Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хамгийн алдартай аялал жуучлалын 100 хотын жагсаалтад Хонконг тэргүүлжээ

Хамгийн алдартай аялал жуучлалын 100 хотын жагсаалтад Хонконг тэргүүлжээ.

Хонконг, Бангкок /Таиланд/ болон Лондон /Их Британи/ хот жуулчдын дунд хамгийн алдартай 100 хотын жагсаалтыг тэргүүлсэн тухай “Euromonitor International” судалгааны байгууллага мэдээлжээ.
Хонконг бараг 30 сая, Таиландын нийслэл хот ойролцоогоор 22.5 сая зочин хүлээж авсан бол Лондон хотоор 20 сая орчим жуулчин аялсан байна.

Жагсаалтад дээрх хотуудын дараагаар Макао /Хятад/, Сингапур, Парис /Франц/, Дубай /АНЭУ/, Нью-Йорк /АНУ/, Куала-Лумпур /Малайз/ болон Шэньжэнь /Хятад/ оржээ.

Шинжээчдийн ярьснаар, Жухай-Макао-Хонконгийг дамнасан гүүрийг тавьж дууссаны дараа болон Хятадын томоохон хотуудаас зорчих хугацааг хоёр дахин багасгах өндөр хурдны төмөр замын харилцаа бий болсон нь Хонконгт аялах жуулчдын тоог нэмэгдүүлсэн байна.
Шинжээчид мөн Парис хот дээрх жагсаалтад Дубайг гүйцэж түрүүлсэн болохыг онцолжээ. 2015 оны 11 дүгээр сард болсон халдлагын улмаас үзүүлэлтүүд нь унаад байсан Францын нийслэл хотын аялал жуулчлалын салбар сэргэж байгаа аж.
Европын хотуудаас жагсаалтад Лондон, Парис хотын араас 12 сая жуулчин хүлээн авсан Стамбул хот гуравдугаарт оржээ. Тэгвэл Ром хот 9.7 сая жуулчин хүлээж авсан байна. Жуулчдын дунд алдартай Европын хотуудын жагсаалтад мөн Анталья, Прага, Амстердам, Барселон, Милан болон Вена багтжээ.
ОХУ-ын нийслэл Москва хот жагсаалтын 46 дугаарт оржээ. Энэ жил Оросын нийслэл хот жуулчдын урсгалаар Флоренц болон Дублин хотыг гүйцэж түрүүлсэн аж. 2018 онд Алтан Москватай 5.4 сая жуулчин танилцсан нь жилийн өмнөхөөс 12.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:117
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой