Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өвлийн улиралд арьсаа ингэж арчлаарай!

Өвлийн улиралд арьсаа ингэж арчлаарай!

Өвлийн хатуу ширүүн уур амьсгалд бидний арьс нэмэлт арчилгаа шаардаж эхэлдэг. Учир нь сэрүүний болон дулааны улирлын арьс арчилгаа тэс өөр байдаг бөгөөд өвөл арьсаа хэрхэн арчилснаас шалтгаалж зун ямар арьстай байх нь шууд хамаардаг байна. Тийм учраас өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг танд хүргэе.

1.Тосоо соль

Өвлийн улиралд бүх төрлийн арьс хуурайшдаг учир арьсаа зөв чийгшүүлэх нь хамгийн чухал.

Тослог арьстай хүмүүс ихэнхдээ усан суурьтай тос түрхдэг бол өвлийн улиралд холимог арьсны тос түрхэх

Харин холимог арьстай бол энгийн арьсны тос түрхэх

Энгийн арьстай хүмүүс хуурай арьсны тос түрхэх

Хуурай арьстай хүмүүс хэт хуурай арьсны тос түрхэх

2.Тэжээлээр баялаг тос түрхэх

Өвлийн улиралд арьсаа дан ганц чийгшүүлээд зогсохгүй тэжээлээр хангаж байх нь ч мөн чухал. Ингэхийн тулд та тос сонгохдоо найрлаганд нь гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. 

Сонгох гэж буй тос тань ургамлын гаралтай байх хэрэгтэй бөгөөд ши тос, авокадогийн тос, Е амин дэм агуулсан байвал сайн. Ялангуяа Е амин дэм таны арьсыг хүйтнээс хамгаалах болно. Харин вазелин, парафин, эрдэсжүүлсэн тос зэргээс хэсэгтээ татгалзсан нь зүгээр.

3.Тосоо эртхэн түрхээрэй

Зуны улиралд өдрийн тосыг гадагш гарахаас 20 минутын өмнө түрхэж болно. Харин өвлийн улиралд гадагш гарахаас 40-60 минутын өмнө түрхэх хэрэгтэй.

4.Нүүрний шингэн савангаа солиорой

Заримд тохиолдолд өвлийн улирлын арьс арчилгаанд нүүрний шингэн савангаа солиход л хангалттай байдаг. Хэрвээ таны арьс хуурайшиж, таталдаж байвал SLS, SLES, SMS агуулсан нүүрний шингэн саван сонгох хэрэггүй. Хэрвээ таны арьс батгашилттай бол батгаа хатаах бус чийгшүүлэх зориулалттай зөөлөн саван сонгоорой.

5.Нүүрээ гуужуулахаас татгалз

Том ширхэгтэй скраб ашиглахын оронд жижиг ширхэгтэй зөөлөн гуужуулагч сонгоорой. Хэрвээ өвлийн улиралд таны арьс илүү их хуурайшиж байвал гуужуулалтаас татгалзах нь зүйтэй.

Хэрэв арьс хэт их хуурайшвал чацарганы тос түрхээд үзээрэй. Тэжээл өгч, чийгшил алдахаас сэргийлэх болно.

6.Нэмэлт арчилгаа хийхээсээ бүү залхуур

Өвлийн улиралд тэжээл өгөх зориулалттай маск болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр нүүрээ арчлах нь тохиромжтой бөгөөд долоо хоногт 2-3 удаа маск тавьж болно.

Жишээлбэл: Эмзэг арьсанд овьёосны маск тохирно. Овьёосоо блендэрт хийж жижиглээд дээр нь бүлээн ус хийж хутгаад, 20 минутын турш нүүрэн дээрээ тавина.

7.Уруулын эмчилгээний тос ашигла

Урууланд тосны булчирхай байдаггүй учир алдагдсан чийгшлээ нөхөж чаддаггүй. Тиймээс өвлийн улиралд уруулаа зөөлөн гуужуулж, тэжээлийн тос түрхэх нь зүйтэй.

8.Тод будалт хийх

Өвлийн улиралд та зузаан будалтыг хийж болох бөгөөд энэ нь таны арьсыг хамгаалж өгнө. Харин орой нүүрнийхээ будгийг сайтар гэгч нь арилгах хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй.

9.Цүнхэндээ гарын тос авч явж байгаарай

Гараа мартаж огтхон ч болохгүй. Учир нь халаалттай орчинд гар амархан чийгшлээ алддаг. Тиймээс гараа үргэлж тослох хэрэгтэйгээс гадна бээлий өмсөж хамгаалж байх хэрэгтэй. 

Мөн гэрт халаалт ирсэнтэй холбогдуулан гэрийн агаар хэт хуурай болдог тул агаар чийгшүүлэгч хэрэглэвэл зүгээр. 

10.Халуун усанд орохоос татгалзаарай

Хүйтэн газраас орж ирээд л шууд халуун усанд ормоор санагддаг ч биеийнхээ арьсанд анхаарал хандуулж бүлээхэн усыг сонгоорой.

Харин заримдаа халуун усанд орох хүсэл тань дийлж байвал усанд орсныхоо дараа сайн чийгшүүлэгч ашиглах нь зүйтэй.

11.Дардаг савтай биш энгийн савтай биеийн тосыг сонгоорой

Арьсны эмч болох Мона Гахара өвлийн улиралд дардаг савтай биеийн тосыг сонгох хэрэггүй гэжээ. Учир нь дардаг савтай биеийн тос нь шингэн бүтэцтэй байдаг гэнэ. Харин өвлийн улиралд илүү тослог тос хэрэгтэй гэдгийг санаж байгаа биз дээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:159
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой