Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

“Чингис хааны сан” хэмээх номыг монгол хэлээр уншив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ын саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг ”Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" нохой жилийн өвлийн тэргүүн харагчин гахай сарын 01-ний энэ өдөр тохиож байна.

Монгол бахархлын өдөр Үндэсний номын сангаас “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “Чингис Хааны шүтээн хөргүүд” үзэсгэлэнг нээсэн юм.

“Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний хурлын үеэр “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншиж, доктор Д.Сумъяабаатар “Чингис хааны угийн бичиг”, доктор бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир "Чингис хааны шүтээн хөргүүд" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан байна.

Эрдэм шинжилгээний хурлын дараа Үндэсний номын сан, Гандан тэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, танка зургуудаас дээжлэн “Чингис хааны шүтээн хөргүүд" үзэсгэлэнг олон нийтэд толилуулав. Мөн  үндэсний номын сан нэгдүгээр давхарт Чингис хааны холбогдолтой судалгааны номнуудын үзэсгэлэн худалдаанд Шинжлэх ухааны акапемийн түүх археологийн хүрээлэн, монгол судлалын хүрээлэн, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн компаниуд оролцож, хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан байна.

“Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр:

09.00-09.10 Нээлт: МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо

09.10-09.20 Гандан тэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамцын мэндчилгээ      

09.20-09.30 “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншина

09.30-10.00 “Чингис хааны угийн бичиг” доктор Д.Сумъяабаатар

10.00-10.30 “Чингис хааны тахилгын сүм” шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, доктор, бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу

10.30-11.00 “Лу жанжин гүний Чингисийн цагаан сүлдний тахилгын тухай” сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу

11.00-11.30 “Бурханы шашин дахь Чингис хааны тахилгын тухай” Гандан хийд, Б.Жамбал

11.30-12.00 “Чингис хааны дурсгалын цогцолборуудын уран баримлын тухай” архитекторч, уран барималч Д.Эрдэмбилиг

12.30-13.00 “Чингис хааны шүтээн хөргүүд” Үндэсний номын сан, сэргээн засварлагч Г.Ням-очир

Дагалдуулал:

2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь: 

2012 он: 11 сарын 14

2013 он: 11 сарын 4

2014 он: 11 сарын 23

2015 он: 11 сарын 12

2016 он: 10 сарын 31

2017 он: 11 сарын 19

2018 он: 11 сарын 8-нд тохиож,

2019 он: 11 сарын 27

2020 он: 11 сарын 16

2021 он: 11 сарын 5

2022 он: 11 сарын 24-нд тохиох юм байна. 

Найруулагч:Цэлмүүн
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:162
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой