Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Торгоны замаар хөгжлийг зорьсон ээлжийн галт тэрэг

Торгоны замаар хөгжлийг зорьсон ээлжийн галт тэрэг

Энэ жилийн 05-р сарын 10-ны өдөр Баяннуур хотын эхний ээлжийн Хятад-Европын галт тэргээр гадаадад экспортолсон наранцэцгийн үрийн аялал Линь Хэ хотын төмөр замын өртөөнөөс эхэлсэн бөгөөд 50 чингэлэг бүхий 1150 тонн наранцэцэг ачсан галт тэрэг 8352 километр аялж, 11 өртөө дамжин эцсийн өртөөндөө хүрчээ. Энэ ээлжийн наранцэцгийн үрийг Баяннуур хотын Үюань шяаний Дафэн түр тариа, тос хүнсний ХК хангасан байна.

Тухайн үед бид Баяннуур хотоор сурвалжлага хийж, Үюань шяний Да Фэн үр тариа, тос хүнсний ХК -ийн ерөнхий менежер Жао Жетэй уулзахад: - Уг нь бид наранцэцгийг хөлөг онгоцоор экспортолж байсан. Энэ удаад анх удаагаа галт тэргээр тээвэрлэж байна. Цаг хугацааны талд ойролцоогоор 20 өдөр богино болсон. Энэ явдал нь хоёр талд ашигтай бөгөөд ашиглалтыг дээшлүүлсэн төдийгүй аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний эргэлтийг хурдасгаж чадсан гэж байсан билээ.

Энэ жилийн 09-р сарын 04-ний үдээс өмнө 10 цаг 30 минутад Хөххотын эхний ээлжийн Хятад-Европын галт тэрэг Чүшалян ложистикийн төвөөс хөдөлжээ. Энэхүү түүхт чанартай цаг мөч нь хүмүүсийн итгэл зоригийг хөвчилж байв. Энэ ээлжийн галт тэрэг нийт 41 чингэлэг бараа тээвэрлэжээ. Тус ачаа нь Шанхайн Хэшюй ХКК-ийн үйлдвэрлэсэн 10 сая юанийн өртөг бүхий машин тоног төхөөрөмж байв. Линьзэ төмөр замыг дагаж, Гансү, Шиньжян зэрэг газраар дамжин торгоны замаар Казахстан, Түркменистан зэрэг орноор өнгөрч, 9000 гаруй километрийг 15 өдөр аялан, Хятад-Европ дахь эцсийн өртөөндөө хүрч билээ. Энэ нь далайн аяллаас 20 өдөр богино байдаг.

Өвөр Монгол нь Орос, Монголтой хил нийлж, улсын дотоодод найман муж оронтой залгалдаж, Хятад улсын умардад хандсан нээлт хийх хязгаар орны хувьд мөн торгоны замын аж ахуйн бүсийн чухал бүрэлдэхүүний хувьд, “Европ-Азийн дардан зам”-ын чухал уулзвар цэгийн хувьд энэ ээлжийн галт тэрэг нэвтэрсэн нь ӨМӨЗО, Хөххот болон Хорингэр шинэ дүүрэгт алс хэтийн ач холбогдолтой юм.

- Хөххотын эхний ээлжийн Хятад-Европын галт тэрэгний хувьд "Гадаадад нээлт хийх"-г хэрэгжүүлсэн явдал юм. Хорингэр шинэ дүүргийн гадаадад нээлт хийсэн анхны чухал алхам юм. Мөн бидний өөрийн давуу талтайгаа зохицуулж, санаачилгатайгаар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцсон арга хэлбэр юм гэж галт тэрэг аялах ёслол дээр Хорингэр шинэ дүүргийн менежментийн зөвлөлийн орлогч дарга Хао Данжэн танилцууллаа.

Энэхүү шугам нэвтэрсэн нь Хятад улсын баруун орны бүтээгдэхүүнд Хятад-Ази, цаашлаад дэлхийд хандах замыг нээж өгсөн төдийгүй Хөххот, Бугат, Ордос болон ойролцоох орны аж ахуйн зэрэглэл дэвшилтийг дагуулан хөгжүүлэх болно.

Ингэж хэлэхэд бид 2016 оны 03-р сарын 25-ыг дурсах хэрэгтэй. Тухайн өдөр Өвөр Монголын хамгийн анхны Хятад-Европын галт тэрэг болох Манжуураас Орос хүрэх ээлжийн галт тэрэг амжилттай хөдөлжээ. Мөн Улаанхад-Манжуур-Европ, Тунляо-Манжуур-Европ, Улаанцав хотоос Alma Ata хот хүрэх чиглэлийн ээлжийн галт тэрэг хойно хойноосоо нэвтэрчээ. Уугуул нутгийн хэв намбатай Европыг чиглэсэн галт тэрэг торгоны замаар давхилдаж, хамтдаа уусан хөгжсөн гойд сайхан түүхийг хүүрнэсэн байна. Бүртгэлд үндэслэхэд 2017 оны жилийн эцэс болоход Өвөр Монгол нэгэнтээ 12 цуваа (2 цуваа буцах галт тэргийг багтаана) Хятад-Европын ээлжийн галт тэргийг нэвтрүүлэв. Үүний дотор байнгын чанартай аялдаг 6 цуваа бий. Өбгөрсөн жилийн 01-ээс 11-р сард Өвөр Монголоос 75 Хятад- Европын ээлжийн галт тэрэг зохион байгуулж, нийт 6744 чингэлэг бараа зөөвөрлөж, бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 190 сая ам.долларт хүрсэн байна. Мөн эхэлж зорчуулсан галт тэрэгний тоо хэмжээ нь ч 2016 оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж, Өвөр Монголчуудын хамтын ажиллагаа байгуулах хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэн байна.

- Бид "Бүс ба зам"-ын санаачилгыг дагаж байгаа идэвхтнүүд. Хөххотын эхний ээлжийн Хятад-Европын галт тэрэг нэвтрэх ёслолд оролцсон Чиньшэн аж үйлдвэр худалдааны ХК-ийн Жинин хот дахь салбар компанийн менежер Хуан Жяньхуа ийнхүү ярьж билээ.

Түүний үзэж байгаагаар Хятад-Европын галт тэрэг нэвтэрснээс дэлхий үнэхээр жижгэрсэн мэт санагдаж байгаа гэнэ. Ээлжийн галт тэрэг нь зөөврийн цаг хугацааг арваад өдөр богино болгосноор барахгүй зорьсон газарт хүрэх цагийг ч өөрсдөө зохицуулж чаддаг.

“Галт тэрэг хөдөлбөл гуулин зоос орж ирнэ. "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын ахицын дагуу ӨМӨЗО ба Европ тив, хөрш зэргэлдээ улс орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нягтран хөгжиж, ложистикийн шаардлага нэмэгдсэн” гэж Хятад улсын төмөр замын группийн Хөххотын салбар товчооны групп компанийн ажилтан ярьж байлаа. Тэрээр мөн: - Ирээдүйд бид байнгын, чанар сайтай ээлжийн галт тэрэг бэлдэж, Хятад-Европын ээлжийн галт тэрэгний зах зээлийн тогтцыг бүрэн болгоно.  "Бүс ба зам" дагуух улс оронд тухайн орны эдийн засгийн онцлогтой тохиролцох гол суурин газар байгуулж, манай орны холбогдох аж ахуйд үйлчлүүлэх болно. Зам дагуух улс оронтой хамаатай байгууламж тогтцыг байгуулж, Хятад улс ба Ази-Европын улсуудын хоорондох арилжааг ахиулна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:171
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой