэргийлэх туршлагатай учир жилийн эдийн засгийн хөгжлийн гол гол зорилтоо биелүүлж болно. Эдийн засгийн өсөлтийг 6.5 орчим хувьд байлгана” гэжээ.

Хятадын эдийн засгийн хөгжлийн гадаад орчинд илэрхий өөрчлөлт гарч, АНУ эдийн засгийн маргаан үүсгэж, шат ахиулж байна. Энэ нь Хятадын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нь дамжиггүй юм. Энэ тухай Нин Жижэ хэлэхдээ: Хятад, Америкийн эдийн засгийн маргааны Хятадын эдийн засгийн эргэлтэд үзүүлэх нөлөөг хяналтдаа авч болно гэжээ.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нөлөөнөөс авч үзвэл, Хятадын эдийн засаг хэлбэрээ өөрчлөн чанаржихын хэрээр дотоод эрэлт хэрэгцээнээс эдийн засгийн өсөлт дэх үүрэг чадвар улам эрчимжинэ. Оршин суугчдын хэрэглээ, үр ашигтай хөрөнгө оруулалтаас эдийн засгийн өсөлтийг дайчлах үүрэг чадварыг сайтар ашиглаж, гадаад эдийн засгийн зөрчлийн нөлөөг хамгийн бага хэмжээнд тогтоон барьж болно. Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх нөлөөний хувьд, экспортын зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлснээр зарим компанийн захиалга багасаж, улмаар хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж болзошгүй. Одоо Хятад улс хөдөлмөр эрхлэлтийн сайн үе шатандаа байна. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх замаар шинэ бүтээмж, бизнес эрхлэхэд ашигтай бодлого хэрэгжүүлбэл, эдийн засгийн зөрчлөөс хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх нөлөөг үр ашигтай даван туулж чадна.

Барааны үнэд нөлөөлөх нөлөөний хувьд, Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн бүрэн аж үйлдвэрлэлийн системтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай, үйлчилгээний салбарын нийлүүлэлт улам сайжирч байгаа юм.

Харин Хятад, Америкийн худалдааны зөрчлөөс Хятадын олон улсын орлого зарлагад нөлөөлөх нөлөөний хувьд, одоо барааны худалдаа эерэг балансаа хадгалж байгаа бөгөөд үйлчилгээний худалдааны сөрөг баланс тогтвортой, хил дамнасан хөрөнгө дотогшоо урсгалтай байна. Нин Жижэ хэлэхдээ: Хятад улсад олон улсын орлого зарлагын тэнцвэртэй байдлыг хадгалах бодит нөхцөл боломж, субъектив чадвар бий гэжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:191
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой