Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Уруул хагарахад юу тустай вэ

Уруул хагарахад юу тустай вэ

1.Кокосны тос, оливын тос сайн үр дүнтэй байдаг. Тиймээс урууландаа эдгээр тосыг өдөрт хэд хэдэн удаа түрхэж байх хэрэгтэй. Галууны тос олдвол бүр сайн гэнэ.

2. Уруулын будаг, гел авахдаа спирт, нефтийн орцтойг хэзээ ч бүү сонгоорой. Тэдгээр нь уруулыг бүр илүү хуурайшуулахаас өөр нэмэргүй. Тэгэхээр зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг л хэрэглэ. Уруулын будаг, өнгөлөгч гель зэргийг авахдаа орцыг нь сайтар харах хэрэгтэй шүү.

3. Халуун ногоотой, шорвог, хэт халуун зүйлсээс татгалз. Хэт халуун, халуун ногоотой, их давстай зүйлс идэхээс татгалзаарай. Эдгээр нь уруул хуурайших нэг шалтгаан болдог.

4. Хэт халуун, хүйтэн байх, халуунаас гэнэт хүйтэн нөхцөлд орох зэрэг нь уруул хуурайшихад хүргэдэг. Тиймээс уруулаа гаднын нөлөөнөөс хамгаалахын тулд урууландаа гель, тос түрхэх хэрэгтэй.

5. Витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэ.

6. Кальц, магни зэрэг нь уруулын арьсны нөхөн төлжилтөд чухал нөлөөтэй байдаг учир сүү, тараг, бяслаг, буурцаг, самрыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

7. Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уух нь уруул хатахаас хамгаалах ба таны биед хэрэгтэй чийгшлийг өгч чадна. 

8. Кофе, спирт агуулсан зүйлсээс татгалзаарай.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:497
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой