Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Дэлхийг нүдний өмнө авчирна

Хятадын нээлтийн хаалга болсон Шанхай хот нь дэлхийн зочдыг угтах “Зочны өрөө” болжээ.

 

      

40 жилийн өмнө өөрчлөлт нээлт анх эхэлж байх үед Хятадын иргэд улсын хаалганаас гарч, гадаадын сонин сайхныг харж, олон олон хамтын ажиллагааг байгуулжээ.

Өнөөдөр Хятадын олон улсын импортын анхдугаар экспо боломж олгон, Хятад улс алгаа дэлгэсэн бөгөөд зүг бүрийн зочдыг урьж, дэлхийг өөрийнхөө нүдний өмнөө авчирсан байна.

Электрон бараа, хувцас, гоо сайхны бараа, гэр ахуйн эдлэл хэрэгсэл, эрүүл мэндийн бараа, авто машин, цахилгаан хэрэгсэл зэрэг олон салбарыг хамруулсан олон улсын брэндүүд тус үзэсгэлэнд чуулжээ. Мөн General Electric, DuPont, Canon, Hitachi, Schneider, Microsoft, Dell, KUKA, Honeywell, Siemens, Mitsubishi Electric зэрэг брэндүүд өөрийн хамгийн шинэ бүтээгдэхүүнээ тус экспогоор дамжуулан дэлгэн үзүүлсэн байна.

Nestlé, Danone, Louis Dreyfus, Bunge, Cargill, Wilmar International, Бразил JBS, Pepsi, Heineken зэрэг дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгжийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүнүүд тус үзэсгэлэнд саатжээ.

Хятад улс импортын хэмжээгээ өргөтгөх нь эрх ашгийн төлөө биш, харин дэлхийд хандаж, ирээдүйд хандаж, хамтын хөгжлийг ахиулах хэтийн зорилт болно.

Дэлхий дахинд хандах – импортын анхдугаар экспо нь хөгжсөн улс орны бүтээгдэхүүн болон үйлчилгээг халуун дулаанаар угтах бөгөөд хөгжөөгүй улс оронд үнэгүй үйлчилгээ үзүүлжээ.

Африк тивийн зүүн өмнөд нутгаас ирсэн Лесото nat-effect компанийн ерөнхий захирал Арагон Моко Кохен хэлэхдээ: - Импортын экспогоос олон сайхан боломжуудыг нээлээ. Дарга Ши Жиньпин бүх улс орны ард түмэнд эдийн засгийн даяарчлал болон дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн үр өгөөжийг хүртээнэ гэсэн үгийг би дэмжиж байгаа бөгөөд бидний улаан цай болон stinging nettle өвс маань Хятадын зах зээлд борлуулагдахыг хүсэж байна гэжээ.

Ирээдүйд хандах – ирэх 15 жилийн хугацаанд Хятадын импортын бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь тус тус 30 их наяд ам.доллар болон 10 их наяд ам.долларыг давах болно. Хятад боловсролын асар их зах зээлтэй бөгөөд Хятадын аав, ээж нар бүтээлч байдал, ойлголцох чадвар болон өөртөө итгэлтэй байх нь 21-р зууны хамгийн чухал чадавх болно хэмээн үздэг. 2019 оны эцэс болоход Лего 30 хотод 140 гаруй дэлгүүрээ нээх болно хэмээн Данийн Lego группийн дэд захирал бөгөөд Хятад дахь ерөнхий захирал Хуан Гүөчян хөгжлийн төлөвлөгөөнийхөө тухай хэлнэ.

Хамтын хөгжлийг ахиулах – хэрэглээ болон шаардлагын дагуу хамгийн боломжтой хамтран ажиллах түншээ хайж олох болно. Италийн дэд ерөнхий сайд, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр болон нийгмийн бодлогын яамны сайд Луижи Деадо хэлэхдээ: - Бид энэхүү импортын үзэсгэлэнд оролцож буй нь Хятадын зах зээлд орох өргөн их боломж хангасан юм. Итали улс өнө олон жилийн түүхтэй аж үйлдвэр болон техникийн судалгааны уламжлалтай, бүтээлч загвар, өндөр дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн төлөөлөл болжээ. Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн шат үедээ байгаа бөгөөд инноваци болон байгаль орчны хамгаалалт нь өөрчлөн шинэчлэгдэж байна. Үүнд: Италийн хувьд энэхүү боломжийг ашиглан Хятадын санаанд хоногшсон түнш болохыг хүсэж байна гэжээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:http://www.people.com.cn/
Мэдээ үзсэн:200
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой