Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Далай шиг Хятадтай ойр байна

Далай шиг Хятадтай ойр байна

“Хятадын эдийн засаг бол нэгэн том далай, нуур цөөрөм төдий биш”. Импортын экспоны нээлтийн ёслол дээр дарга Ши Жиньпин Хятадын эдийн засгийг далайтай зүйрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг татжээ.

Хятадын эдийн засгийн энэхүү далайд түшиглэн Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нь дотоод гадаадын бизнес эрхлэгчдэд өндөр үр ашиг авчирсан байна.

- Энэ хоёр хоногт манай бараа бүтээгдэхүүний худалдаа маш сайн байгаа. Саяхан нэг аж ахуйн нэгж манай бүтээгдэхүүнийг 50 мянган хувь захиаллаа. Энэ нь бидний урьдчилсан төлөвлөгөөнөөс давсан хэмээн Канад улсын номхон далайн Далан Селексийн Группийн /CPA /дэд захирал Ангела Фанг баяртай ярьж байлаа.

Манай орлого бас маш өндөр байна. Хэдхэн хоногийн хугацаанд олон олон аж ахуйн нэгж бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хэмээн Америкийн Emerson Electric компанийн бүтээгдэхүүн Ераторын Хятад дахь ерөнхий захирал Жан Чуань ярив.

Янь Чан нефтийн группийн дэргэдэх Янь Чан нефть материалын групп болон Янь Чан нефтийн группийн резиний ХХК нь Япон, Сингапурын аж ахуйн нэгжүүдтэй өндөр зэрэглэлийн төхөөрөмж болон материал худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэ өртгийн хэмжээ нь 230 сая юаньд хүрчээ. Дараагийн шатанд мэргэжлээ шинэчлэх, гадаадын их дээд сургууль, өндөр зэрэглэлийн үйлдвэрийн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ хэмээн Янь Чан нефтийн группийн ерөнхий захирал Жан Кайюй ярьжээ.

Бүх төрлийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр нь хэдэн сая юаниас хэдэн зуун сая юаньд хүрч, олон олон гэрээ хэлэлцээрүүд байгуулжээ. Каола компани нь дэлхийн 110 гаруй аж ахуйн нэгжтэй нийт 20 тэрбум юанийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүний гэрээнд гарын үсэг зуржээ. Хятадын Cosco тээвэрлэлтийн группийн охин компаниуд дэлхийн хамтын ажиллагааны түншүүдтэйгээ 27 гэрээнд гарын үсэг зуржээ. Или групп болон дэлхийн нэр нөлөө бүхий 32 аж ахуйн нэгжүүдтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

1978 оноос 2017 он болтол Хятадын импортын ерөнхий хэмжээ 18.7 тэрбум юань байснаас нэмэгдэж 12.5 их наяд юаньд хүрч, 664 дахинаар нэмэгджээ. Хятад улс ДХБ-д бүртгүүлснээс нааш 2017 он болтол COFCO группийн амуу тосны импортын хэмжээ 14 дахин нэмэгдэж, бордооны төрөл 38 дахин, үр тарианы төрөл 13 дахин нэмэгджээ. Хятадын эдийн засгийн хөгжил болон хотын хөгжлийн дагуу бидний “Барааны сагс” томорсоор байна хэмээн COFCO группийн ерөнхий захирал Юй Шюбүө илэрхийллээ.

       Австралийн Хятадын бизнесийн холбооны дарга Жон Брэнби хэлэхдээ, Австралийн өндөр чанартай, сайн брэндийн бүтээгдэхүүн нь Хятадын хэрэглэгчдийг ихээр татаж байгаа бөгөөд аялал жуулчлал болон боловсролын салбар нь Хятад, Австралийн эдийн засгийн хөгжлийн нэмэгдлийн гол хүчин болжээ. Хятадын иргэдийн орлого нэмэгдэхийг дагалдан Хятадын хэрэглэгчид аюулгүй, өндөр чанартай бүтээгдэхүүний шаардлага улмаар нэмэгдсээр  байгаа бөгөөд энэ нь бидэнд хамгийн их ашиг авчрах болно” гэжээ.

       Хуваалцах эдийн засаг, мобайл төлбөр зэрэг шинэчлэлийн  салбарт Хятадын зах зээл дэлхийн тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Шведийн Ericsson компанийн захирал Бао Икан хэлэхдээ, Ericsson 1892 оноос эхлэн Хятадын зах зээлд орсон бөгөөд Хятадын зах зээлийг сайн мэднэ. Манай бүтээгдэхүүний хувьд Хятадын зах зээл нь шинийг бүтээх өлгий болжээ. Мобайл төлбөрөөс 5G-гээс дахин Internet of Things хүртэл Хятад улс тэргүүлэх хэмжээнд хүрсэн бөгөөд бид Хятадын зах зээлд орж өөрийгөө тасралтгүй шинэчлэх хэрэгтэй байна гэжээ.

       Зах зээлд орох шаардлагыг багасгасаар байна. Эрнст Яанг нягтлан бодогчийн хэрэг эрхлэх зөвлөлийн бүх дэлхийн дэд тэргүүн Жей Либби хэлэхдээ, ойрын жилүүдэд Хятад улс олон улсын худалдаа болон нээлтэд анхаарлаа хандуулж байгаагаа үйл ажиллагаагаар дамжуулан тодорхойлсныг бид олж харлаа. Хятад улс олон салбарт дээд хэмжээний нээлттэй түвшинд хүрсэн байна. Энэхүү импортын экспо нь Хятадын нээлтийн дохиог дэлхийд таниулсан байна гэжээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:http://www.people.com.cn/
Мэдээ үзсэн:193
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой