Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Сүргийн захаас ургах мал маллах их ухаан

Төр засгийн халамж түмэн олны хүчин зүтгэлээр үхэр маллах нь Үзэмчин нутагт өрнөн хөгжиж байна гэдгийг Үзэмчний өргөн талд тархан бэлчсэн шилдэг үүлдрийн үхэр сүрэг гэрчилнэ.

Энэ нь Үзэмчин малчдын сүүлийн  жилд хонио цөөлж үхрээ үүлдэр сайжруулан өсгөсөн амжилт болно. Ямар ч цаг үед ард олноо дагуулан урагшлах хошууч хүмүүс байдаг бол Зүүн Үзэмчиний үхрийн үүлдэр сайжруулалтыг дагуулсан хошууч гэж яривал аварга малчин Бадамцэрэн, Бүлгэмдэл, Номингэрэл нар дурдагдах ёстой. Эдгээр малчид бол хэдэн зуугаар үхэр сүргийн үүлдрээ сайжруулж туршлага өвлөсөн улс.
Хэдэн арван жилийн судалгаагаар одоо хошууны хэмжээнд үхэр маллаж байгаа өрх 3461 болж, үүнээс шилдэг үүлдэр оруулан малласан ба үүлдэр сайжруулан малласан өрх 3245 болов. Эхэндээ уул усаа дагаж, голдуу Улгай гол дагуу,  Ээжнуурын усны эх сурвалж дагуу маллаж байсан бол шилдэг үүлдрийн ашиг орлогыг бусдын туршлагаас олж таньсан малчид үүлдэр сайжруулан маллах болж, одоо болоход хошууны хэмжээнд үхэр маллах болсон бөгөөд мах сүү хосолсон шилдэг үүлдрийн симентар үхрээр голлосон байдаг. Үүний нэгэн бодит жишээ болох Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Шанд багийн шилдэг үүлдрийн үхэр малласан жишээч өрх Насанбаярынхыг сурвалжлахаар хүрсэн юм.


 

Домогт нутгийн үлгэр жишээч малчин

Бид Улиастай суурингаас мордож, Хатавч суурингаар дамжин цаг хагас хэртэй аялж, Насанбаярынд шууд буулаа. Орчин цагийн тоосгон байшин, тохилог цэвэрхэн барьж байгуулсан хашаа хороо энэ айлын ажилч хөдөлмөрч гэдгийг аргагүй харуулна. Биднийг машинаас буухад нар салхинд хөрсжиж борлосон царайтай, өндөр нарийхан биетэй үзэмчин тэрлэгтэй 40-өөд насны монгол эр угтан авсан юм. Энэ бол бидний зорьж ирсэн айлын эзэн Насанбаяр болно. Биднийг орохтой зэрэг хөдөө нутгийн ажилч малчин бүсгүйн галбир төрхийг авч гарсан гэрийн эзэгтэй мах цагаан идээ таваглаж, ширээ дүүрэн өрж, хуурсан ам хөвүүлсэн сүүтэй цай аягалан: - Зам хол замд ядарч зүдэрсэн байлгүй. Нэрэлхэлгүй сайн цайлаарай хэмээн хүний өөрийн хэнийг ч тэгш санаж явдаг зочинсог монголын халуун сэтгэлээр бидний сэтгэлийг өөрийн эрхгүй дулаацуулж билээ.
Насанбаярынх Хоргын уулыг түшиж, Хужиртайн булгийг бараадан өнө шимлэг бэлчээр өтгөн сахлаг дэрс, шимт говь сайхан нутагт суурьшиж, хэдэн үеэрээ энэ нутагтаа аж төрөн амьдарч ирсэн юм. Адуу хонь мянга мянгаар үржүүлж өсгөж байсан баялаг нутагтаа Насанбаяр адуу хонь голлон өсгөсөн биш харин үхэр маллах санаатай оролдсон нь учиртай. Нутаг байгаль газар зүйн онцлог, ялангуяа усны нөөцийг нарийн ажиглаж, үхэр маллах нь нутаг байгалийн онцлогтой зохицно. Шилдэг үүлдрийн үхэр маллах нь цөөн малаас өндөр ашиг хүртэх, нутаг  бэлчээр  экологийг хамгаалахад ашигтай хэмээн нүд нээсэн залуу малчин үхэр маллах замыг сонгов. 2000 оны их зудад амьд үлдсэн нутгийн 20-иод үхрээ жилээс жил өсгөн үржүүлэхийн зэрэгцээ шилдэг үүлдрийн үхэр оруулахаар 2008 онд Тунляо хотын Шевэртийн малын захаас 9 охин бяруу, 1 бухан бярууг 50 мянга гаруй  юаниар авч, шилдэг үүлдрийн үхэр өсгөх анхны алхмаа алхлаа. Семинтар  үнээ нь дараагийн жилээс нь тугалж, 9 үнээнээс нэгийг ч алдалгүй 9 тугал тосч,  тухайн жилдээ нэг тугалыг 2000 гаруй юаниар зарж, нутгийн тугалаас хоёр дахин илүү орлого олсон нь түүний семинтар үхэр маллах зоригийг хөвчилжээ. Ингээд эхний жилүүдэд эр тугалаа зарж, охин тугалаа газар орондоо тохирсон сайн үүлдрийн суурь эх мал болгон үлдээж, гаднаас шилдэг үүлдрийн бух авч сүрэгтээ тавьж, эх мал олшрохыг дагаад байнга сайн үүлдрийн 4 бух тавьж, хоёр жил болох бүр бухаа шийдэж, үүлдэр сайжруулах талыг баримталснаар үхрийн чанар нь жилээс жилд сайжирч, бие бялдар бүдүүн болж, одоо түүний үхрийн үүлдэр сайжирсан норм 80 хувьд хүрч, нэг л зүсмийн алаг үхэр болжээ. Үүний зэрэгцээ бэлчээрийн даацдаа төлөвлөлт хийж, хонио цөөлөн 500 орчимд хязгаарлаж, үхрээ жилээс жилд нэмэгдүүлсээр сүүлийн хэдэн жилд жилдээ 60 гаруй тугал тосч, 100 хувиар онд мэнд оруулах болов.
Шилдэг үүлдрийн үхэр маллаж амжилт олсон түүнээс үхэр маллах ашигтай тал, туршлагаас асуухад “Манайх хөдөлмөр хүч дутмаг, үхэр маллах нь хөдөлмөр хүчинд гамтай төдийгүй бэлчээр усаа сэргээж, байгаль орчноо хамгаалахад их ашигтай” гэлээ.

Эднийх ер нь олонх эр тугалаа хөгшин буурай үхэртэйгээ хамт тухайн жилдээ зарж борлуулан, жилдээ 30-40 үхэр зарж, нутаг бэлчээрийн ачааллыг хөнгөлж, 130 гаруй үхэр өвөлжүүлдэг байна. Үүлдэр сайжирснаас үхрийн орлого нэмэгдэж, үхэр худалдсан жилийн орлого нь 300 гаруй мянган юаньд хүрч, хонь, адууны орлоготойгоо мал аж ахуйн жилийн орлого нь 500 мянган юанийг давж, шилдэг үүлдрийн үхэр малласан шилдэг малчнаар нутаг усандаа алдар нэрээ дуурсгаж явна.


 

Уламжлал шинэчлэлийг уялдуулсан ухаалаг оролдлого

Үхэр малладаг тусгай өрх болсон тэднийх уламжлалт мал аж ахуйн аргыг илүү хэрэглэдэг. Түүний суурьшин амьдарч байгаа Хөвчинговь хэмээх газар нь хоолой задгай ихтэй тул зуны цагт ус унд элбэг, дэрс бутны ургац сайн болохоор өвлийн цагт мал бэлчээрлүүлэхэд ашигтай. Зуд шуургагүй цагт үхэр сүрэг нь бут өндөр өвсний дунд нөмөрлөн бэлчээрлэж шөнө нь тэндээ хонодог. Энэ нь хүний хөдөлмөр хүчинд гамтай, арчилгааны талд нэг их ажил ордоггүй.
- Танай нутагт хадлан гардаггүй гэв үү? Намартаа өвсөө хэрхэн бэлтгэдэг вэ? Өвсний зарлага хэр зэрэг байна?
Тийм ээ, хадлан гардаггүй. Үнээний хээлтүүлгийн нормыг нь дээшлүүлэхийн тулд тугалыг нь эхээс нь эрт салган тусгаарлаж, өвлийн цагт тугалыг хашаалж тэжээдэг болохоор нэг тугал өдөрт 5 кг тэжээл өвс идвэл 150 өдөр тэжээхээр бодоход намартаа наад захдаа 100 мянган кг өвс бэлтгэж, 100 гаруй мянган юанийн өвс нөөцөлбөл хангалттай байдаг гэж Насанбаяр маш нарийн тодорхой тооцоо хийж өглөө.
Эднийх үхрээ өөрийн нутагтаа жилийн 4 улиралд хээрлэн маллахаар голлоно. Нутагт нь хадлан өвс дэмий гардаггүй боловч газрын хөрс шороо сайн, бут дэрс ихтэй тул өвөл их нөмөртэй дулаан байдаг.
- Үхрээ өвөлдөө яаж арчилж малладаг тухайд?
Үхрийнхээ тарга хүчийг буурахаас өмнө бэлчээр өвс муудах үеэр өвөл хавар нь хөх өвсөөр хөдөө хээр байнга тэжээж, цас шуурга дэгдэж, цаг агаар муудвал өдөрт дэрсэн хашаандаа хэдэн удаа өвс зөөх ажилд орно. Ер нь тугал нь хөхсөн үнээдийн амархан тарга хүч нь муудахаас сэргийлж, жил бүрийн 9-р сарын үеэр эр тугалаа худалдаж, 11 сараас эхэлж охи н тугалаа эхээс нь салгаж тусгаарлан малждаг, ингэвэл үнээдийн тарга хүчээ хамгаалахад нь ашигтай байдаг.
Үхэр сүргээ хээр бэлчээрлүүлж, тогтсон цагтаа хөлдүүсийг нь арилгаж байвал цас их орж, зуд шуурга болохгүй л бол үхэр сүрэг тэжээл арчилга бараг шаардахгүй юм. Бас хавар намрын улиралдаа малын өвчин хижгийн тарилга, малын хамуунаас сэргийлэх тарилга, үхрийн хорхойн угаалга сайн хийж байвал малын ашиг орлогын талд хашаалж маллахаас илүү оролготой гэж тэрээр өөрийн маллах арга ухааны талаар ярьж өглөө.
Сүүлийн жил тугалын үнэ өсч, өнгөрсөн жилийн тугал нь дунджаар 6800 гаруй юаньд хүрсэн байна. Насанбаяр үүлдэр сайжруулах, борлуулалтын талд их хүч тавих болжээ. Сайн үүлдрийн үхэр сонгон оруулахаар олон газраар явдаг болохоор Тунляо, Ар Хорчин зэрэг газрын наймаачдын вичатын холбоонд орж “Ээжийн говь” амьд малын захын вичатын холбоо, "Харговь" мал аж ахуйн хоршооны вичатын холбоо зэрэгт үхрийн наймаагаа хийдэг болсон байна.

- Тэгвэл та үхрээ борлуулахдаа вичатыг ашигладаг болж, энэ арга их сайн байна даа?
Бид өнгөрсөн шиг явуулын наймаачдыг хүлээж суудаг цаг биш болсон. Би малаа худалдахдаа гар утасныхаа вичат дээр зургийг нь тавихад дамжих нь хурдан байдаг. Арилжаа наймааны мэдээ мэдээллийг вичатаас авах хүн олон байдаг гэх юм.

Зах зээл, төрийн бодлогыг харж байгаад үхрээ өсгөх санаатай байна. 200-аас хэтрүүлэхгүй тогтворжуулна. Байгаль орчин, нутаг бэлчээр, малын арчилгаа, борлуулалтын талд бодож явна. Мал бэлчээрийн тэнцвэрийг батлах дүрмийг чанга хэрэгжүүлэн, байгаль орчноо хамгаалах үүднээс хонины тоо толгойг зохих хэмжээнд хязгаарлана хэмээн Ирээдүйн төсөв төлөвлөгөөнийхөө талаар ярилаа.


 

Хатуу сургамжаар сольсон хашир туршлага

Насанбаяр 1999 онд өрх тусгаарлаж айл гэр болоод шинэхэн бууцанд тулгын галаа асаахад нэг монгол гэр, нэг байшинтай байжээ. Айлын отгон нь болохоор ахынхаа гар дээрээс аав ээжтэйгээ хамт айл салж гарч ирэхдээ хадмын талаас ирсэн малтайгаа нийт гучаад адуу, 400 гаруй хонь, 60 гаруй үхэртэй шинэхэн айл өрх татаж бүл бүтэн амьдралаа эхлүүлжээ. Гэвч амьдралын аянд анхны алхмаа алхаж байгаа түүнд амьдрал даан ч хатуу байжээ. 2000 оны өвөл нь аавынх нь бие нь муудаж, нааш цааш явж эмнүүлсэн боловч эмчилгээ авч чадалгүй цагаан сарын үеэр бурхны оронд явжээ. Дангаар ирэх зовлон үгүй гэдэгчлэн мөн тэр өвөл нь их цас орж, Үзэмчин нутагт цагаан зуд болж, амьдралынхаа хөл улаа олохгүй, бэлтгэл муутай байсан Насанбаярынхыг асуудалд оруулсан юм. Тэр үед хашаа хүрээ гэж байгаагүй болохоор сүрэг адуу нь нэг хэсэг үхэртэй нь алдагдаж, үлдсэн үхэр нь шүлхий өвчинд нэрвэгдэж, зудад бас нэг хэсэг нь сүйджээ. Нэгээс нэгийг нь сүйдэхгүй гэж сүрэг хоньтойгоо өдөр шөнөгүй зууралдан авч явснаар хонин сүрэгт нь их хохирол гарсангүй. Ингэж нэг хатуухан өвлийг туулж дараа хавар нь тэдний бод мал гэхээс хориод үхэр л үлджээ.

Насанбаяр малгүй боллоо гэж гутарч гэмшиж суусангүй харин дэд бүтцийн бүтээн байгуулалт юунаас ч чухал гэж ухааран, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайн хийхээр зориг шуудаж, 2001 оноос эхлэн хөрөнгө оруулалт хийж, тор хүрээ татахаас эхлэн хашаа хороо барьж, худаг усаа бүрдүүлэх ажлыг хийжээ. Тэрээр 200 гаруй мянган юань зарцуулан хадлан бэлчээрээ хашаалан хүрээлжээ. Тор хүрээтэй болсон болохоор мал сүрэг нь хил дамжин алдагдахгүй боллоо. Үхэр маллах, төл тосох зэрэгт дулаан тохитой хашаа хороо шаардлагатай учир Насанбаяр анх 20 мянган юанийн хөрөнгө оруулж, 200 хавтгай дөрвөлжин метр хашаа хороо, 300 хавтгай дөрвөлжин метр дулаан саравч хашаа барьж байгуулжээ.Суурь төхөөрөмж сайжрахыг дагаад хэдэн жил бод малынхаа тоог нэмэгдүүлэхгүй байсан тэрээр мал аж ахуйн бүтцэдээ өөрчлөлт хийхээр болж, 2007 оноос шилдэг үүлдрийн үхэр маллахаар шийджээ.


      

- Дэд бүтцийн бүтээн байгуулалтаа иж бүрэн болгосны дараа ч, жилийн өнгө ямар боллоо ч өвс хадлангаа сайн бэлтгэвэл өвөл хаврыг хэрхэн өнгөрүүлэх, төл малаа яаж онд мэнд оруулна гэж зовохгүй болсон. Одоогоор малын тоог нэмэгдүүлэхгүй бол миний хашаа хороо сүүлийн жилдээ хэрэгцээнд хангалттай гэж байв.
Энэ хэдэн жилийн турш Насанбаярынх мал аж ахуйн үйлдвэрлэлийнхээ дэд бүтцийн бүтээн байгуулалтаа сайжруулснаар барахгүй өөрийнхөө орон сууцаа ч шинээр барьж байгуулжээ. Анх айл болохдоо нэг монгол гэр, нэг байшинтай байсан бол 2015 онд 300 мянган юаниар хөрөнгө оруулж одоо сууж байгаа шинэ орон сууцаа барьж, гэрийнхээ доторхыг бүгдийг  модоор чимэглэж, шинэ цагийн тавилга бүрэн, зочны өрөө, гал тогооны өрөө, угаалгын өрөө, унтлагын өрөө гээд хотын айлаас дутахгүй хээнцэр, дулаан тохитой сууж байгаа нь орчин үеийн малчин айлын баясгалант амьдралыг тодхон харуулна билээ. Энэ айл малчин удмын содон ухаанаараа дархан хилийн уудам өрцөд ам бүл тавуулаа тайван жарганам!

Зохиогч:Цэцэг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Шилийнголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:332
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой