Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын зүүн хойд бүс нутаг болон ОХУ-ын БНБурУ-ын хэвлэл мэдээллийн солилцооны арга хэмжээ боллоо

Хятадын зүүн хойд бүс нутаг болон ОХУ-ын БНБурУ-ын хэвлэл мэдээллийн солилцооны арга хэмжээ долоо дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас санаачлан, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон ОХУ-ын БНБурУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийн бодлогын хорооноос зохион байгуулсан “2018 он долоо дахь удаагийн Хятадын зүүн хойд бүс нутаг болон ОХУ-ын БНБурУ-ын хэвлэл мэдээллийн солилцооны долоо дахь удаагийн арга хэмжээ” 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд ОХУ-ын БНБурУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагджээ. Арга хэмжээнд БНХАУ болон ОХУ-ын 15 бүс нутгийн 30 гаруй сэтгүүлч оролцлоо.  

Уг арга хэмжээ нь өндөр түвшний уулзалтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хэлэлцүүлгүүд, төслийн гарын үсэг, ярилцлага зэрэг агуулгаар зохион байгуулагдсан байна. ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон БНБурУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийн бодлогын хорооноос “Хэвлэл мэдээллийн солилцоог гүнзгийрүүлэх хамтын ажиллагааны зорилтын бичиг”-ийг тогтоож, Өвөр Монголын Радио, Телевиз хороо болон Байгал сүлжээний компани “Монгол телевизийг өргөн нэвтрүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, БНБурУ-ын Шэншүй телевизтэй “Үндэстний урлагийн наадам” дэлгэцийг хамтран хийх хэлэлцээрт мөн гарын үсэг зурлаа. Манжуурын өдрийн сонин нь БНБурУ-ын Жэньли сонин, мэдээ мэдээллийн сонин, Argumenty i Fakty сонин, Ши Жя Байгаль нуурын сэтгүүлтэй 4 төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Өвөр Монголын Радио, Телевиз хорооноос БНБурУ-ын Ши Жя телевиз хороонд “Эцэг эхийн хайр дурлал”, “Family Harmony” зэрэг кино, телевизийн жүжиг бэлэглэсэн байна.  

Арга хэмжээний үер Хятадын төлөөлөгчид БНБурУ-ын ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийн бодлогын хорооны дарга, Соёлын яамны дэд дарга нартай уулзаж, БНБурУ-ын Радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон соёлын газруудаар зочилж, хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёлын солилцоо, харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтын ажиллагааны зөвшилцөл, төслийг байгуулсан байна. 

БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын тодорхойлсон Хятад, Оросын орон нутгийн солилцооны чухал зөвшилцлийн дагуу газар зүйн байршил, хүн хоорондын дотно харилцаа зэрэг давуу талаа бүрэн харуулан хэвлэл мэдээллийн холбоогоор дамжин нөхөрлөлөө зузаатгаж, хамтарсан ярилцлага хийх, материалаа солилцох, хамтарсан нэвтрүүлэг кино телевизийн драм үйлдэх зэрэг талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хувь нэмэр оруулна гэжээ.

Хятадын зүүн хойд бүс нутаг болон ОХУ-ын БНБурУ-ын хэвлэл мэдээллийн солилцооны арга хэмжээ нь 2011 оноос эхлэн зохион байгуулагдсан бол БНХАУ, ОХУ-д ээлжлэн зохион байгуулагддаг байна. Өнгөрсөн жилүүдэд хоёр талын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа гүнзгийрч, хоёр талын худалдаа, хүн соёл гэх мэт бүх талын хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:452
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой