Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

CTCE: Нөхөрлөлийг бэхжүүлэх илүү олон зам гүүрийг байгуулахад бэлэн

“Нисэхийн хурдны замаар 100 км/цаг хурдтай аялахад машинд суусан гэхээр мэдрэмж төрөхгүй байна” гэж нэгэн хүний ярихыг сонсоод “За энэ сайхан замыг ямар компани тавьсан юм бол” хэмээн гайхаж байлаа. Аз таарч “Хятадын аж ахуйн нэгжтэй танилцъя” буландаа энэхүү төслийг гүйцэтгэгч “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын IV групп” /CTCE Group/ ХХК-ийг сурвалжлах алтан боломж олдсон юм. Уг компанийн харьяан дахь Нэгдүгээр инженерийн компани нь энэ оны 11 дүгээр сард “Өөрчлөлт, нээлтийн 40 жил дэх Хятадын аж ахуйн соёлын бүтээн байгуулалтын шилдэг албан байгууллага” өргөмжлөлийг хүртсэн билээ.

“БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын IV групп” ХХК-ийн Нэгдүгээр инженерийн компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх дарга Фэн Шаньхэн

“Хөгжихийн тулд замаа эхлээд тавь” гэх эхлэл бүхий нэгэн нийтлэл орчуулж байснаа санаж байна. Нээрээ л зам харгуй гэдэг тухайн орны хөгжил цэцэглэлд маш чухал үйл хэргийг гүйцэтгэдэг байна. Ер нь аялал жуулчлалын салбараар жишээ болгоход зам сайн тавьсан бүс нутгийн аялал жуулчлал яахын аргагүй илүү хөгжсөн байдаг. Тиймээс зам гүүр гэдэг хоёр газрыг холбож, тээвэрт зориулагддаг төдийгүй тухайн бүс нутгийн хөгжил нээлтийг ч дагуулан авчирдаг “ид шид”-тэй байдаг аж.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын IV групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Хэчуань нар Улаанбаатар хотноо болсон соёл, спортын солилцооны арга хэмжээний үеэр

Хятад орон эрт дээр үеэсээ зам гүүр барьж байгуулах мэргэжлээрээ алдартай. Энэхүү уламжлалт мэргэжил чадвар нь орчин үеийн технологитой уялдаад илүү хөгжин төгс төгөлдөр болсон. БНХАУ-ын “Өөрчлөлт, нээлт”-ийн бодлого, мөн хөрш зэргэлдээ улс орнуудын эрэлт хэрэгцээнээс шалтгаалан Хятад улсын зам гүүрийн салбарын компаниуд гадаадын зах зээлд нэвтрэх болсны нэгэн жишээ бол “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорац IV групп” ХХК байсан юм.

Монгол Улсын анхны хурдны зам тун удахгүй ашиглалтад орно

“БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын IV групп” ХХК нь цогц гүйцэтгэл хийх хүчин чадалтай Хятадын томоохон барилгын компани болно. Мөн дэлхийн 500 шилдэг аж ахуйн нэгж болох “БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорац” ХК-ийн дэргэдэх стандартчилсан аж ахуйн нэгж ба гол гишүүн байгууллага болдог байна.

Компани нь үүсгэн байгуулагдсан 60 гаруй жилийн турш олон улсын зах зээлийн өрсөлдөөнд идэвхтэй оролцож, 20 гаруй улс оронд төмөр зам, авто зам, барилга, усны барилга байгууламжийн чиглэлээр 100 гаруй төсөл хэрэгжүүлж байжээ. Гүйцэтгэсэн барилгын төслүүдээс 24 нь Хятадын бүтээн байгуулалтын салбарын Лү Бань шагнал буюу Үндэсний шилдэг барилгын шагнал, 29 нь Жань Тянь-Ю нэрэмжит шагналаар тус тус шагнуулж байсан аж.


Соёлын солилцоогоор хөгжлөө дэмждэг

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн хурдтай хөгжил болон “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг дагаад БНХАУ-ын олон арван аж ахуйн нэгжүүд “Бүс ба зам”-д нэгдэж, улмаар Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах болжээ.

“БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын IV групп” ХХК нь ийм нөхцөл байдлын дор 2002 онд анх Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2005 онд Монгол Улсын хоёр дахь авто зам болох Налайх-Чойр чиглэлийн авто замыг тавьж байжээ. Мөн энэхүү төслөөрөө Монгол Улсын бүтээн байгуулалтын дээд шагнал болох “Сувд шагнал”-ыг хүртэж байсан.

Компанийн хамт олон Монгол Улсын үндэсний баяр наадмаар

Тус компани нь хувь биеийн хөгжлөө чухалчлахын зэрэгцээ үйлчлүүлэгч эзэд, орон нутгийн олон салбарын албан байгууллагууд хоорондын харилцааг хүндэтгэн үзэж, хүмүүнлэгийн солилцоо, соёлын арга хэмжээ зэргээр дамжуулан нөхөрсөг харилцаагаа гүнзгийрүүлж, хамтран ажиллаж, хамтдаа хожих зорилгодоо хүрдэг байна. Улмаар компанийн ажилтнууд, боловсон хүчнээ тухайн нутгийн хэл, соёлыг суралцах талд мөн хатуу шаарддаг аж.

Биднийг сурвалжилга авахаар цаг товлон зорьж очсон өдөр Нэгдүгээр инженерийн компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх дарга Фэн Шаньхэн болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтийн Хятадын талын захирал Бао Айдун нар уулзалт зохион байгуулж, боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны гэрээнд талуудыг төлөөлөн гарын үсэг зурж байгаатай таарсан билээ.

- Хятад улсын шинэчлэл, нээлтийн төрийн бодлого, эдийн засгийн хөгжлийг даган Хятад улс болон дэлхийн олон улс орон хоорондын харилцаа өдөр ирэх тусам нягтарч байна. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтаар манай компани нь “Бүс ба зам” дагуух улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тухайн улс орны зах зээл, соёл иргэншилтэй илүү сайн уялдах зорилгоор боловсон хүчиндээ орон нутгийн хэл, соёлыг суралцах шаардлага тавьдаг. Өнөөдөр манай компани Күнзийн институттэй боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаанд гарын үсэг зурж байгаагийн зорилго мөн үүнд бий. Хятад, Монголын нөхөрлөлийг үргэлжлүүлэх шинэ ээлжийн “соёлын элч”-ийг хүмүүжүүлж, мөн компанийн ирээдүйн хөгжилд шилдэг боловсон хүчин бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Фэн Шаньхэн захирал ярьсан юм.


Монголын анхны хурдны замын төсөл

Налайх-Чойр чиглэлийн авто замыг амжилттай тавьсны дараа Төмөр замын IV групп нь БНХАУ-ын хурдны замын стандартаар бүтээн байгуулсан Монгол Улсын анхны хурдны зам болох “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хурдны замын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тун удахгүй албан ёсоор ашиглалтад орох аж. Энэхүү төсөл нь 2016 оноос барилгын ажлаа эхлүүлж, зам гүүрийн бүтээн байгуулалтын стандартын дагуу нийгмийн үүрэг хариуцлагаа маш сайн гүйцэтгэн, Монгол Улсын нийслэлийн ард иргэдийн дунд Хятадын аж ахуйн нэгжийн эерэг нэр нөлөөг бий болгож чадсан байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төсөл

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хурдны зам нь “Хятад, Монголын нөхөрлөлийн зам” хэмээн алдаршиж, ашиглалтад орсны дараа Монгол Улсын авто замын системийг төгөлдөржүүлэн, Улаанбаатар хотыг чимж, хоёр орны дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд асар их хувь нэмрийг оруулах болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дотоод өнгө төрх

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн загвар өрөө

Уг хурдны зам нь нийтдээ 32.732 км урттай бөгөөд гэрээний ерөнхий санхүүжилт нь 140 сая ам.долларт хүрсэн байна. Зам нь ирээдүйд хоёр орны нөхөрсөг харилцааг холбох, аялан зорчих цагийг багасгах, тээврийн зардлыг хэмнэх, осол гэмтлийг бууруулах, Монгол Улсын зам гүүрийн хөгжлийг дэмжих, Хятадын аж ахуйн нэгжийн нэр төрийг сайжруулах зэрэг улс төр, эдийн засаг, нийгмийн олон олон ач холбогдлыг бий болгох ажээ. Энэхүү нөр их хүч хөдөлмөрийг нь үнэлэн Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамнаас “Шилдэг төсөл” болон “Төслийн менежер” шагналыг гардуулсан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон тухайн үеийн Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн нээлтийн арга хэмжээнд оролцов


“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төсөл

Урьхан хаврын улиралд шувуудын ганганахыг чагнан суухдаа та сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сэтгэлийн бэрхшээлийг бодож үзсэн үү? Гоёхон зуны улиралд ганган цэцэгсийг гайхан баясахдаа та харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн харамсал гутралыг нэг удаа бодож байсан уу? Уяхан намрын улиралд навчис гишгэн зугаалахдаа та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөлгүй байх зовлонг төсөөлж байв уу? Мөнгөн өвлийн улиралд мөс цасанд гомдож нэг, гайхаж нэг байхдаа та оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн утгагүй амьдралыг тааж байв уу?

Тийм ээ, бид анзаардаггүй хэдий ч бидний дэргэд ийм “онцгой” хүмүүс байнга оршсоор байдаг. Тэднийг харж харгалзаж, халамж хүртээх нь эрүүл хүмүүс, эл нийгмийн үүрэг хариуцлага юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төслийн барилгын суурь тавих ёслолд оролцов

Монгол Улсын БСШУСЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Б.Баярсайхан болон Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам нар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төслийн ажилтай танилцав

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төсөл нь Хятад улсын хамгийн дээд зэрэглэлийн эко шинжлэх ухаанч материал, хамгийн дэвшилтэд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан, Монгол Улсын хамгийн шинэ, бүрэн чадавхтай хөгжлийн төвийг бий болгох зорилготой төсөл болно. Одоогийн байдлаар төслийн ажлын 95 хувийг гүйцэтгэж, 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Монгол Улсын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төслийн ажилтай танилцлаа

Уг төсөл нь хоёр орны дээд түвшний удирдагчдын анхаарлын төвд байгаа гэдгээрээ онцлог билээ. Төслийг ажлын нээлтийн ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон тухайн үеийн Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар морилон саатаж, урам зориг хайрласан бол 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, 06 дугаар сарын 01-ний өдөр Хятадын ГХЯ-ны дэд сайд Сүнь Шюань-Ю, 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд ГХЯ-ы сайд Ван И нар тус тус төслийн төвд айлчлан, төслийн ажилтай биечлэн танилцаж байсан аж. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сайшаалын захидал илгээж, төслийн ажил, төслийн хамт олныг үнэлэн сайшаасан байна.

БНХАУ-ын Төрийн завлалийн байнгын гишүүн бөгөөд ГХЯ-ы сайд Ван И төслийн ажилтай танилцлаа

“БНХАУ-ын Төмөр замын инженерийн корпорацын IV групп” ХХК-ийн хийсэн ажил, нийгэм нийтэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төр засгаас улсын “Шилдэг инженер”, “Шинжлэх ухаан, технологийн дэвшилд амжилт авчирсан шагнал” зэрэг маш олон шагнан урамшууллыг хүртээж байжээ. Мөн 360 патентын эрх, 5 зохиогчийн эрх хүртсэний дотор нээлт хийсэн патентын эрх 82 ширхэг байгаа. Сайн менежмент, өндөр нэр хүндтэй учраас компани нь 2005 онд Төмөр замын яамнаас төмөр замыг нээгч гэсэн үнэлгээг авсан юм. Түүнээс хойш төмөр замын гүйцэтгэл хийдэг хэдэн зуун аж ахуйн нэгжээс дараалан А зэрэглэл авсан цорын ганц байгууллага болсон байна. “Бүх улсын шилдэг гүйцэтгэлтэй аж ахуйн нэгж”, “Бүх улсын хөдөлмөрийн шагнал”-ыг олон удаа хүртэж, “Найдвартай гэрээ биелүүлэгч”, “Барилын технологийн дэвшил болон шинэ технологи нэвтрүүлэгч тэргүүний аж ахуйн нэгж”, “Эв найрамдалтай хөдөлмөрийн харилцаатай аж ахуйн нэгж” зэрэг олон олон өргөмжлөл шагнал хүртэж байсан хамт олон юм.

Зохиогч:Бэлтгэсэн: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:273
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой