Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай юу хэлэлцэв

Ши Жиньпин дарга Ким Жон Унтай юу хэлэлцэв?

   

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилж ирсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн явдлын хорооны дарга Ким Жон Унтай 01-р сарын 08-нд Бээжинд хэлэлцээ хийв. 

Хоёр орны удирдагч Хятад, Солонгосын харилцаа, хамтдаа сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. 
Хятад, Солонгосын харилцааг шинэ цаг үед тасралтгүй хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулан, хоёр ард түмэнд хүртээмжтэй болгож, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийллээ.

Өнгөрсөн онд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Солонгосын харилцаа шинэ хуудсыг бичиглэлээ. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хятад, Солонгосын уламжлалт найрамдалт харилцаа чухал утга учиртай юм. Тантай хамт Хятад, Солонгосын ирээдүйн харилцааг удирдан дагуулна гэдэгт итгэж байна. Хоёр талын дээд түвшний уулзалт, стратегийн хамтын ажиллагаа, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Солонгосын харилцааны урт хугацааны тогтвортой харилцааг хөгжүүлнэ гэдэгт итгэн найдаж байна гэж  дарга Ши Жиньпин онцолжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оны эхэнд биднийг хүлээн авч байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Солонгосын нам, ард түмний нэрийн өмнөөс ХКН, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий нарийн бичгийн дарга таны удирдлагаар Солонгос, Хятадын харилцаа өнгөрсөн жил шинэ өндөрлөгт хүрч, шинэ хуудас нээлээ. Би энэ удаа Хятадад айлчилж байгаа нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон ерөнхий нарийн бичгийн дарга тантай хамт Солонгос, Хятадын уламжлалт найрамдлыг бэхжүүлж, Солонгос, Хятадын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талд санал солилцон, Солонгос, Хятадын найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх болно гэж Ким Жон Ун онцоллоо.

Ши Жиньпин илэрхийлэхдээ: - Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 70 жилийн турш Хятадын Коммунист нам Хятадын ард түмнийг удирдан хөл дээр нь босгож, баяжуулах түүхэн үсрэлтийг угтаж байна. Хятадын Коммунист нам нь бүх хүндрэл бэрхшээл, аюул, эрсдэлийг даван туулах, улс орны бүх үндэстнүүдийн ард түмнийг удирдан дагуулж "Хос 100 жил" тэмцлийн зорилго, Хятадын үндэсний сэргэн мандалтад хүрэхийн төлөө урагшлах болно. Солонгосын Хөдөлмөрийн намын шинэ стратегийн мөрийн хөтөлбөр нь олон эерэг үр дүнд хүрсэн бөгөөд Хойд Солонгосын ард түмний энх тайван хүсэл эрмэлзэл, хөгжил цэцэглэлтийн эрэлхийллийг харуулжээ. Стратегийн шинэ шугамыг хэрэгжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, Солонгосын ард түмэн социалист ажлын шинэ томоохон ололт амжилтад хүрэхийг баттай дэмжинэ гэжээ.

Ким Жон Ун: - Өнгөрсөн жил би дөрвөн удаа БНХАУ-д айлчилсан. Надад Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн амжилт, хятад хүмүүсийн хөдөлмөрч зан гүн сэтгэгдэл төрүүллээ. Хятадын хөгжлийн туршлага маш их үнэ цэнэтэй гэж бид үздэг. Хятадад үргэлж айлчилж, туршлага солилцохыг хүсэж байна. Хятадын ард түмэн ерөнхий нарийн бичгийн даргаараа цөм болгон ХКН-ын удирдлагаар, шинэ зууны Хятадын онцлогтой социализмын замд шинэ амжилт гаргаж, "Хос 100" жилийн тэмцлийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам ард түмнээ удирдан стратегийн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эерэг орчин бүрдүүлэх болно гэжээ.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:284
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой