Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өөрчлөлт нээлтийн 40 жил, өрнөл хөгжлийн гайхалтай түүх

ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн 40 жилийн хөгжлийг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

-Өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятадын нөхцөл байдлыг хувиргах чухал шийдэл болж чадсан хэмээн ӨМӨЗО-ы Засгийн газрын нарийн бичгийн дарга Бао Жэнь-Юй хэллээ.

Өөрчлөлт, нээлтийн бодлого явуулсан 40 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт оныг дурсгах, тэмдэглэх, сурталчлах зорилготой олон олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаад чиглүүлэн, ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас зохион байгуулагч талуудад илүү урам өгөх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэвлэлийн бага хурал хуралдуулж, 40 жилийн хугацаан дахь Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гайхалтай амжилтуудыг толилуулсан юм. ӨМӨЗО-ы Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн дарга Гүн Минжү, ӨМӨЗО-ы Санхүүгийн танхимын дарга Жан Лэй, ӨМӨЗО-ы Статистикийн товчооны дарга Пань Жыфэн нар мөн хурлын үеэр Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн адил бус салбарын талаарх сэтгүүлчдийн асуултад хариулж, нийгэм нийт, ард иргэдийн анхааран халамжилж буй асуудлуудын талаар тайлбар хийсэн байна.

Хурлын үеэр

- Өөрчлөлт, нээлтийн 40 жил бол түүхийн хурдтай хувьслын 40 жил, мөн түүхэн гайхамшгийг бүтээсэн 40 жил. БНХАУ дахь Үндэстний өөртөө засах орныг байгуулсан анхны жишээ болсны хувьд ӨМӨЗО нь ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн удирдлага дор үндэстний өөртөө засах замаар замнан, Өөрчлөлт нээлтийн төрийн бодлогыг шуурхай хэрэгжүүлж, улмаар гэрэл цацарсан амжилтуудыг бүтээсэн гэж Бао Жэнь-Юй ярилаа.

Эдийн засгийн ерөнхий хүчин чадал нэмэгдсэн

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засгийн ерөнхий хүчин чадал түүхэнд үгүй ахиц гарсан байна. Үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 1978 онд 5,8 тэрбум юань байсан бол 2017 оны байдлаар 1,6 их наяд юань болон өсөж, жил дунджаар 11,7 хувиар нэмэгдсэн байна. Үүнд 2002 оноос 2009 онуудад 8 жил дараалан Хятад улсын хэмжээнд түрүүлэн, 2010 онд “их наяд”-ыг давсан байна. Эдийн засгийн хөгжлийн чанар илт сайжирч, улсын зэрэглэлийн дэвшилтэд технологийн нээн хөгжүүлэх 3 дүүргийг байгуулан, том хэмжээний сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, ноолуур, ховор шороо боловсруулах мэргэжлээрээ дэлхийн тэргүүлэх байранд орсон байна.

Хөгжлийн чанар үргэлжлэн сайжирсан

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг дэмжин, хөгжлийн чанараа тасралтгүй сайжруулсан байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ерөнхий хүчин шинэ шатанд гарч, 2017 оны амуу тарианы ерөнхий уналт 32,55 тэрбум кг-д хүрсэн нь 1978 оноос 5,5 дахин нэмэгдсэн байна. Үнээний сүүн бүтээгдэхүүн, хонины мах, ноолуурын гаралтын хэмжээ Хятад Улсын хэмжээнд тэргүүлэн, “Или”, “Мэн Ню”, “Ордос”, “Мэн Цао” зэрэг брэнд аж ахуйн нэгжүүд хүрээ цараа үргэлжлүүлэн өргөжүүлж, сүүний бүтээгдэхүүний салбар нь “зуун тэрбум”-аас давсан аж үйлдвэрлэл болжээ. Хувийн хэвшлийн эдийн засаг тогтвортой хөгжиж, 2017 оны байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тоо 300 мянгаас даван, бүртгүүлсэн хөрөнгө нь 2 их наяд юаньд хүрсэн байна.

Хот, хөдөөний дүр төрх өөрчлөгдсөн

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол хот, хөдөө орон нутгийн зохицонгуй хөгжлийг дэмжсэнээс хот, хөдөө нутгийн өнгө төрх асар их өөрчлөгдсөн. Хот, хөдөө орон нутгийг уялдуулан хөгжүүлэх алхмаа түргэтгэсний улмаар Өвөр Монголын сум, багийн нутаг дахь засмал зам, ерөнхийлсөн соёлын төв, эмнэлэг зэргийг бүтээн байгуулсан хэмжээ 100 хувьд хүрсэн байна.

Хөгжлийг дэмжих чадвар илт нэмэгдсэн

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол дэд бүтцийн бүтээн байгуулалтын дутуугаа нөхөхийг баримтлан, хөгжлийг дэмжих чадвараа тасралтгүй нэмэгдүүлсэн. 2017 оны эцсийн байдлаар Өвөр Монголын ашиглалтад байгаа авто замын ерөнхий урт 199 мянган км-д хүрсэн бол энэ нь 1978 оны 11 дахин болжээ. Хурдны зам, тэргүүн зэрэглэлийн авто замын хэмжээ Хятад Улсын эхний эгнээнд жагсаж, бүх орны хэмжээн дэх 99 хувийн хошуун төвд хурдны буюу тэргүүн зэрэглэлийн авто замыг нэвтрүүлсэн байна. Ашиглалтад байгаа төмөр замын ерөнхий хэмжээ 14 мянган км, иргэдийн хэрэглээний нисэх онгоцны буудал нийт 27 болжээ. Харилцаа холбооны салбар хөгжин, 2017 оны байдлаар интернет сүлжээ ашиглагч өрх нийт 28,54 сая болж, 2010 оноос 13,9 дахин нэмэгдсэн байна.

Хөгжлийн эрч хүч нэмэгдсэн

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол шинэчлэл, инновацийг дэмжсээр ирсэн ба хөгжлийн эрч хүч, хөдөлгөгч хүч нь тасралтгүй нэмэгдсээр байсан. ХКН-ын XVIII хурлаас хойш Өвөр Монголын засгийн газар эдийн засаг, экологийн салбарт нийт 232 ширхэг өөрчлөлт, шинэчлэлийн бодлого явуулсан байна. Үүнд нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэл, бүтцийн чанартай татвараас чөлөөлөх зэрэг салбар дахь шинэчлэлийг түлхүү дэмжин, XVIII хурлаас хойш аж ахуйн нэгжүүдэд нийт 126,59 тэрбум юань хэмнэж өгсөн байна.

Нээлттэй эдийг засгийн түвшин нэмэгдсэн

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол гадаадад нээлттэй байдлаа баримталсаар ирсний улмаар нээлттэй эдийн засгийн түвшин нь илт нэмэгдсэн байна. Бүх орны хэмжээн дэх гадаад худалдааны импорт, экспортын ерөнхий хэмжээ 1978 оны байдлаар 16 сая ам.доллар байсан бол 2017 онд 13,9 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс батлан зөвшөөрсөн нээлттэй боомт нийт 18 байгаа бол Олон улсын нислэгтэй боомт одоогоор нийт 4 болоод байна.

Экологийн орчин сайжирсаар байна

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол нүүрстөрөгч багатай, ногоон хөгжлийн замаар замнан, экологийн орчноо үр дүнтэй хамгаалж чадсан. Экологийг хамгаалах бүтээн байгуулалтыг стратегийн чухал үүрэг болгож, хөгжлийн дагуу хамгаалан, хамгаалахын дагуу хөгжүүлж, Хятад Улсын умард бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг хамгаалах нөмөр нөлөөний үйл хэргийг гүйцэтгэж ирсэн юм. ХКН-ын XVIII хурлаас хойш нийт 83 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, байгалийн ой шугуйг хамгаалах, Бээжин, Тяьжиний салхи, шорооны эхийг засах, “Гурван умард”-ын хамгаалалтын ойг бүтээх, тариалахыг зогсоож, өвс ургамлыг сэргээх зэрэг чухал экологийн төслүүдийг ажиллуулан, тал нутгийн экологийн нөхөн олговор, шагнал хөхиүлийн бодлогыг хэрэгжүүлснээр ой шугуй, тал газрын эзлэх хэмжээ тус тус 21,03 хувь, 44 хувь болж нэмэгдсэн байна.

Иргэдийн амьжиргаа сайжирсан

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд Өвөр Монгол иргэдээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг барин, иргэдийн амьдралын түвшинг үр дүнтэй сайжруулсан байна. ХКН-ын XVIII хурлаас хойш иргэдийн амьжиргааны салбарт нийт 1,38 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн ба жил бүр дунджаар 6,8 хувь нэмэгдсэн байна. Хот сууринд оршин суугч иргэдийн дундаж орлого 1978 онд 301 юань байсан бол 2017 он болоход 35670 юань болон нэмэгдэж, малчин тариачны дундаж орлого 131 юаниас өсөөд 12584 юань болсон байна. Ядуурлаас ангижруулах ажлын ахиц сайжран, ядуу иргэдийн тоо 2012 онд 1,97 сая байснаасаа 2017 он болоход 378 мянга болж буурсан байна.

-Хөгжлийн алхам, үзэл бодлын чөлөөлөлт, өөрчлөлт нээлтийн бодлого өнө мөнхөд үргэлжлэх ёстой. Түүхэн шинэ эхлэлт дээрээс бид илүү шуурхай, эрч хүчтэй байдлаар үзэл бодлоо илүү ихээр чөлөөлөн, өөрчлөлтийг илүү гүнзгий явуулж, нээлтээ илүү өргөн хэмжээнд тэлэн, ажлаа илүү сайн хийх болно. Шинэ цаг эриний үлгэр жишээ өөртөө засах орныг байгуулан, Хятад улсын умард хилийн үзэмжит нутгийг илүү үзэсгэлэнтэй болгохоор хүчин зүтгэнэ гэж Бао Жэнь-Юй ярилаа.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:202
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой