Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

М.Билэгсайхан: - Өвөр Монголын яруу найрагчид дотогшоо бичдэг шиг надад санагдлаа

“Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Гэгээн монгол”, “Дээл” зээг шүлгээрээ Өвөр Монголчуудын сайн танил болсон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхантай уулзан ярилцлагынхаа гэгээн хойморт түүнийг урьсан юм.

- Та өөрийгөө танилцуулна уу?

- Уншигчид, бүх хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлье. Би арын сайхан монголоосоо өврийн сайхан монголд ирж олон хошуу нутгаар явлаа. Намайг Мөнхөөгийн Билэгсайхан гэдэг, сэтгүүлч, уран бүтээлч. Би Монгол Улсын Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Тэндээ би бага дунд сургуулиа төгсөөд аав ээжийн гар дээр бага насаа өнгөрүүлсэн. Одоо бол гавъяанысаа амралтад гарах дөхчихөөд уран бүтээлээ хийгээд чөлөөт уран бүтээлчээр явж байна. 2001 онд Монголын зохиолчдын эвлэлд элссэн. Ерээд оны үед анх Улаанбаатар хотод өөрийнхөө шүлгээр уралдаж, түмний танил болж, ар ч бай, өвөр ч бай сайхан монгол хүмүүстэй яруу найргийн буянаар уулзаж учирч явна.

- Таны уран бүтээлийг Өвөр Монголчууд их уншдаг. Харин та Өвөр Монголыг хэр ойлгодог вэ. Өвөр Монголд хэд дэх удаа ирж байна?

- Энэ удаа би гурав дахь удаа ирж байна. Нэлээд дээр үед намайг ирж байхад арай л өөр байсан, их хурдан хөгжиж байгаа газар байна гэж хэлмээр байна. Арваад жилийн өмнө би ирж байсантай харьцуулаад үзэхэд их хурдан хөгжсөн нь ажиглагдлаа. Ард түмэн нь их мундаг ажилсаг хүмүүс юм байна гэж бодлоо. Гудамжаар явж байхад зам нь их гоё юм байна, шогчлоод хэлэхэд маний тэнд бол байшингаа барьчихаад замаа тавьсан юм шиг байна, таны энд бол замаа тавьчихаад дараа нь байшингаа барьсан юм шиг байна.

- Энэ удаа та ямар ажлаар Өвөр Монголд ирэв?

- Энэ удаа би сургуулийн урилгаар ирсэн. Уригдсан хүн чинь бас зугаална. Тэгээд одоохондоо би чинь ингээд л алжаал тайлж явна.

- Та өөрийн шинэ цомогтойгоо ирсэн, энэ цомогтоо шинэ уран бүтээлээ оруулсан уу. Цомгоо бидэнд танилцуулна уу?

- Би “Тэнгэрлэг омогшихуй” хэмээх шинэ цомогтойгоо ирлээ. Энэ цомогтоо хүмүүсийн надаас хүсдэг хоёр гурван шүлгийг оруулснаас бусад нь бүгд шинэ уран бүтээл.

- Та “Болор цом” наадамд олон удаа оролцож байсан.  “Болор цом” наадмыг хэрхэн яаж үздэг вэ?

- “Болор цом” гэдэг бол манай Монгол яруу найргийн хамгийн том уралдаан. Би энэ наадамд олон жил орсон. Ерээд оноос хойш олон оролцож, хамгийн олон айрагдсан хүн нь би. Би “Болор цом”-д 6 удаа шагналыг нь авч явлаа. Гэхдээ би “Болор цом” -ын эзэн биш. Миний хамгийн их баярлаж явдаг нь энэ жилийн “Болор цом” маний нутагт болсон. Би Чадраабалын Лодойдамба гэж агуу их хүний шагналыг авсан, түүндээ би их бахархаж явна. Шүлгийг шүүнэ гэдэг ер нь их хэцүү юм шиг байгаа юм, бөхийг бол хараа үзээний нэг нь унаад нэг нь давж байдаг, морь бол нэг нь хоцроод нөгөө нь түрүүлж явдаг. Би одоо шүлгийг шүүж байгаа хүмүүсийг их өрөвддөг, их зовж байдаг байх. Хүний ухааныг хүн шүүнэ гэдэг хэцүү л байж таарна, би шүүлгэж явснаас шүүж яваагүй.

- Олон хүн танд хүсэл тавьж хэзээ “Болор цом”-ын эзэн болдог бол гэж хүлээж байна. Энэ талаар таны бодол сэтгэгдэл?

- Ер нь ямар нэгэн тэмцээн уралдаан гэдэгт хүн хоцрох гэж ордоггүй, үзэж таарна л гэж ордог байх, түүнтэй адилхан би оролцдог. Түрүүнд нь байг гэхэд айрагт нь явж байгаа бас гайгүй юм болов уу. Ер нь яруу найрагч хүн жаахан биеэ тоомоор юм байна. Шинээр бичиж байгаа залуучуудад зөвлөхөд хэт даруухан явах чинь хаашаа юм, хэт онгироо явах чинь бас хаашаа юм, гэхдээ “би бол би...” гэсэн тийм нэг өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой байх гэж бодож байна.

- Өвөр Монголын яруу найргаас уншдаг уу?

- Өвөр Монголын яруу найраг, Ар Монголын яруу найраг гэж ийм зааг ердөө байдаггүй. Яруу найраг бол яруу найраг, Оросынх ч бай, Хятадынх нь ч бай, Монголынх нь ч бай, яруу найраг л бол яруу найраг гэж би аль алийг уншдаг, уншиж байж л бичнэ. Би Өвөр Монголын мундаг мундаг яруу найрагчидтай бас нэг дэвжээн дээр гарч үзэж байсан.

- Өвөр Монголын яруу найрагчдын уран бүтээл танайхтай аль талаар зөрөөтэй санагддаг вэ?

- Өвөр Монголын нэг хошуунд очоод би тэндхийн уран бүтээлчидтэй уулзлаа. Тэд ч ар монгол, Өвөр Монголын гэж ярьж байна. Тэгэхэд нэг хөгшин надад: - Цагийн шахалтаар л ар, өвөр монгол болсон болохоос цадигтаа бид чинь нэг л юм шүү гэж... тэр үг бол яг үнэн үг байлаа гэж дотроо бэлгэшээж явлаа. Өвөр Монголын яруу найрагчид их дотогшоо бичдэг шиг надад санагдсан, бид бол дотогшоо ч бичнэ, гадагшаа ч бичнэ, задгай... түүгээрээ жаахан ялгаатай юм уу гэж ажиглагдсан.

- Таны онгод хаанаас ирдэг вэ?

- Минийх бол ерөөсөө санаа байдаг юм. Маш гоё санаа олдсон байхад шүлэг болдог. Түүнээс биш би ер нь заавал үүний тухай бичнэ гэж албадаж суудаггүй, надад тэртэй тэргүй гоё санаа төрдөг. Тэр үед л тэр гоё санаагаа тэмдэглээд авч чадвал шүлэг болдог. Хүн хүн өөр өөр л байдаг байх, би бол төрсөн үед нь л бичдэг.

 - Та одоо хичнээн уран бүтээлтэй болсон бэ?

- Би одоо яруу найргийн дөрвөн номтой, хоёр CD-тэй. Тун удахгүй бас миний DVD гарна. Тэгж би нүд, чих хоёрыг зэрэг баясгая гэж санаж байгаа.

- Та гэр бүлээ танилцуулаач?

- Манай гэрийн хүн бас соёлын хүн. Гэхдээ яруу найрагч биш. Бид хоёр ханилаад 30 гаруй жил болжээ. Хүү, охин хоёртой. Одоо манайх чинь өсөж үржээд хоёр зээ, хоёр ачтай өнөр өтгөн сайхан амьдарч байна. Миний хань бол миний шүлгийн хамгийн анхны уншигч нь болж, бас хамгийн том шүүгч нь болж байдаг.

- Та өөрийн уран бүтээлийнхээ аль шүлэгт илүү хайртай вэ?

- Ер нь уран бүтээлчийн хувьд төрсөн шүлэг бүхэн нь өөрийн хүүхэд шүү. Гэхдээ айлд нэг эрхлүүлдэг нандин хүүхэд байдаг шиг тийм бүтээл байна, байна. Би нутгийнхаа шүлэгт их хайртай. “Олон булгийн намар” гэж шүлэг бий, Өвөр Монголд ирээд явж байхад бас сонин юм, Олон булаг хэмээх нэртэй газар энд бас байдаг юм байна.

 

Зохиогч:Бүрэнбаяр Урантана
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:193
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой