Орц:
Бүтэн тахиа (2000 g) 1 ширхэг
Жянюү 2 халбага, ногоон сонгино 1 ширхэг,цагаан гаа 1 хэсэг,да лао 2 ширхэг, хуажуу 2г, газрын самрын тос 2 халбага, хоолны архи 3 халбага, мөсөн чихэр 2 хэсэг.
Хийх арга:
1. Тахиагаа арилгаж цэвэрлэн жижиглэж хэрчинэ.
2. Хайруулын тогоондоо тосоо хийнэ. Тос халахаас өмнө сонгино, цагаан гаагаа хийгээд хуурна.
3. Хоолны архи, мөсөн чихэр, хуажуу, далао, жянюү хийж амтална.
4. Халуун ус хийж буцалгаад, хөөсийг нь авна.
5. Вааран тогоонд бүх орцуудаа шилжүүлэн хийж, зөөлөн гал дээр буцалгана.
Зөвлөгөө:
1. Тахианы махаа сайтар буцалгасны дараа хоолны архи, мөсөн чихэр, жянюү хийвэл тахианы мах илүү зөөлөн, амттай болдог.
2. Тахианы махаа жижиглэсний дараа заавал усаар зайлж угаагаад дахин хатаана.