Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Биед хуримтлагдсан хийг хөөх энгийн арга

Биед хуримтлагдсан хийг хөөх энгийн арга

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Тиймээс биеийн хийг дарах дараах аргуудтай танилцаарай.

1.    Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
–    Хөх аргал, хомоолын утаа
–    Ясны хиншүү
–    Толгой, шийрний хярвас
–    Шар эсгийний хярвас
–    Хуушуур, буузны үнэр
–    Цууны үнэр
–    Сонгино, гааны үнэр
–    Сармисны үнэр

2.    Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
–    Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
–    Халуун яс
–    Жигнэсэн мах
–    Хуушуур
–    Шар тос
–    Чөмөгний тос
–    Ургамлын үрийн тос
–    Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

3.    Өвөрмөц хоол идэх аргаар дарах
–    Ясны шөлөнд хийсэн бантан
–    Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
–    Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
–    Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

–    Арвидсан хийг цагаанаар дарах
15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

–    Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

–    Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух

–    50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
–    Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

–    Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
–    Хонины махтай гурилтай шөл
–    Адууны мөлжсөн ясны шөл
–    Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

Хий босох цагууд:
–    Өглөө: 7.40-11.40
–    Орой: 17.40-19.40

Хийн цэгүүд:
–    Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
–    2 чихний арын төвгөр
–    2 чихний нүх
–    2 чамархай
–    Хүн хонхор
–    Ооч
–    Эгэмний сэтэрхий
–    Эгэмний төвгөр
–    Хүйс
–    Умдаг ясны дээд тал
–    2 бөөр тушаа (араас)
–    Олон уулзах
–    Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
–    2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
–    Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
–    Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:708
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой