Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

2018 оны найман муж орны монгол радио телевизийн сэтгүүлчдийн хурал болж байна

2018 оны найман муж орны монгол радио телевизийн сэтгүүлчдийн хурал болж байна.

Өвөр Монголын Радио телевиз хорооноос зохион байгуулсан 2018 оны найман муж орны монгол радио телевизийн сэтгүүлчдийн хурал 12-р сарын 05-ны өдөр Хөххотод болов. Өвөр Монголын радио телевиз хороо болон найман муж орны радио телевизийн 120 гаруй төлөөлөгч уг хуралд оролцсон байна.

Найман муж орны монгол радио телевизийн сэтгүүлчдийн хурал нь Өвөр Монголын радио телевиз хорооноос жил бүр зохион байгуулдаг гол сэдэвт ажлын хурал бөгөөд голдуу Хятадын хүрээнд хамрагдсан монгол радио телевиз зэрэг хэвлэл мэдээллийн нэгжийн ажлын хамтын ажиллагаагаа ахиулах, туршлага хуваалцах, харилцан суралцах, монгол радио телевизийн мэдээ мэдээллийн сурталчилгааны ажлыг хөгжүүлэхэд зорилго тавьсан байна.

Хурлын үер найман муж орны монгол радио телевизийн хамтын ажиллагаа болон Өвөр Монголын аймаг хот, хошуу шяний радио телевизийнхний үүрэг хариуцлага, үнэ өртөг бүхий мэдээ мэдээллийг сурвалжлан бичиж, Өвөр Монголын радио телевиз хорооны мэдээ мэдээллийн сурталчилгааны ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Үүний зэрэгцээ Гансүү мужийн Сүвэй шяний радио телевиз хороо, Тунляо хотын радио телевиз хороо, Хөвөөт шар хошууны радио телевиз хороо зэрэг 15 байгууллага нэгж болон Фү Шань, Уянга, Цэнгэл, Уяхан зэрэг 18 шилдэг сэтгүүлчдэд шагнал гардуулсан байна.

Хурал нь хоёр өдрийн хугацаатай үргэлжлэх бөгөөд хурлын хугацаанд Өвөр Монголын Өдрийн Сонин, Өвөр Монголын Радио телевиз хорооны холбогдох ажилтан шинэ цаг үеийн шинэ хэвлэл мэдээллийн хөгжил, гадаад ухуулгын өөрчлөлт шинэчлэлт зэрэг олон тусгай сэдэвт тайланг хийх болно.

Зохиогч:Бэлтгэсэн: НАРАНТУНГАЛАГ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:144
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой