Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Дэлхийг холбосон цуглаан буюу нээлттэй хөгжил

Дэлхийг холбосон цуглаан буюу нээлттэй хөгжил

2018 оны 11 дугаар сарын 05-ны өдөр Хөх мөрөн болон Номхон далайн уулзварт байрлах сүрлэг үзэсгэлэнт Шанхай хот урин дулаан хэвээр налайн газар бүр цэцгийн анхилам үнэр сэнгэнэж, өндөр сүрлэг барилга, цэвэр цэмцгэр хот нь найман зүгийн зочдоо найрсаг сэтгэлээр угтах Хятадын үзэл санаатай энгүй зохицож, Шанхай хотод Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээлтээ хийх боллоо.

Үдээс өмнө 09:45 цагт Шанхай хотын үндэсний хурал үзэсгэлэнгийн төв дэх Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээлтийн ёслолын гол хурлын талбайд дэлхийн бүхий л газраас хүрэлцэн ирсэн зочид эрхэмсэг төв саатаж, энэхүү хамтын ажиллагаа, нөхөрлөл, чөлөөт нээлтийн чухал гүүр болсон Экспод анхаарлаа хандуулна.

“Шинэ зуун хамтын ирээдүй” гэх уриан доор импортоор гол агуулгаа болгон, эдийн засгийн даяаршлыг ахиулах зорилгоор зохион байгуулж буй тус экспод Өвөр Монголын арилжааны багийнхан ч эрт хүрэлцэн ирж нягт нямбай ажиллаж байна. Энэ удаагийн экспод спорт, соёл урлаг, эм эмнэлэг, сурган хүмүүжил, санхүү зэргийг хамарсан Өвөр Монголын 1780 аж ахуйн нэгж, байгууллагын 3500 гаруй хүнийн бүрэлдэхүүнтэй багийг зохион байгуулан оролцуулжээ.

11 дүгээр сарын 05-ны өдрийн үдээс хойш сурвалжлагч экспотой танилцаж байсан Өвөр Монголын арилжааны багийн бүрэлдэхүүн, Алшаа аймгийн худалдааны явдлын товчооны ажилтан Саруултай уулзсан юм. Тэрээр хэлэхдээ:

- Би Алшаа аймгийн аж ахуйн нэгж болон компанийн хүмүүсийг зохион байгуулж экспод оролцуулах гол үүргийг хүлээж авсан. Манайхан экспоны талбайд орж ирмэгц сонирхож байгаа зүйлээ хайгаад зүг зүгтээ явсан. Бид гол нь гадаадын цахим худалдааны талд анхаарлаа хандуулж байна гээд боомтдоо түшиглэж, цахим худалдаагаар дамжин бүтээгдэхүүнээ гадагш борлуулбал ашигтай байх хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Алшаа аймгаас 73 компани бүртгүүлж 168 хүн экспод оролцсон ажээ. Олон компани, хүмүүсийг зохион байгуулж ирсний гол зорилго нь хараагаа тэлж, ойлголтоо шинэчлэн, гадаадынхан бараа таваараа борлуулж байгаа арга туршлагыг суралцаж, энэхүү тавцангаар дамжин бараа таваараа гадагш гаргах, гадаадын чанартай бараа таваарыг худалдан авахыг зорилоо хэмээн Саруул зорилгоо дэлгэнэ.

130 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгжийн онцгой, чанартай бүтээгдэхүүн экспод дэлгэгдэж, улсын дотоод гадаадын 150 мянга гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн байна.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:98
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой