Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

2030 он гэхэд Хятад улс дэлхийн жуулчдын хамгийн их зорилттой орон болно

Зах зээлийн судалгаагаар 2030 он гэхэд Хятад улс дэлхийн жуулчдын хамгийн их зорилттой орон болох боломжтой.

Английн Euromonitor Олон улсын зөвлөх компанийн 06-ны өдрийн таамаглалаар 2030 он болоход Хятад улс Францыг орлон, дэлхий дээр жуулчдын хамгийн их зорилттой орон болох боломжтой гэжээ.

Тус компани нь Английн нийслэл Лондонд болсон аялал жуулчлалын салбарын хурлын хугацаанд тус тайланг нийтэлсэн бөгөөд дэлхийн хувьд энэ онд нийт 1.4 тэрбум хүн хилээр гарч аялсан бөгөөд өнгөрсөн жилээс 5 хувиар нэмэгджээ. Бага бус эдийн засгийн цогцүүдын 2018 оны эдийн засаг нь хүчтэй өссөн бөгөөд энэ нь олон улсын аялал жуулчлалын орлогыг 11 хувиар нэмэгдүүлэх болно. 2030 он болоход хил дамнасан жуулчдын тоо дахин 1 тэрбумаар нэмэгдэх болно гэжээ.

Дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлт 8 жил дараалан эдийн засгийн өсөлтөөс давж, үүний ихэнх нь Ази-Номхон далайн орнуудад төвлөрч байдаг. Эдийн засгийн өсөлт хурдтай нэмэгдэж, дунд зэрэглэлийн шатны хүмүүсийн цар хүрээ өргөжиж, Ази-Номхон далайн орнуудын хэрэглэгчдийн амралт, чөлөө цагийн цэнгүүний орлого нэмэгдэж, энэ онд гадаадын жуулчдыг хүлээн авсан хэмжээ нь 10 хувиар нэмэгдэж, дэлхий дахины дундаж өсөлтөөс хоёр дахин их байдаг.

Ази-Номхон далайн орнуудад Хятадын байдал маш онц бөгөөд өнөөгийн өсөлтийн хэмжээгээр 2030 он болоход Францыг давж, дэлхийн дээр гадаадын жуулчдын хамгийн зорилттой орон болох болно.

Euromonitor компанийн аялал жуулчлалын ахлах судлаач Вальтер Хеерц хэлэхдээ: - Ази-Номхон далайн эдийн засгийн цогцууд визийн хязгаарлалыг аажмаар хөнгөвчилж, бүс нутгийн хил дамнасан жуулчдад тохитой үйлчилгээ хангаж, гадаадын жуулчдын 80 хувь нь тус бүс нутгийн жуулчид болно. Нөгөө талаар Азийн орнуудын зохион байгуулсан томоохон хэмжээний биеийн тамир спортын уралдаанаар дамжин аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлжээ. Жишээ нь: Японы Токиод зохион байгуулах 2020 оны зуны Олимпын наадам, Бээжин болон Жанчхүү хамтран зохион байгуулах 2022 оны өвлийн Олимп зэрэг болно.

Хеерц хэлэхдээ: - “Аялал жуулчлал нь Хятадын эдийн засгийн гол чухал аж үйлдвэрлэлийн нэг нь бөгөөд Хятад улс аялал жуулчлалын хөгжилд ашигтай бодлого болон үйл ажиллагааг санаачилснаас гадна, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалт болон үйлчилгээг сайжруулах талаар их хөрөнгө оруулалт хийсэн” гэжээ.

Бусад улс орнуудын хувьд өсөлтийн “Гялс цэг” нь Египет, Тунис, Турк зэрэг улсуудад төвлөрч байна. Энэ хэдэн улс орнууд нь өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд улс төрийн тогтуун бус байдлаас аюулгүй байдлыг нэмэгдүүлж, жуулчдын тоо улмаар багасч, ирэх жилээс нэмэгдэх боломжтой.

Судалгаанаас үзэхэд Европын аялал жуулчлалын бизнес нь ирэх хэдэн жилд ерөнхийдөө өсөх хандлагатай бөгөөд өсөлтөд нөлөөлөх “Тодорхойгүй элемент” нь гол төлөв Англи улс Европын холбооноос гарах асуудал болно. Хэрэв Англи улс 2019 оны 03-р сарын сүүлээр “Европын холбооноос салах” юм бол Европын холбоотой ирээдүйн хөгжлийн талаар гэрээ хэлэлцээр байгуулж чадахгүй бөгөөд 2022 он гэхэд хил дамнан аялах Англичуудын тоо 5 саяар багасах бөгөөд Англичуудын аялах зорилттой орон болох Испанид аялах жуулчдын тоо их багасах болно. Мөн Испанийн аялал жуулчлалын орлогын 1/5 хувь нь Англи улсыг түшиж байдаг. 

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:113
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой