Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

”Д3 аминдэм-3200 ОУН” бэлдмэлийг хэрэглэх заавар

”Д3 аминдэм-3200 ОУН” бэлдмэлийг хэрэглэх заавар

Жирэмсэн эмэгтэйчүүдийг Д аминдэм дутлаас сэргийлэх зорилгоор 2017 оны улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан “Д3 аминдэм-3200 ОУН” бэлдмэлийг 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмзэг бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээхээр шийдвэрлэсэн. 

Энэхүү бэлдмэл нь Д3 аминдэм (холекальциферол)-ийг 3200 олон улсын нэгж (ОУН) тун (80 мкг)-гаар агуулсан, ногоон өнгийн желатин бүрхүүлтэй капсул юм. “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг нэг хавтгайд 10 капсулаар, нэг хайрцагт 30 ширхэгээр савласан. “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг Их Британы Нэгдсэн Вант Улсын “Internis Pharmaceuticals”компанид үйлдвэрлэсэн болно. Уг бэлдмэлийг гэрлээс далд, 300С доош хэмд 24 сар хадгална.  

БЭЛДМЭЛИЙГ ТҮГЭЭХ, ХЭРЭГЛЭХ ЗААВАР

“Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээнэ. Жирэмсэн эмэгтэй нь төрөхийн өмнөх эрүүл мэндийн хяналтад хамрагдсан өдрөөс буюу жирэмсний эхний 3 сартайгаас эхлэн “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг хэрэглэж болно.

“Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдийг Д аминдэм дутлаас сэргийлэх эсвэл Д аминдэм дутлыг эмчлэх гэсэн 2 үндсэн зорилгоор хэрэглэнэ. Бэлдмэлийг аль ч зорилгоор хэрэглэхийн өмнө жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг тодорхойлж, эмчилгээний эсвэл сэргийлэх тунгаар хэрэглэх эсэхийг шийдвэрлэнэ.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангаас түгээж буй жирэмсэн эмэгтэйд зориулсан “Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл”-ийг “Д3 аминдэм–3200 ОУН” -тэй хавсран хэрэглэж болно. “Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” дэх Д3аминдэмийн тун харьцангуй бага, 200 ОУН байдаг тул Д аминдэм илүүдэх эрсдэлгүй. Харин “Витрум пренатал”, “Элевит” зэрэг жирэмсэн эмэгтэйд зориулсан аминдэм, эрдсийн холимог бэлдмэл нь Д3 аминдэмийг 400-500 ОУН тунгаар агуулдаг тул “Д3аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг хавсран хэрэглэх шаардлагагүй.

Жирэмсэн эмэгтэйд “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг эмчилгээний тунгаар зөвлөхдөө бусад аминдэм, эрдсийн бэлдмэлийн хэрэглээнд онцгой анхаарал хандуулна. Жирэмсэн эмэгтэйн Д аминдэмийн хэрэглээний хоногийн тун “4000 ОУН”-ээс хэтрэхгүй байх шаардлагатай. 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг зажлахгүй, бүхлээр нь залгиж уухыг зөвлөнө. 

 Д АМИНДЭМ ДУТЛААС СЭРГИЙЛЭХ 

Заалт:Жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх Д аминдэмийн түвшин 20 нг/мл ба түүнээс их байвал “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг сэргийлэх тунгаар өгнө.

Сэргийлэх тун:Жирэмсэн эмэгтэй нь хоногт 15 мкг буюу 600 ОУН Д аминдэм хэрэглэхийг зөвлөдөг (Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тоот тушаалын 2 дугаар хавсралт). Энэхүү зөвлөмжид тулгуурлан Д аминдэм дутлаас сэргийлэх зорилгоор “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг “5 хоног тутамд 1” удаа уулгана. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэй нь Д аминдэм дутлаас сэргийлэх зорилгоор сард 6 капсул “Д3 аминдэм–3200 ОУН” хэрэглэнэ.  

Д АМИНДЭМ ДУТЛЫГ ЭМЧЛЭХ

Заалт:Жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх Д аминдэмийн түвшин 20 нг/мл-ээс бага буюу Д аминдэм дуталтай байна.

Эмчилгээний тун:Д аминдэм дуталтай жирэмсэн эмэгтэйд “1 капсул” буюу 3200 ОУН Д аминдэмийг 10–12 долоо хоног (2.5–3 сарын турш) “өдөр бүр” уулгана. Бэлдмэлийг ууж эхэлснээс хойш 8 долоо хоногийн дараа ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг тодорхойлох шинжилгээнд жирэмсэн эмэгтэйг илгээнэ. Лабораторийн шинжилгээний дүнг харгалзан эмчилгээг цаашид үргэлжүүлэх эсвэл Д аминдэм дутлаас сэргийлэх тунд шилжих асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

Хэрэв жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх Д аминдэмийн түвшин 20 нг/мл-ээс бага хэвээр байвал эмчилгээг 12 долоо хоног хүртэл үргэлжлүүлээд, урьдчилан сэргийлэх тунд шинжинэ.
Жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх Д аминдэмийн түвшин 20–30 нг/мл хооронд байвал эмчилгээг 2 долоо хоног үргэлжлүүлж, 11 дэх 7 хоногоос урьдчилан сэргийлэх тунд шилжинэ. 
Жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх Д аминдэмийн түвшин 30 нг/мл-ээс их байвал эмчилгээг зогсоож, урьдчилан сэргийлэх тунд шилжинэ.

 

 “Д3 АМИНДЭМ–3200 ОУН” БЭЛДМЭЛИЙН ЭСРЭГ ЗААЛТ

Д аминдэмийн бэлдмэлд хэт мэдрэг байх
Д аминдэмийн илүүдэлтэй
Нефролитиаз
Гиперкальциэми эсвэл гиперкальциури хам шинж илэрдэг аливаа өвчин, эмгэг байдал
Бөөрний дутагдал

АНХААРАХ ЗҮЙЛС

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, саркойдозтой жирэмсэн эмэгтэйд “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр тохиолдолд  бэлдмэлийг хэрэглэх явцад жирэмсэн эмэгтэйн цус, шээсэн дэх кальци, фосфорын түвшинг тогтмол хянана.

Мөн “Д3 аминдэм–3200 ОУН” бэлдмэл хэрэглэж байгаа жирэмсэн эмэгтэйн хоол хүнсээр авч буй кальцийн хэмжээг хянана. Жирэмсэн эмэгтэй хоногт 1000-1200 мг кальцийг хоол хүнсээр авах шаардлагатай байдаг (Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тоот тушаалын 3 дугаар хавсралт). Хэрэв жирэмсэн эмэгтэйн хоногийн хоол хүнсээр авч буй кальцийн хэмжээ хангалтгүй байвал нэмэлтээр кальцийн бэлдмэл хэрэглэх эсвэл кальциар баялаг сүү, тараг, аарц, ааруул, ээзгий, бяслаг зэрэг цагаан идээ, ногоон навчит ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зөвлөнө.

Нялх, балчир хүүхдийн Д3 аминдэмийн хэрэглэх хоногийн дээд тун нь “2000 ОУН” буюу 50 мкг байдаг тул энэхүү бэлдмэлийг хүүхдэд өгөхийг хориглоно.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:144
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой