Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

”Чан Э-4” Сарны ар талын панорам зургийг илгээжээ

”Чан Э-4” Сарны ар талын панорам зургийг илгээжээ.

Хятадын "Чан Э-4" сансрын аппарат манай гарагийн цорын ганц дагуул болох Сарны ар талын гадаргууг авсан панорам зургийг илгээсэн тухай Хятад улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ мэдээлжээ.  

Сансрын уг аппарат таталцлын хүчний нөлөөгөөр дэлхийгээс харагддаггүй Сарны ар талд нэгдүгээр сарын эхээр амжилттай газардсан юм.

"Чан Э-4" аппаратын дээд хэсэгт суурилуулсан топографикийн дурангаар авсан 360 градусын зургийг CNSA нийтэлсэн байна. Өнгөрсөн оны зургадугаар сард хөөргөж, Сарны ар талын Лагранжа L2 цэгт амжилттай оруулсан "Цюэцяо" хиймэл дагуулын тусламжтайгаар зургийг Дэлхий рүү илгээжээ. "Цюэцяо" нь гурван хэмжээст Лагранжа L2 тойрог замд байрлаж буй дэлхийн анхны хиймэл дагуул болсон байна. Уг хиймэл дагуулын ачаар Сарны ар талыг “харах” боломжтой болжээ.

"Чан Э-4"-ийг Сарны ар талын геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээжээ. Хятадууд дараа нь "Чан Э-5" аппаратыг Сарны тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүтээх ажилдаа хэдийн орсон аж. “Чан Э” цуврал аппаратыг Хятадын домогт гардаг сарны охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн байна.   

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:285
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой