Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Санхүү эдийн засгийн комиссын III хурал болов

Санхүү эдийн засгийн комиссын III хурал болов.

10-р сарын 10-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Санхүү эдийн засгийн комиссын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Санхүү эдийн засгийн комиссын III хурлыг даргалан, өөрийн орны байгалийн гамшгийг сэргийлэх чадавхаа дээшлүүлэх, Сычуань-Төвд чиглэлийн төмөр зам байгуулах асуудлыг авч хэлэлцсэн байна. Ши Жиньпин хуралд чухал илтгэл тавьж, байгалийн гамшгийг сэргийлэхээ эрчимжүүлэх нь улс орны аюулгүй байдал, иргэдийн амьжиргаатай холбоотой тул байгалийн гамшгийг сэргийлэх өндөр үр ашигтай шинжлэх ухаанч системийг бүрдүүлж, байгалийн гамшгаас сэргийлэх бүх нийгмийн чадавхыг дээшлүүлж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал,үндэсний аюулгүй байдалд найдвартай баталгаа хангах хэрэгтэй. Сычуань-Төвд чиглэлийн төмөр зам байгуулах төлөвлөгөөг нь улс орны өнө удааны энх амгалан байдал, Түвдийн нийгэм эдийн засгийн хөгжилд алс хэтийн маш чухал ач холбогдолтой тул энэ ажлыг эрхбиш сайтар биелүүлэх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Санхүү эдийн засгийн комиссын дэд дарга Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Санхүү эдийн засгийн комиссын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Санхүү эдийн засгийн комиссын гишүүн Хань Жэн нар хуралд оролцов.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:401
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой