Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 2-нд Буэнос Айрэст Аргентины ерөнхийлөгч Маурисио Макри Хятад улсын дарга Ши Жиньпинд “Чөлөөлөгч Сан Мартины одон” гардууллаа.
Одон гардуулах ёслол тус улсын ерөнхийлөгчийн ордонд болсон байна. Хөтлөгч “Засаг захиргааны зарлиг”-ийг уншсаны дараа Маурисио Макри Ши Жиньпинд “Чөлөөлөгч Сан Мартины одон”-г зүүлгэж өгөв. Аргентин улсыг байгуулсан Сан Мартины нэрээр нэрлэгдсэн энэ одон тус улсын засгийн газраас гадаадын иргэнд олгодог хамгийн дээд хүндэтгэл бөгөөд төрийн тэргүүн өөрийн гараар гардуулдаг уламжлалтай юм.
Макри, Хятад улс Ши Жиньпиний удирдлагаар асар их амжилтад хүрснийг сайшааж, Аргентин, Хятадын харилцаа, мөн дэлхийн энх тайван, хамтын хөгжлийг ахиулахад Хятад улсын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.
Ши Жиньпин: Ерөнхийлөгч Макри надад “Чөлөөлөгч Сан Мартины одон” гардуулсан явдалд их бахархаж байна. Энэ одон Аргентины ард түмний бие даасан тусгаар тогтнолын төлөөх үндэстний үзэл санааны бэлгэдэл, Аргентины ард түмэн Хятадын ард түмэнд гүн зузаан, найрсаг сэтгэлээр ханддагийн илрэл юм. Энэ гавьяа зөвхөн надад харьяалагдахгүй, харин Хятад, Аргентины найрамдалд хүчээ өргөсөн бүх зүтгэлтнийх юм. Бид энэ сайхан найрсаг сэтгэлээ үүрд нандигнан хадгалах болно гэжээ.