Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2019 оны шинэ жилийн мэндчилгээ

2019 оны шинэ оны босгон дээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2019 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Одоо та бүхэнд энэхүү мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

 

Найз нөхөд өө, хатагтай, ноёд оо:

Сайн байцгаана уу? “Цагийн урсгалаар, шинэ оны хонхны дуу ойртож байна.” 2019 онтойгоо мөдхөн золгох гэж буй энэ торгон мөчид би Бээжин хотоос та бүхэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан ерөөл өргөж байгааг минь хүлээн авна уу.

2018 онд бид итгэл зоригоо хөвчлөн олон ажлын ард гарлаа. Нэг жилийн турш, бид төрөл бүрийн эрсдэл, сорилтыг даван туулж, эдийн засгийнхаа чансаатай хөгжилд түлхэц өгч, шинэ хуучин хөдөлгөгч хүчний солилцоог түргэтгэн, эдийн засгийн эргэлтийг зүй зохистой хүрээнд байлгаж чадлаа. Цэлмэг тэнгэр, цэнгэг агаар, ариун дагшин нутаг усаа сэргээж хамгаалах ажил урагштай ахиж, ард иргэдийн амьжиргаатай холбоотой олон ажил үйлс түргэн хөгжиж, ард түмний маань амьжиргаа тасралтгүй сайжирлаа. Бээжин-Тяньжинь-Хэбэйгийн зохицонгуй хөгжил, Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжил, Гуандүн-Хонконг-Макаогийн булангийн бүтээн байгуулалт зэрэг үндэсний стратегийн олон тогтвортой алхам хийлээ. Хөхмөрний сав газрыг ой мод бүрхэж, Зүүн хойд нутгийн гурван мөрний сав газрын 666 га тутаргын талбайгаас элбэг баян ургац авч, Шэньжэнь, Шанхай зэрэг хот амьжиргааны эрч хүчээр бялхан, Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсон зэрэг бахдам амжилтыг орон нутгуудаар ажиллахдаа би олж харсан юм. Энэ бүхэн үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэйгээр хүчээ нэгтгэн шаргуу хичээн зүтгэсний үр дүн, мөн шинэ эриний ажилч хичээнгүй эгэл түмний маань хөлс хөдөлмөрийн үр шим билээ.

Нэг жилийн турш, “Хятадад үйлдвэрлэв”, “Хятад улсын зохион бүтээсэн”, “Хятадын бүтээн байгуулсан” зэрэг нь маш их үүрэг гүйцэтгэж, улс орны дүр төрхийг улам өөрчилж ирлээ. “Чан Э-4” тандагч аппаратыг амжилттай хөөргөж, нисэх онгоц тээгч 2 дахь хөлөг онгоцыг туршин аялуулж, бие дааж зохион бүтээсэн том оврын газар уснаа нисэж буух нисэх онгоц анхны нислэгээ амжилттай хийж, “Бэйдөү” навийгацын систем дэлхийг хамрах сүлжээг бүрдүүлэх чухал алхам хийсэн гээд олон амжилтыг дурдах ёстой. Энд би эдгээр ажилд оролцсон, эрдэмтэд, инженер, бүтээн байгуулагч, оролцогч хүн бүхэнд гүн талархал илэрхийлье.

2018 онд ядуурлаас ангижруулах ажилд тасралтгүй амжилт гарлаа. Үндэсний хэмжээнд хөгжлөөр тааруу 125 хошуу шянийг ядуурлаас ангижруулж, хөдөө орон нутгийн 10 сая тариачныг ядуурлаас гаргалаа. Хорт хавдрын эсрэг 17 төрлийн эм бэлдмэлийн үнийг бууруулж, эмчилгээний даатгалын жагсаалтад хамруулан, өвчин эмгэгээс болж ядуурах эрсдэлийг дахин нэг алхам бууруулав. Ядуурлаас ангижруулах үйлсийн анхан шатанд ажиллаж байгаа нөхдийг би маш их анхаарч байна. Хятадын анхан шатны хөдөө тосгонд 2.8 сая гаруй удирдах боловсон хүчин, намын нарийн бичгийн дарга нар маш хичээнгүй ажиллаж байна. Та бүхэн эрүүл мэндээ анхаараарай.

Нийгмийн эмзэг бүлгийнхэн бол миний хамгийн их сэтгэл тавьж, анхаарал хандуулж буй хүмүүс юм. Сычуань мужийн Ляншаний Саньхэ тосгонд би И үндэстэн Жи Хао Е Чү, Же Ле Э-А нарынхаар, Шаньдүн мужийн Жинань хотын Саньжяньши тосгонд тариачин Жао Шүньлигийнх, Ляонин мужийн Фүшүнь хотын Дүнхуа-Юань хороололд Чэнь Юйфаний гэрээр очиж, амьдрал ахуйтай нь танилцсан юм. Мөн Гуандүн мужийн Чин-Юаний Ляньжан тосгоны иргэн Лү Ихэтэй ядуурлаас ангижрах тухай ярилцсан билээ. Энэ эгэл хүмүүс миний санаанд одоо ч тодхон байна. Шинэ онд хөдөө орон нутгийн эгэл иргэдийн маань аж амьдрал улам өөдлөн дэвжиж, аз жаргалтай байх болтугай.

Улиран одож буй 2018 онд бид өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, нам ба засаг захиргааны байгууламжид системийн чанартай, цогц өөрчлөлт хийж, 100 гаруй төрлийн шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн, Хятадын Олон улсын импортын анхдугаар экспог амжилттай зохион байгуулж, Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүсийг албан ёсоор байгуулж эхэллээ. Хятад орон өөрчлөлт нээлтийнхээ хурдыг нэмж, тууштай үргэлжлүүлэх итгэл зориг, шийдвэрээ даян дэлхийд харуулсан юм. Бид өөрчлөлтөө улам гүнзгийрүүлж, нээлттэй үүдээ улам том нээх болно.

2018 онд Хятад улс их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг сэргээсний дараах их дээд сургуулийн анхны төгсөгчид тэтгэвэртээ гарч, 2000 оноос хойш төрсөн залуус их сургуулийн оюутан боллоо. Оршин амьдарч буй хот сууриныхаа иргэний харьяалалгүй 100 сая гаруй хүнийг тухайн хотын харьяалалтай болгох ажил үргэлжлэн, 13 сая гаруй хүн хот сууринд ажлын байртай болж, гэр хорооллын асуудлыг зохицуулахаар 5 сая 800 мянган орон сууц байгуулж, хотын шинэ иргэд тохилог орон сууцтай боллоо. Хонконг, Макао, Тайваний олон хүн эх газарт оршин суух үнэмлэхтэй болж, үндэсний хурдны төмөр замын сүлжээнд Хонконг холбогдож, зам тээврийн систем улам бүр боловсронгуй болж буй Хятад орон хөгжлийн эрч хүчээр бялхаж байна. Бид бүхэн хичээн зүтгэж, бид бүгдээрээ хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлж байна.

Энд би зарим хүнийг онцлон дурдъя. 2018 онд сансрын уудамд шинээр нээсэн гарагийг “Наньрэн Дүньшин” хэмээн нэрлэж, АЧА-ийн баатруудын дурсгалын самбарт Линь Жүньдэ, Жан Чао хэмээх хоёр баатрын нэрийг нэмж бичлээ. Эх орныхоо Өмнөд тэнгисийн дархан хилийн арал олтригийг 32 жил сахин хамгаалсан Ван Жицай, лабораторио хамгаалахын төлөө баатарлагаар амь үрэгдсэн Хуан Чүнь, Сүн Юецай, Жян Кайбин зэрэг эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн баатруудаа бид мартах ёсгүй. Тэд бол шинэ эринд хүндэтгэл хүлээх ёстой хүмүүс, мөн та бидний суралцах үлгэр жишээ юм.

Нэг жилийн турш, бид гадаадын олон найз нөхөд, зочид төлөөлөгчдөө хүлээн авлаа. Бид Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулган, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Чиндаогийн дээд уулзалт, Хятад-Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн чуулга уулзалт зэрэг дипломат харилцааны чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулж, Хятад улсын санал санаачилгыг танилцуулан, дуу хоолойгоо хүргэсэн юм. Манай төлөөлөгчид дэлхийн 5 тивийн улс орнуудад айлчлан, дипломат харилцааны олон арга хэмжээнд оролцож, улс орнуудын удирдагчидтай өргөн хүрээнд санал солилцон, найрамдлаа бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, анд нөхдийн хүрээгээ улам тэллээ.

2019 онд, бид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоо угтан авна. Бид 70 жилийн турш шаргуу хичээл зүтгэлээрээ олон бэрхшээлийг даван туулж ирлээ. Ард түмэн бол Бүгд Найрамдах Улсын маань бат бэх суурь, улс орны засаглалын гол үндэс юм. 70 жилийн турш Хятадын ард түмэн бие даан өөрийгөө шаргуу хатуужилтай хөгжүүлж, даян дэлхийн анхаарлыг татсан олон гайхамшгийг бүтээсэн юм. Шинэ аяндаа бид хатуу бэрхээс шантрахгүй, ард түмэндээ түшиглэн, бие дааж хөгжихөө баримталж, алмас эрдэнэ мэт хатуу итгэл зоригоор түүхэнд байгаагүй аугаа их үйлсийг бүтээхийн төлөө тэсвэр хатуужилтай хичээн зүтгэх ёстой.

2019 онд бидний өмнө боломж, сорилт ээлжлэн ирэх тул эв санаа нэгтэй, хамтдаа зүтгэх хэрэгтэй. Татварыг хөнгөлж, төлбөрийг багасгах бодлогыг практикт улам сайн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг хөнгөлөх хэрэгтэй. Олон салбар, мэргэжлийн боловсон хүчнийг хүндэтгэж, тэдний ур чадвар, авьяас ухааныг бүрэн дайчлах хэрэгтэй. Анхан шатны удирдах боловсон хүчний дуу хоолойг сонгож, зоригтой, хариуцлагатай боловсон хүчнүүдэд улам их боломж олгох хэрэгтэй. Хөдөө орон нутгийн 10 гаруй сая иргэнийг ядуурлаас ангижруулах үүргийг товлосон хугацаанд нь биелүүлэхийн төлөө үүрэг хариуцлагаа тодорхой тогтоож, түүнийхээ төлөө хүчлэн тэмцэх хэрэгтэй. Халагдсан цэргүүдэд анхаарал халамж тавих хэрэгтэй. Учир нь тэд эх орныхоо тогтвортой хөгжлийн төлөө зүйрлэшгүй их хувь нэмэр оруулсан юм. Шинэ оны босгон дээр, буухиа шуудан хүргэгч, гудамж цэвэрлэгч, таксины жолооч зэрэг мянга мянган хөдөлмөрчид амрах зав чөлөөгүй ажиллаж байна. Энд би сайн сайхан амьдралыг цогцлоогч, сахин хамгаалагч эдгээр хүмүүст халуун дотно мэндчилгээ дэвшүүлж байна. Та бүхэнд баярлалаа.

Дэлхий дахинд зуун зуунд гараагүй их өөрчлөлт хувьсалтай бид нүүр тулж байна. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалах Хятад улсын шийдвэр зориг, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулах итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй. Бид Нэг бүс нэг замыг хамтран байгуулахаа идэвхтэй ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг үргэлжлэн байгуулж, улам их хөгжиж дэвшсэн, улам сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлохын төлөө цуцалтгүй зүтгэх болно.

Шинэ оны хонхны дуу ойртож байна. Айлчлан ирж буй 2019 оноо бид хамтдаа итгэл дүүрэн угтацгаая.

Эх орныхоо хөгжил дэвшил, даян дэлхийн амар амгаланг бэлгэдэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Бичлэгийг эндээс: http://www.xinhuanet.com/

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:568
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой