Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ганцмод-Линьхэ хүрэх улсын нэгдүгээр зэрэглэлийн авто зам ашиглалтад ороход бэлэн боллоо

Ганцмод-Линьхэ хүрэх улсын нэгдүгээр зэрэглэлийн зам ашиглалтад ороход бэлэн боллоо.

Сурвалжлагч 11-р сарын 06-ны өдөр Өвөр Монголын Зам харилцааны тэнхэмээс мэдээлэхдээ, 242 дугаарт улсын зам зэрэглэлийн авто замын Ганцмод-Линьхэ хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замын хэсгийн барилга дуусч, ашиглалтад ороход бэлэн боллоо гэжээ.

2015 оны 08-р сараас эхлэн баригдсан 242 дугаарт улсын зэрэглэлийн авто зам нь улсын “Арван хөндлөн, арван гулд” ерөнхий тээвэрийн зам барилгын төслийн долоодугаар хэсгийн барилгын төсөл бөгөөд хойд зүгийн эхлэл нь бараа бүтээгдэхүүний тээврээр хамгийн том эх газрын боомт болох Өвөр Монголын Ганцмод боомтоос эхэлж, өмнө зүгт Гуанши мужийн Чиньжөү хүрэх бөгөөд нийт урт нь 2700 км болно. Тус авто замын Өвөр Монгол дахь уртын хэмжээ нь 543 км бөгөөд Баяннуур хотын нутаг дахь уртын хэмжээ нь 213 км аж.  Энэ нь мөн Баяннуур хотын өмнө умардыг холбосон, олон улсын эрчим хүчний их замыг холбосон төдийгүй хойд зүгт Ганцмод боомтоор дамжин “Тал нутгийн торгоны зам”-ыг нэвтрүүлж, “Бүс ба зам”, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридортой холбогдож, өмнө зүгт Жүнюань орныг туулж, Гуаншийн Чиньжөү гармаар дамжин “Тэнгисийн торгоны зам”-тай холбогдож, Хятадын умард хил нутгийг баруун өмнөд бүс нутагтай холбосон зам болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ашиглалтад ороход бэлэн болсон 242 дугаарт улсын зэрэглэлийн авто замын Ганцмод-Линьхэ хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто зам нь Ганцмод боомтоос эхэлж, төгсгөлийн цэг нь Бээжин-Төвд хүрэх урдны замын Линьхэ дэх төлбөр хураамжийн товчоо хүрдэг. Нийт урт нь 183 км бөгөөд Баяннуур хотын нөөц баялагийг нээж ашиглах, “Бүс ба зам” хөглийн стратегид нэгдэх ажлыг хурдасгах, хилийн чанад дахь нөөц баялгийг нарийн боловсруулах сууринг байгуулж, Хятад, Монголын эдийн засаг болон соёлын солилцоонд чухал ач холбогдол үзүүлэх юм. /Сурвалжлагч Мэй Ган/

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:nmgnews.cn
Мэдээ үзсэн:143
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой