Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад улсын эдийн засгийн IV бүртгэлийн ажил эхэллээ

Хятад улсын эдийн засгийн IV бүртгэлийн ажил эхэллээ.

Энэ он гарснаар Үндэсний эдийн засгийн IV бүртгэл албан ёсоор эхэлж, Хятадын эдийн засгийг бүх талаар бүртгэж байна. 01-р сарын 01-нээс эхлэн 4 сарын хугацаанд Хятад улс бүртгэлийн 2 сая гаруй ажилтныг тохилон, Хятадын хоёр, гуравдугаар аж үйлдвэр эрхэлдэг хуулийн этгээдтэй байгууллага нэгж, хувь хүнийг бүртгэн тэмдэглэх болно. Энэ бүртгэлд гол нь үндсэн байдал, зохион байгуулалтын бүтэц, цалин хөлс, үйлдвэрлэх хүчин, санхүүгийн байдал, үйлдвэрлэл эрхлэлт, үйлчилгээний үйл ажиллагаа, эрчим хүчний хэрэглээ, судалгаа, мэдээлэлжүүлэлтийн байгуулалт, цахим худалдааны байдал зэргийг хамруулах юм.

Юньнань мужийн Күньмин хотын Панлүн дүүргийн бүртгэлийн ажилтан Жинь Рүй хэлэхдээ: "бүртгэлд хамрагдах хүмүүс гэрчилгээ, санхүүгийн тайлан балансаа өгөх шаардлагатай. Бид холбогдох баримт бичгийг нягт хамгаалж, бүртгэнэ. Харин торгууль тавих эш баримт болгохгүй” гэжээ.

Хятадын эдийн засаг шинэ эринд орж, шинэ хөдөлгөх хүч тасралтгүй хөгжихийн хэрээр эдийн засгийн шинэ өсөлтийн цэг болж байна. Иймээс Үндэсний статистикийн газрын эдийн засгийн IV бүртгэлийн төвийн дарга Дүн Лихуа хэлэхдээ: Энэ удаагийн бүртгэл энэ талаар шинэ агуулга нэмсэн гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Энэ удаагийн бүртгэлийн агуулгад хоёр зүйл нэмэгдсэн.

Нэг. Эдийн засгийн шинэ хөдөлгөх хүч, шинэ үйлдвэрлэлийн хэлбэрийн агуулгыг нэмсэн.

Хоёр. Энэ удаа хөрөнгийн сөрөг жагсаалтын зарим агуулгыг нэмсэн” гэжээ.

Мянга мянган аж ахуйн нэгжийн бүртгэлийн тоо баримт нь үндэсний эдийн засгийн нийт тоо баримтыг бүрдүүлж, макро зохицуулалт, дунд ба урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсронгуй болгох, төрийн засаглалын систем, засаглах хүчнийг ахиулахад оновчтой, шинжлэх ухаанч лавлагаа бүрдүүлэхийн төлөө юм. Иймээс тоо бүртгэл үнэн зөв, бүрэн бүтэн, давтахгүй, алдагдахгүй байх нь Үндэсний эдийн засгийн IV бүртгэлийн зорилго юм.

"Өнгөрсөн удаагийн бүртгэлийн амжилттай туршлагаас суралцаж, шалгалтын тоо баримт авахад саад хийх үйл ажиллагаанд хатуу цохилт өгч, бүртгэлд хамрагдагсдын хувийн мэдээлэл, бизнесийн нууцыг хамгаална. Мөн хууль зөрчсөн, бүртгэлийн тоо баримтыг хуурамчаар зохиосон үйл ажиллагааг нарийн шалгаж, хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Хятад улс 5 жилд нэг удаа эдийн засгийн бүртгэл хийдэг. 2004, 2008, 2013 онд Үндэсний эдийн засгийн бүртгэл хийсэн юм. Төлөвлөгөө ёсоор 2019 онд бүртгэл хийж, тоо баримтыг хянаж шалган, 2020 онд холбогдох материалыг эмхтгэн нийтэлж, үүний үндсэн дээр судалгааны үе шатанд шилжих юм.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:187
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой