Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин нээлттэй байдлыг өргөжүүлэх шинэ арга хэмжээг зарлав

Ши Жиньпин нээлттэй байдлыг өргөжүүлэх шинэ арга хэмжээг зарлав

Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 05-нд Шанхайд нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин  нээлтийн ёслолд оролцон,  илтгэл тавилаа. Ши Жиньпин Хятадын нээлттэй байдлыг өргөжүүлэх шинэ арга хэмжээг  зарлаж, эдийн засгийн даяаршил нь түүхийн сөрж болшгүй урсгал, улс орнууд  нээлттэй хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулж, хамтдаа хөгжих ёстой. Хятад улс  нээлттэй байдлаа улам өндөр түвшинд гаргаж, дэлхийн нээлттэй эдийн засаг  байгуулахыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахаар хүчин  зүтгэнэ  гэж онцолжээ.
Хятадын олон улсын импортын анхдугаар экспо  импортоор гол болгосон үндэсний хэмжээний дэлхийн анхны экспо бөгөөд тус экспог  Ши Жиньпин дарга санаачлан зохион байгуулж байна. Хуралд 172 улс орон, бүс  нутаг, олон улсын байгууллага, экспод 3600 гаруй аж ахуйн нэгж оролцон, гадаад  дотоодын 400 гаруй мянган бизнесмен бүтээгдэхүүн худалдан авах төлөвтэй  байна. 
Нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпиний тавьсан  илтгэлд, Хятадын олон улсын импортын анхдугаар экспог зохион байгуулж буй нь  БНХАУ шинэ ээлжийн өндөр түвшний нээлттэй байдлаа ахиулахын тулд гаргасан чухал  шийдвэр, Хятад улс сайн дураараа дэлхий дахинд зах зээлээ нээж буй чухал арга  хэмжээ юм гэжээ. Тэрээр илтгэлдээ:
"Энэ нь олон талт худалдааны механизмыг  дэмжиж, чөлөөт худалдааг хөгжүүлж байгаа Хятадын байнгын байр суурийг харуулж  байгаа бөгөөд Хятад улс дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахаар хүчин  зүтгэж, эдийн засгийн даяаршлыг дэмжиж байгаагийн бодит илрэл юм. Экспог "Шинэ  эрин, ирээдүйг хамтдаа нээе" уриан дор зохион байгуулж байгаа нь улс орнуудын  найз нөхөд шинэ эриний Хятадын боломжийг ашиглан, олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахыг дэмжиж байгаа хэрэг юм "  гэжээ. 
Одоо, олон талт үзэл, чөлөөт худалдааны  механизмд сорилт тулгараад байна. Дэлхийн тогтворгүй хүчин зүйл, тасралтгүй  нэмэгдэж буй эрсдэлд чиглүүлэн Ши Жиньпин зохицуулах арга хэмжээг дурдаж, цагийн  байдлыг тодорхой ойлгон, нээлттэй хамтран ажиллах итгэл зоригоо чангалахыг  талуудад уриаллаа. Тэрээр хэлэхдээ:
"Улс орнууд нээлттэй  уялдаатай бодлого хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах орон зайгаа тэлэх хэрэгтэй. Улс орнууд худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг эрс  эсэргүүцэж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтран байгуулах ёстой. Худалдаа,  хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар болгон улс орнууд шинжлэх ухаан технологийн  шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн боломжийг ашиглан, дижитал эдийн засаг,  хиймэл оюун ухаан, нанотехнологи зэрэг дэвшилтэт технологийн салбарт хамтран  ажиллаж, шинэ технологи, шинэ үйлдвэрлэл, шинэ ажил төрөл, шинэ хэлбэрийг  хамтран бүтээх ёстой. Талууд багтаамжтай, хүртээмжтэй бодлого баримтлан, улс  орнуудын хамтын хөгжлийг ахиулах ёстой. Эдийн засгийн даяаршлыг илүү  багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хөгжих замаар явж, улс орнуудын  ард иргэдэд эдийн засгийн даяаршил, дэлхийн эдийн засгийн өсөлтийн үр шимийг  хүртээх ёстой" гэжээ.

Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд  тохиож байна. Хятад улс 40 жилийн турш гадаад нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсэн  бөгөөд өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй дэлхийн ард иргэдэд үр өгөөжөө хүртээсэн.  Нээлттэй байх нь орчин үеийн Хятад улсын тодоос тод онцлог болсон. Ши Жиньпин  дарга Хятад улс нээлттэй хаалгаа улам том нээнэ гэж онцолсон. Тэрээр: Хятад улс харилцан ашигтай, хамтдаа ашиг  хүртэх нээлттэй стратегийг тууштай хэрэгжүүлж, ямагт дэлхийн хамтын нээлттэй  байдлыг ахиулагч чухал хүч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн тогтвортой хөдөлгөх хүчний эх үүсвэр, олон орны худалдааны боломжийг нээх том зах зээл, дэлхийн өөрчлөлтөд эерэг хувь нэмэр оруулагч байх болно гэжээ.
Нээлтийн ёслолд  гадаадын зарим орны удирдагч, олон улсын байгууллагын тэргүүн нар тус тус үг  хэлсэн юм. Тэд Хятадын өөрчлөлт нээлтийн асар их амжилтыг сайшааж, Хятадын эдийн  засаг сайхан ирээдүйтэй гэж хэлжээ. Ши Жиньпин хэлэхдээ: Талууд Хятадын олон  улсын импортын экспоны боломжийг ашиглан, Хятад улстай хоёр талт худалдаагаа өргөтгөн, эдийн засгийн даяаршлыг дэмжиж, Хятад улстай хамт дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахыг хүсэж байна  гэжээ.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:131
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой