Хятадын Төрийн Зөвлөлийн Албаны 2019 оны амралтын өдрийн мэдэгдэл
Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр 2019 оны шинэ жил, цагаан сар, ханш, хөдөлмөрчдийн баяр, Дуань Ү баяр, Тэргэл сарны баяр, Улсын баяр зэрэг баяр дурсгалын өдрүүдэд амрах өдрийг дараах мэт тогтоолоо.
Нэг. Шинэ жил: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болтол амарна. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр /Бямба гараг/ ажиллана.
Хоёр. Цагаан сар: 02 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны өдөр болтол нийт 7 хоног амарна. 02 дугаар сарын 02-ны өдөр /Бямба гараг/, 02 дугаар сарын 03-ны өдөр /Ням гараг/ ажиллана.
Гурав. Ханш: 04 дүгээр сарын 05-ны өдөр болон бямба, ням гарагуудад дараалан амарна.
Дөрөв. Хөдөлмөрчдийн баяр: 05 сарын 01-ний өдөр амарна.
Тав. Дуань Ү баяр: 06 дугаар сарын 07-ны өдөр болон бямба, ням гарагуудад дараалан амарна.
Зургаа. Тэргэл сарны баяр: 09 дүгээр сарын 13-ны өдөр болон бямба, ням гарагуудад амарна.
Долоо. Улс байгуулагдсан баяр: 10 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдөр болтол амарна. 09 дүгээр сарын 29-ний өдөр /Ням гараг/, 10 дугаар сарын 12-ны өдөр /Бямба гараг/ ажиллана.
Амралтын хугацаанд аливаа байгууллагууд ээлжийн ажилтны жижүүрээ тохируулж, аюулгүй байдлыг сайн сахин анхаарч, хүнд хэрэг явдал тохиолдвол дүрэм ёсоор шийдэж, ард иргэдийн амар амгалан байдлыг батлах хэрэгтэй.
Төрийн Зөвлөлийн Алба
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр