Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

​Ли Кэчян банк санхүүгийн байгууллагын удирдагчидтай хамт сэтгүүлчидтэй уулзав

​Ли Кэчян банк санхүүгийн байгууллагын удирдагчидтай хамт сэтгүүлчидтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд Дяо-Юйтай   төрийн зочид буудалд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дэлхийн банкны   ерөнхийлөгч Ким Юн, Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Лагард, Дэлхийн   худалдааны байгууллагын ерөнхий захирал Азеведо, Эдийн засгийн хамтын ажиллагаа,   хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Санхүүгийн тогтвортой   байдлын зөвлөлийн дарга Карни, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэд захирал   Грийнфелд нарын хамт "1+6" дугуй ширээний III хэлэлцээний дараа сэтгүүлчидтэй   уулзав.
 Ли Кэчян: Бид "Хятад болон дэлхийн эдийн   засгийн нээлттэй хамтын ажиллагаанд харилцан ашиг хүртэхийг ахиулах" сэдвийн   хүрээнд бүтээлч, үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Одоо дэлхийн эдийн засгийн ерөнхий   байдал сэргэж байгаа ч тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж байна. Талууд олон талт   үзэл, чөлөөт худалдаа, хүн төрөлхтний соёл иргэншлийг улам хөгжүүлэх ёстой.   Оршиж буй асуудлаар талууд харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх   зарчмын дагуу хэлэлцээгээр зохицуулан, Олон улсын хамтын нийгэмлэг, зах зээлд   идэвхтэй мэдээлэл дамжуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц, энх   тайван, тогтвортой байдлыг хамтдаа баталгаажуулах ёстой гэж талууд санал нэгтэй   үзэж байна гэжээ. 
 Тэрээр: Бид Хятад улсын эдийн засаг, өөрчлөлт   нээлтийн тухай гүнзгий хэлэлцлээ. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай   дээд хэмжээгээр нэгдэж, тогтвортой хөгжих явцад буурах ачаалалтай байна. Гэвч   бидэнд хүнд байдлыг даван туулах бодлого, зохицуулах арга байгаа учраас асар том   зах зээл, хүний нөөцтэй байж, эдийн засаг урт хугацаанд урагшлахыг   баталгаажуулна гэжээ. Ли Кэчян: Бид эдийн засгийн бодлогын залгамж   чанарыг баталгаажуулж, дан ганц хөрөнгө оруулалт, экспортод түшиглэхгүй, банк   санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж,   бүх төрлийн зохицуулалтыг эрчимжүүлнэ. Засаглалыг цомхотгож, татвар, үнийг   бууруулан, улам үр ашигтай арга хэмжээгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бичил   жижиг аж ахуйн нэгжүүд хөрөнгө босгоход хүндрэлтэй асуудлыг зохицуулна. Хувийн   хэвшлийн аж ахуйн нэгжийн зах зээлд орох шалгуурыг хялбарчилж, үйлчилгээ, банк   санхүүгийн салбарыг улам нээлттэй болгон, төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн   хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эрх тэгш   өрсөлдөх худалдааны орчныг бий болгож, зах зээлийн амьдрах хүчин, нийгмийн   бүтээх чадварыг хөгжүүлнэ гэсэн юм. [*]  Эдийн засагт тулгарч буй тогтворгүй хүчин   зүйл нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашран, худалдааг ивээх үзэл газар   авч байна. Талууд олон талт үзлийг хамгаалж, ДХБ-ын дүрмээр үндэс болгосон олон   талт худалдааны системийг баталгаажуулах ёстой. Хятад улсын 40 жилийн өөрчлөлт   нээлтийн бодлого асар их амжилтад хүрч, дэлхийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр   орууллаа. Хятадын эдийн засаг хөгжилтэй хэвээр байна.

Нийтээрээ ажил төрөл   эрхэлж, инновацыг идэвхтэй хөгжүүлснээр, ажлын байраар хангахад чухал үүрэг   гүйцэтгэв. Улс орнуудын эдийн засаг, банк санхүүгийн байгууллага Хятад улсын   эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт итгэлтэй байна. Хятад улсын өөрчлөлтийг   гүнзгийрүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлэх үйл ажиллагааг сайшааж, Хятад улс   чансаатай хөгжинө гэдэгт итгэж байна. Улс орнуудын эдийн засаг, банк санхүүгийн   байгууллага Хятадтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн   засаг, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хуралд оролцсон Олон улсын   эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын албан тушаалтнууд илэрхийлжээ.  

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:103
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой