Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Жаргалын зам эндээс суналзана

Бид Өвөр Монголын Хянган хошууны Шинэ суурингаас мордож, Дугуйтал сууринг чиглэн давхиуллаа. Энэ зам газрын зураг дээр S215 хэмээх нэрээр гарч, Хянган хошууны Шинэ суурингаас Урадын өмнөд хошууны Монь уул суурин хүрч, нийт 115 километр үргэлжлэх бөгөөд Хятадын 6-р том элсэнд тооцогдох Хөвчийн элсийг зүсэн гардаг болохоор мөн элс туулсан зам хэмээдэг билээ. Нисэх мэт тавихуулсан машин маань бургас буттай талыг ардаа орхисоор явна. Удахгүй том том элсэн дов харагдаж, Хөвчийн элсний гүнд очлоо.

Бидэнтэй хамт яваа Хянган хошууны УТЗЗ-ний дэд байцаагч асан Бай Фүхуа:

- Нэг цаг явахад л Шинэ суурингаас Хөвчийн элс ирнэ. 20 гаруй жилийн өмнө хүмүүс морь тэмээгээр хоёр өдөр явдаг байсан гэж хуучилна.

Цал буурал үстэй, 75 насны өндөр хутгийг зооглож яваа Бай Фүхуа гуай элс туулсан замыг засах бүх ажилд оролцсон хүн.

Хөгжил дэвшлийн зам: Амьдралын боломж нөхцөл тааруу, ядуу буурай байсан бол шинэ зууны дэвшилтэй алхаа нийлүүлнэ

1990 оны эхээр Хянган хошууны Зүүн Хатан гол дагасан бүс нутаг болон Хөвчийн элсний өмнө бүс нутаг нь зам тээвэр холбоо сүлжээ муу, захидал сониноор л мэдээ холбоо авдаг байсан гэнэ. Хавар намрын улиралд Хатан гол хайлах хөдлөх үеэр захидал сонин ч хүрч чадахгүй болдог.

- Өмнө нь элсний гүнд амьдардаг айлуудын дөрөв таван хүн дундаа нэг хөнжил нөмөрч, дөрөв таван хүүхэд дундаа нэг өмд өмсөж, хэн нь гадагшаа гарвал тэр нь өмд өмсдөг. Тэр үед хошуун төв Шинэ сууринд очиж байгаагүй настай хүн маш олон байжээ. Хянган хошууны Төгрөг сум, Сайн-Усын малчид Шинэ сууринд явахдаа тэмээ унаж явдаг байсан. Тоосгон байшингийн тоосгоо ч гаднаас тэмээгээр ачиж авчирдаг. Хүүхдүүд Дугайтал суурингаас Шинэ суурингийн сургуульд явахдаа замдаа нэг хоног хоёр өдөр явган явж хүрдэг гэж Бай Фүхуа тухайн үеийн Хянган нутгийн боломж нөхцөл тааруу, ядуу буурай байсныг эргэцүүлэн ярив.

Өмнө нь Хөвчийн элсний гүнээс тэмээ унан Шинэ суурин хүрэхэд хоёр бүтэн өдөр явдаг болохоор хүндрэлтэй төрөлт, хүнд өвчтэй хүмүүс хошуу суурин хүрч чадалгүй замдаа амь насаа алдах явдал ч гардаг байсан гэнэ.

Бай Фүхуа нар элс туулсан замыг засан тавьж байхад улаан лооль ч мэдэхгүй хүн олон байсан гэж ярив. Тухайн үед Бай Фүхуа Хянган хошууны Замын хөдөлгөөний товчооны дэд даргаар ажиллаж байжээ. Хянган хошууны амьдралын боломж нөхцөлийг сайжруулахад зам засах нь хамгийн гол хэмээн Бай Фүхуа үзэж 1992 онд элс туулсан зам засахыг дурдан гаргажээ. 1993 оны 06 дугаар сараас Бай Фүхуа Замын хөдөлгөөний системийн мэргэжлийн 8 ажилтныг дагуулан газар хэмжих дээс, модон багана үүрч, халуун нарны доор элсэн шуурганы дундуур өлсгөлөн зовлонг тэсвэрлэн, 29 өдөр тэмцэн ажиллаж, 115 км зайг хэмжив. 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдөр элс туулсан зам засах ажлаа эхлүүлэв.

Түмэн алхмын түрүү алхам хүнд. Элс туулсан зам засахад хамгийн тулгамдсан асуудал бол мөнгө төгрөг. Хянган хошуу анх эхэндээ 40 сая юань хэрэглэнэ гэж төсөвлөж байгаад 114 сая юань зарцуулжээ. Хянган хошууны аж ахуйн нэгжүүд болон дээд шатны дэмжлэг, банкнаас зээл авах зэрэг арга замаар мөнгө төгрөгөө цуглуулжээ. Ялангуяа Хянган хошууны дарга удирдлага, ард иргэд элс туулсан зам засахад мөнгө төгрөг цуглуулсан явдал болно. 10 настай нэгэн бага сургуулийн сурагч унадаг дугуй авахаар бэлтгэж байсан 200 юаниа зам засах ажилд хандивласан байна. Дарга удирдлага, ард иргэдээс 3 жилийн хугацаанд нийт 4.5 сая юань цуглуулав. Мөн хүмүүс шатам халуун нар, нүд нүүргүй гуядах элсэн дундуур зам засах ажилд шуурхайлан оров. Хянган хошууны ард түмний хичээл зүтгэлээр 1997 оны 11 дугаар сард Баян-Усаас Дугуйтал хүрэх 51.4 км хайр чулуун зам ашиглалтад орж, 1998 оны 10 дугаар сард Баян-Усаас Шинэ суурин хүрэх зам нэвтрэв. 1999 оны 10 дугаар сард элс туулсан хурдны замын барилга дууссан байна.

Баяжиж чинээлэг болсон зам: Хэдэн ямааны арьс ноолууртаа түшиж амьдралаа аргацааж байсан бол баяжин чинээлэгжих замаар давхиуллаа

Бид элс туулсан замаас бууж, хайр чулуун замаар давхиулан явсаар, гурван өрөө тоосгон байшинтай, нарны энерги ашиглаж байгаа малчин айлд хүрч ирлээ. Байшин, гэр, хашаа хороо нь эгэл малчин айлтай адилхан боловч гаднаа цагаан өнгийн том машин зогсоосон нь их л сүртэй омголон харагдана. Нар салхинд харлаж борлосон царайндаа инээд тодруулан гарч ирсэн нь Дугуйтал суурингийн Шарзуу багийн малчин Баяндорж байлаа.

Баяндорж 8900 гаруй мү /1мү=15га/ нутаг бэлчээртээ 400 гаруй ямаа маллаж, хэдэн хүүхэд нь ч айл гэр болсон учраас эхнэр болон хоньчинтойгоо 3 ам бүл амьдарна. Тэр үеэр энэ нутагт амьдарч, ажилсаг зан, хашир арга ухаанаараа хүнээс доргүй чармайж ирсэн ч зам тээвэр мэдээлэл холбоо амаргүй байсан гэнэ.

- 90-өөд оны эхэнд би 200 гаруй ямаа маллаж байлаа. Тэр үед ямааны ноолуурын үнэ өндөр байсан болохоор жилийн орлого сайн. Бид малын тэжээлээ Дугуйталаас худалдан авч, тэмээгээр зөөж авчирдаг гэж Баяндорж өнгөрсөн учир явдлыг үлгэр болгон ярина.

Зам зассаны дараа Баяндорж чихэр өвс тарьж орлогоо нэмэгдүүлэх замаар замнажээ. Тэрээр 2001 онд И Ли компаниас 670 мянган юанийн зээл авч, 13 тонн чихэр өвсний соёо худалдан авч, 4 жилийн дотор 6000 гаруй мү талбай чихэр өвс тарив. Баяндорж 2008 онд чихэр өвсөө худалдаад 1 сая юанийн орлого олж, зээлээ бүрэн буцаан төлсөн бөгөөд бас бус цэвэр орлого олжээ. Тэрээр жил бүр чихэр өвсөө худалдаж, хэдэн 10 мянган юанийн орлого олдог.

- Элс туулсан замын үр ашгийг би их хүртсэн хүн. Хэрвээ элс туулсан зам байгаагүй бол би 13 тонн чихэр өвсний соёог зөөж авч ирж чадахгүй байсан гэж Баяндорж сэтгэл хангалуун ярив.

Баяндорж элс туулсан замаас ашиг олсон нэгэн. 1995 оны үед Хянган хошуу нь Хятад улсын ядуу буурай хошуу шянь байсан бөгөөд 1996 оны эдийн засгийн орлого нь 24 сая юань ч хүрэхгүй байсан аж. Элс туулсан хурдны зам нь зам дагуух 20 мянга гаруй амьдралын боломж нөхцөл тааруу, ядуу буурай хүн ардад ядуурлаас ангижрах боломж нөхцөлийг ханган өгчээ. Баян-Ус химийн аж үйлдвэрээр жишээлэхэд бүтээгдэхүүний зөөврийн зардлын талд жил бүр 20 сая юань хэмнэжээ. Хянганы онцгой бүтээгдэхүүн болох чихэр өвс, зээргэнэ зэрэг эмийн ургамал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулахад их ач холбогдол үзүүлсэн юм. Хөвчийн элсэн дэх том бүрээ манхны бүс ба дуут нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөн нөхцөл боломжийг хангасан гэж Бай Фүхуа ярина.

Номин ногоон зам: Хаашаа харсан ч гөлгөр цагаан элс байсан тачир нутагт номин ногоон давалгаа хаялна

Өмнө нь “Мөхлийн далай” хэмээгдсэн нэлгэр их Хөвчийн элсэнд өвс мод ургуулах гэдэг хийж бүтээх байтугай санаж бодохын ч аргагүй явдал байсан.

- Тэр үед хаашаа явсан ч гөлгөр цагаан элс. Бутны дундуур гарсан замаар илжиг морь л явахаас биш, машин тэрэг явах боломжгүй. Тэмээгээр Дугуйталаас будаа хүнс тээж ирэхдээ илжиг морины хомоолыг дагаж явдаг байлаа гэж Хянган хошууны Дугуйтал суурингийн малчин Мэргэндорж ярив.

Тухайн үеийн бас нэг хүндрэлтэй явдал нь элс туулсан зам нь элсэнд дарагдаж байв. Ингээд Хянган хошуунаас 1997 онд хошууны захиргааны нэгжийн дарга удирдлага болон зам дагуух сум шянь, суурингийн малчин тариачдыг уриалан, элс туулсан хурдны замын хоёр талаар мод тарьж ойжуулахаар тогтов. 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Дугайтал, Шарзуу, Сай-Ус, Төгрөг, Баянбулаг, Баян-Ус зэрэг сум шянь, суурингийн малчид тариачид, сурагчид болон Хянган хошууны шууд харьяа байгууллага нэгжийн 113 байгууллага нэгжийн 2000 гаруй дарга удирдлага, ажилтнууд мод тарьж ойжуулах арга хэмжээнд оролцов.

- Хамгийн гол нь хавар намар мод тарина. Анх бид илжгэн тэргээр шаваг тээж замын хоёр талаар хатгаж эхэлсэн. Хожим нь зам нэвтрэх ойртоход том ачааны машинаар бургас, улиас, уд, чацаргана зэргийг тарьдаг болсон. Ажлын газар гэрээс хол болохоор хээр хононо. Хоол хүнсний материалаа гэрээсээ зөөж авчирдаг байлаа гэж Мэргэндорж тухайн үеэ эргэцүүлнэ.

Бай Фүхуа зам зассан үеийг сайн мэддэг. Хошууны хэмжээнд 113 байгууллага нэгж оролцсон, сүмийн лам нар ч маань тоолохоо больж мод тарьж ойжуулах ажилд оролцжээ. Сургуулийн сурагчид бургас үүрдэг байлаа. Мод тарьж ойжуулах арга хэмжээнд оролцож байсан хүн маш олон байсан болохоор 25 хүн нэг гэрт чихэлдэн унтдаг байжээ.

Гурван жилийн хугацаанд таван удаа мод тарьж ойжуулах арга хэмжээ зохион байгуулж, удаа бүр 10 мянга гаруй хүн оролцсон гэдэг. Элс туулсан хурдны замын хоёр талаар зайлсан бургасыг залгах юм бол дэлхийн бөмбөрцгийг арван хэд ороож хүрнэ. Элс туулсан хурдны замын хоёр талын ширхэг өвс мод бүрд хүний сэтгэлийг догдлуулсан үлгэр шингэж, ядуурлаас ангижрах хатуу зориг, ариун хөдөлмөр харагдана.

Өнөөдөр Шинэ суурингаас Монь уул суурин хүрэх замаар автомашин зөрөлдөн, хурдны замын хоёр талаар ой мод ногоорно. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:192
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой