Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Өвөр Монголын экологийн орчны хамгаалалт сайжирсаар байна

ӨМӨЗО-ы экологи, байгаль орчны хамгаалалтын талаар 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлууд, 2019 оны ажлын төлөвлөгөө, 2018 он дахь байгаль орчин, агаарын чанарын талаарх бодит байдал зэргийг танилцуулав.

ӨМӨЗО-ы экологи, байгаль орчны хамгаалалтын талаар 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлууд, 2019 оны ажлын төлөвлөгөө, 2018 он дахь байгаль орчин, агаарын чанарын талаарх бодит байдал зэргийг танилцуулах хэвлэлийн бага хурал 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд боллоо.

Хурлын үеэр 

ӨМӨЗО-ы Экологи, байгаль орчны танхимын хэвлэлийн төлөөлөгч Жан Шүли хурлын үеэр хэлэхдээ:

- ӨМӨЗО-ы Засгийн газар 01 дүгээр сарын 21-ний өдөр Экологи, байгаль орчны хамгаалалтын ажлын хурлыг зохион байгуулж, экологи, байгаль орчны хамгаалалтын талаарх 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны ажлын төлөвлөгөөгөө гаргасан . ӨМӨЗО-ы орлогч дарга Бао Ган хуралд оролцож, Ши Жиньпин даргын экологийн соёлын үзэл баримтлалыг суралцах, 2019 оны экологи, байгаль орчны хамгаалалтын ажлыг сайн хийх тухай системтэй төлөвлөгөө гаргаж, тодорхой шаардлага дурдсан юм гэжээ. Жан Шүли хурлын үеэр мөн ӨМӨЗО-ы экологи, байгаль орчны хамгаалалтын талаар 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлууд, 2019 оны ажлын төлөвлөгөө, 2018 он дахь байгаль орчин, агаарын чанарын талаарх бодит байдал зэргийг танилцуулсан байна.

ӨМӨЗО-ы Экологи, байгаль орчны танхимын хэвлэлийн төлөөлөгч Жан Шүли /зүүн/

Нэг. 2018 онд экологи, байгаль орчны хамгаалалтын ажлыг хийж бүтээсэн бодит байдал

1. Улс төрийн үүрэг хариуцлагаа чангатган, бохирдлын эсрэг тэмцлийг сайн хийсэн.

Үүнд нэг талаар агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, засан сайжруулах ажил ахицтай байв. Нөгөө талаар усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, засах сайжруулах ажлыг гүнзгийрүүлсэн. Мөн хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, засах ажлыг тууштай үргэлжлүүлсэн.

2. Бохирдлын эх үүсвэрийг хянах, сааруулах ажлыг чангатгаж, үйлчилгээний ногоон хөгжлийн үйл хэргийг үр дүнтэй тодруулсан.

3. Системийн механизмыг шинэчлэн, экологийн орчны салбар дахь шинэчлэлийг гүнзгийрүүлэв.

4. Экологийн үндсэн шаардлагыг чанга баримтлан, байгаль орчин, экологийн хамгаалалтын хэмжээг нэмсэн.

5. Хуулийн хэрэгжилтийн байдлыг эрчимтэй хянан, байгаль орчны эрсдлийн менежмент, хяналтын чадавх нь эрс сайжирсан.

Хоёр. 2019 онд экологи, байгаль орчны хамгаалалтын талаар хийж бүтээх гол ажил үүрэг

Бохирдлоос сэргийлэх эцсийн шатны ажлыг үр дүнтэй хийхийн тулд хичээн зүтгэнэ.

Экологи, байгаль орчны салбарын шинэчлэлийг бүрэн хэмжээнд гүнзгийрүүлнэ.

Төвийн Байгаль орчны хамгаалалтын ажлыг хянан шалгаж, засан цэгцлэх үүргийг тууштай гүйцэтгэнэ.

Байгаль орчин, экологийн системийн хамгаалалтыг дэмжинэ.

Байгаль орчин, экологийн хууль дүрмийн хэрэгжилтийг хянах, эрсдэлээс сэргийлэх ажлыг чангатгана.

Гурав. 2018 он дахь байгаль орчин, агаарын чанарын талаарх бодит байдал

2018 онд Өвөр Монголын 12 аймаг, хотын засаг захиргааны төв хотын агаарын чанар стандартыг хангаж байсан өдрийн тоо дунджаар 83.6 хувь, бохирдолтой өдрийн тоо нь дунджаар 2.0 хувьтай байсан. PM2.5-ын дундаж агууламж 31 мкг / м3, хүхрийн давхар исэл 17 мкг / м3, азотын давхар исэл 23 мкг / м3, озон 146 мкг / м3, нүүрстөрөгчийн дан исэл нь 1.3 мг /м3 байсан нь бүрэн хэмжээнд стандартыг хангасан байна.

Хотын хүрээлэн буй орчин, агаарын чанарын ерөнхий индексийг үндэслэвэл 2018 онд Өвөр Монголын Үхай хот, Бугат хот, Хөххот нь тус тус агаарын чанар харьцангуй муу сайн бол Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийнгол аймаг нь харьцангуй сайн байв.

Элс тоосны асуудлыг шийдсэний дараа Өвөр Монголын стандартыг хангаагүй 10 аймаг, хотын /Өвөр Монголын Шилийнгол аймаг, Ордос хотоос бусад 10 аймаг, хот/ PM2.5-ын жилийн дундаж агууламж 30 мкг / м3 байсан ба 2015 оны мөн үеэс 33.3 хувиар буурсан байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:558
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой