Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Гахай жилд зориулсан дурсгалын зоос гарлаа

Цагаан сарын баярт зориулсан хос өнгөтэй, зэс хайлш бүхий дурсгалын зоос энэ сарын 25-наас худалдаанд гарлаа.

27 мм-ийн диаметртэй энэхүү зоос нь одоо мөрдөгдөж байгаа Хятадын мөнгөн тэмдэгттэй ижилхэн үйлчлэх бөгөөд ижил үнэтэй байх гэнэ. Өөрөөр хэлбэл, 10 юанийн зоос нь 10 юанийн мөнгөн тэмдэгттэй тэнцэнэ гэсэн үг юм. Гэхдээ нэг хүний авч болох дээд хэмжээ 20 ширхэг бөгөөд нийт 2.5 сая ширхгийг худалдаалах аж. Зоос авах хүсэлтэй иргэд тогтоосон хугацаанд буюу энэ сарын 31-ийг хүртэл авах боломжтой гэнэ. Үүнээс цааш худалдаалахгүй аж.

Зоосны нүүрэн талд “БНХАУ-ын ардын банк”, “10 юань” гэж бичсэн бөгөөд галигаар мөн “shi yuan”, “2019” гэж оныг нь бичсэн байна. Мөн хүрээний дотор талд цэцгэн хээ сийлжээ. Харин зоосны нөгөө талд Хятадын уламжлалт цаасан урлал болон гоёл чимэглэл, Цагаан сарын зургийн элементүүдийг хослуулсан гахай дүрсэлсэн байна. Гахайн дээд талд ордны дэнлүү болон анар цэцгийн хээг буулгаснаас гадна зоосны зүүн талд “己亥” хэмээн ханзаар бичжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:368
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой