Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

“Ид шидэт Аргентин”, “Ид шидэт Хятад орон” баримтат кино хоёр оронд зэргээр цацагдлаа

“Ид шидэт Аргентин”, “Ид шидэт Хятад орон” баримтат кино хоёр оронд зэргээр цацагдлаа.

G20-ийн орнуудын удирдагчдын 13 дахь удаагийн уулзалт саяхан болсон. Хятадын Төвийн радио телевиз болон Аргентины Үндэстний радио телевизийн хамтран бүтээсэн “Ид шидэт Аргентин”, “Ид шидэт Хятад орон” баримтат кино 29-ий өдрөөс эхлэн хоёр орны үндэсний телевизээр нэгэн зэрэг нийтэд цацагдаж эхлэв. Тус баримтат киногоор дамжуулан, хоёр орны үзэгчид дэлхийн нөгөө талд оршдог холын орны хязгааргүй үзэсгэлэнт сайхан байдлыг олж мэдрэх болно.

11 дүгээр сарын 28-ны өдөр Аргентин улсын Буэнос Айрес хотод болсон баримтат киноны нээлтийн ёслолын үеэр Аргентины олон нийтийн хэвлэл мэдээллийн төрийн нарийн бичгийн дарга Айрнан Ломбарди илэрхийлэхдээ, “Уг хоёр баримтат кино нь G20-ийн орнуудын уулзалтад барьж буй нэгэн томоохон бэлэг юм. Баримтат киноны ёслол нь Хятад, Аргентин хоёр улсын ирээдүйн олон арвин хамтын ажиллагааны төслийн эхлэл болно. Аргентины ард түмэн Хятад нь ямаршуу улс орон болох тухай маш их сонирхдог. Хоёр талын телевизийнхний хамтын ажиллагаа болон баримт киногоор дамжин, талууд ижил тал олон байхыг олж мэдлээ, энэ нь хоёр улсын ард түмэнд авч хэлбэл маш чухал ач холбогдолтой юм” гэжээ.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга бөгөөд Хятадын Төвийн Ррадио телевизийн ерөнхий хорооны дарга Шэнь Хайшюн хэлэхдээ, “Ши Жиньпин дарга соёл иргэншлийн солилцооны тухай онцлохдоо, адил бус соёл иргэншлээс оюун ухаан, үр шимийг хайж, хүмүүсийн үзэл санаа, оюун ухааныг гэрэл гэгээгээр ханган, хүн төрөлхтөнд тулгарч буй төрөл бүрийн сорилтыг хамтдаа шийдвэрлэнэ хэмээн тодорхойлсон юм. Хятад, Аргентины хэвлэлийн шилдэг ажилтны ур ухаан, шургуу хөдөлмөрөөр бүтээсэн анхны бүтээл болох энэхүү хоёр баримтат кино нь хоёр улсын ард түмэн харилцан илүү сайн ойлголцоход туслах бөгөөд хоёр орны өнө удаан түүх болон гайхалтай соёл иргэншлийг сонирхуулах болно” гэжээ.

“Хэрвээ Аргентинаас дэлхийн бөмбөрцгийг өрөмдөн нүхлэвэл нөгөө талд нь Хятадад хүрэх болно. Хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцөг хэмээх нэгэн тосгонд амьдардаг бөгөөд харилцан суралцаж харилцан солилцвол сая хамтдаа ахиц дэвшил гаргах боломжтой” гэж Шэнь Хайшюн хэллээ. Мөн тэрээр, “Энэ удаагийн баримтат киноны боломжийг ашиглан, хоёр улсын хэвлэл мэдээлэл хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулж, соёлын илүү олон сонгодог бүтээлүүдийг бүтээн, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн гайхалтай хуудсыг хамтдаа бичиглэхийг хүсэж байна” гэжээ.

4 анги бүхий 100 минутын “Ид шидэт Аргентин” баримтат кино нь Аргентины түүхэн уламжлал болон орчин үеийн хэм хэмнэлийг хослуулан, үзэсгэлэнт байгаль, хүмүүнлэгийн гоо сайхныг өвөрмөцөөр уусган харуулсан юм. 2 анги бүхий 120 минутын “Ид шидэт Хятад” баримтат кино нь Аргентинчуудын хараагаар Хятадын орчин үеийн хот байгуулалтын хурдтай хөгжил дэвшил, баруун өмнөд бүс нутгийн үзэсгэлэнт байгаль болон олон талт соёлыг харуулжээ. БНХАУ-аас Аргетин улсад суугаа Элчин сайд Ян Ваньмин, Аргентинээс Хятадад суугаа Эрчин сайд Гэйти, Аргентины Үндэсний радио телевизийн хорооны дарга Перейра болон Аргентины 5 муж хотын дарга, холбогдох хүмүүс кино нээлтийн ёслолд оролцсон байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:126
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой