Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ургацын баярын энэ цагийн баатрууд

Ургацын баяр

Алтан намрын есөн сар элбэг хураалтын төлөвлөгөөний нэр ч гэмээр гуа жимсний анхилам үнэр, мах сүүний амт, малчин тариачдын тэнүүн жаргалтай хамт шаргал долгион хаялуулан та бидний дэргэд саатлаа. 09-р сарын 21-ний өглөө Далан харын энгэр дэх Сэнгийн айл тосгонд туг далбаа намиран, хэнгэрэг цангийн дуун, хөөрөлдөн наргих дуутай хоршиж, баярын өдрийн халуун халгиаг сэтгэлийн гүнд дамжуулна. Энд Өвөр Монголын Тариалан, мал аж ахуйн тэнхим, Хөххотын Ардын Засгийн газраас зохион байгуулсан Хятад улсын тариачдын элбэг хураалтын анхдугаар наадам хөл хөдөлгөөн ихтэй зохин байгуулагдаж байгаа ажээ.

Намын Төв хороо, Төрийн зөвлөлийн зарлалаар 2018 оноос эхлэн жил бүрийн билгийн улирлын намрын хугасын өдрийг “Хятад улсын тариачдын элбэг хураалтын баяр”-ын өдрөөр тогтоов. Хөххотын наадмын талбайд Түмэд зүүн хошуу, Тогтох шянь, Хорингэр шянь, Чин Шүйхе шянь, Үчуань шянь, Сайхан дүүрэг, Шинэ хот дүүрэг, Хотон дүүрэг, Юйчуань дүүрэг болон эдийн засгийн нээлтийн дүүргийн Мал аж ахуй, тариалангийн холбогдох байгууллага нэгжүүдээс бүрдсэн үзэсгэлэнгийн хэсэгт хүн зон сүлжилдэн, хөл хөөрцөг болж байлаа.

- Найман сарын тэргэл сарны баярын өдөр ойртлоо. Ахмад настан, садан төрөлдөө бэлэг авах бол нохойн хошууны бүтээгдэхүүнээс сонгоорой. Бэлэг хүргэхдээ эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн сонгоорой. Нохойн хошуу нь зүрх, судасны өвчин зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Үчуаний нохойн хошуу байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохоор бие сувилах ойлгогдохуун, хэрэгцээ шаардлагатай яв цав нийцэж байна хэмээн танилцуулж байлаа. 

- Маш том лангуа байна. Энэ үнэхээр ногоо гэж үү. Амт нь ямар байгаа бол? Амархан борлох болов уу?

Хөххотын Хорингэр шяний Чэнгуан суурингийн Фань Жяяао тосгоны “Лю Е” компанийн Жао Бинь авчирсан 40 гаруй кг жинтэй том лангуа хурсан олны анхаарлыг татаж, том лангуатай хамт зураг авахуулж байгаа нь ч бий, үнэ ханшийг нь лавлаж байгаа нь ч бий.

Энэ жил компанийн хамгийн том лангуа нь 50 гаруй кг хүрч, гол төлөв хоолны газар урьдчилан захиалах, хувь хүн үзмэр болгохоор худалдан авч байгаа нь их байлаа. Ирэх жил лангуаны наадам зохион байгуулах санаатай байгаа аж. Манай компани голдуу “Компани + суурин газар + тариачин өрх”-ийн загвараар ээлжлэн тариалах тариаланг эрхэлж, уламжлалт тариаланд өөрчлөлт хийж, орчин үеийн тариаланг хөгжүүлэн, тариачдын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Компанийн ядуурлаас ангижруулах таримлаар жишээлэхэд тариачин бүрд 3 хүлэмж  өгч, компаниас жимсний үр, тариалангийн хэрэгсэл, мэргэжлийн туслалцаа үзүүлэн, тариачид арчлан хамаарахыг хариуцан, эцэст нь хураасан жимсээ компани нэгдсэн журмаар борлуулдаг болохоор хөдөлмөр хүч болгон жилийн 20 мянга гаруй юанийн олдог. Учир нь тэд өөрийнхөө тариалангийн ажлаа ч цалгардуулахгүй юм хойно гэж Жао Бин танилцуулж байлаа.

“Элбэг” хэмээх хятад үсгийн хэлбэртэй үзүүлэн дээр сүү, мах, амуу тос, төмс, жимс, хүнсний ногоо зэрэг 130 гаруй аж ахуйн нэгжийн 1000 гаруй төрлийн онцлог, эко, чанартай, малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүн дүүрэн тавигдаж, малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэлийн хөгжлийн үнэн баттай гэрч болж харагдана. Хөөр хөгжөөнтэй уран сайхны тоглолт болон гол сэдвийн үйл ажиллагаа, Хөххотын тариачны 15 төлөөлөгч ангид зориулсан сонирхолтой тэмцээн уралдаан, гурилаар хийсэн баримал, арьсан зураг, амтат хоол, аман хуур, элдэв амуу, амтат жимс, мах тос, тариачдын уран бичлэг, уран зураг, гэрэл зураг, видео бичлэг, магнайн үрчлээсээ тэнийтэл баярласан малчин тариачны баясал зэрэг нь элбэг хураалтын бахархлыг малчин тариачдын царайнаас харлаа гэх үгийг өөрийн эрхгүй бодогдуулна.

Гурван өдрийн хугацаатай зохион байгуулагдсан элбэг хураалтын наадмын хугацаанд 3 том төрлийн 12 зүйлийн үйл ажиллагааг зохион байгуулан, адил бус газарт малчин тариачид маань гол дүр нь болж, тэрчлэн ядуурлаас ангижруулах ажлын шуудан хийх, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх, хөдөө тосгоныг хөгжүүлэн баяжуулах, мал аж ахуй, тариалах орны орчин үеийн хөгжилд яндашгүй оюун ухаан, ширгэшгүй хүчин чадлын ундаргатай оролцох болно.

Зохиогч:Нийтлэл: Бао Нарантуяа
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:30
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой