Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин Португалийн ерөнхий сайд Антонио Костатай уулзлаа

12 дугаар сарын 05-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Португалийн ерөнхий сайд Антонио Костатай уулзаж, хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин: Хоёр жилийн өмнө Португалийн ерөнхий сайд та Хятад улсад албан ёсны айлчлал хийснээс хойш бидний тохиролцсон чухал нийтлэг ойлголт нь бодитой хамтын ажиллагаа уруу байнга ахиж, хоёр орны худалдаа хурдтай нэмэгдэж, гол гол салбаруудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хөгжиж ирсэн байна. Хятад, Португалийн харилцаа хамгийн сайхан үедээ орж, хөгжлийн шинэ боломжууд гарч ирж байна. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахын төлөө Португали улстай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ши ЖИньпин: Дараагийн шатанд, хоёр орон дээд түвшний олон салбарын олон бүс нутгийн солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хамтаар Нэг бүс нэг замын бүтээн байгуулан, Ази,Европын эх хуурайн холболтод чухал үүрэг гүйцэтгэнэ. Банк санхүү, хөрөнгө оруулалт, агаар аялал, автомашин, шинэ эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нэн олон хамтын ажиллагааны төсөл хэрэгжихийг ахиулж, хамтаар ашиг хүртэн, хамтаар хөгжинө. Соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан, эм эмнэлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Хятад, Европын харилцааг зөв чиглэлээр хөгжүүлэхэд Португали улс идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Коста: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь маш их түүхэн чухал ач холбогдолтой. Португали, Хятад найрсаг улс орнууд бөгөөд итгэлцлийг урт хугацаагаар барьсаар ирсэн юм. Португалийн санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Хятадын тал дэмжлэг гаргасанд маш их баярлаж талархаж байна. Цаашид хоёр талын харилцаа хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хүргэнэ. Португали улс хамтын ажиллагаа болон чөлөөт худалдааг улам ихээр нээж, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Португали Хятадын ард түмний нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулан, цаашид дэлхийн худалдааг дэмжин, хүн ардад үр шимийг нь хүртээхэд бэлэн байна. Португали улс нь дэд бүтэц, санхүү, авто, шинжлэх ухаан, технологийн салбарт Хятадтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

Португали улс нь дэд бүтэц, санхүү, авто, шинжлэх ухаан, технологийн салбарт Хятадтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Португали Хятадын хөрөнгө оруулалтыг баяртай хүлээн авч, Португали дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хүсэж, Хятад Португалийн уулзалтаар дамжин Африк зэрэг гуравдагч бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Португали улс уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн харилцааны асуудлаар харилцаа холбоо, зохицуулалтын талаар Хятадтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Португалийн тал Европ болон БНХАУ-ын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэлээ.

Уулзалтын дараа, хоёр орны удирдагчид “БНХАУ, БНПУ-ын засгийн газар хоорондын Нэг бүс нэг зам бүтээн байгуулалтын санамж бичиг” зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Хоёр орны удирдагчид сэтгүүлчийг хүлээн авч уулзлаа. Ши Жиньпин: энэ удаагийн Португалийн айлчлал мань их ололттой, амжилттай болж, Хятад Португалийн стратегийн түншлэлийн хөгжилд шинэ түлхэц хүч болсон байна. Их хорийн удирдагчдын XIII чуулга уулзалтад оролцсон ба Европ, Латин Америк уур хийсэн айлчлалын хамгийн сүүлийн цэг бол Португали юм. Айлчлалын туршид бүх улс орны ард түмэн мань дэлхийн энх тайван, тогтвортой байдал, улс орны хөгжил цэцэглэлт, амар амгалан, сайн сайхан байхыг хүсэж байхыг мэдэрсэн юм. Дэлхий олон янзын асуудал, сорилтуудтай тулгарч байгаа ч Хятад улс харилцан хүндэтгэх, адил тэгш зөвлөлдөх, тайван замаар хөгжих, хамтаар ялах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, бусад орнуудтай хамтран хамтын нийгэмлэгийг байгуулахад хувь нэмэр оруулж байна гэжээ. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлэг
Мэдээ үзсэн:102
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой