Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Тал нутгийн Монгол үндэстний шинэлэх зан заншил ямар онцлогтой вэ

Цагаан сар бол Монгол үндэстний хамгийн чухал тэмдэглэлт баяр юм. Жил бүрийн цагаан сарыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.

     Тэдний шинэлэх зан заншил нь үндэсний өвөрмөц онцлогтой. Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа сэргээн засварлана. Гэрийн гадна, дотногүй тоос шороогоо гөвж, угаалга цэвэрлэгээ хийн, цагаан сардаа хир буртаггүй, хараалын муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг бэлгэдэж золгон угтдаг. 
        Битүүний өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, ширээгээ засаж дээр нь битүүлгээ өрөөд, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөн, бурхандаа дээжилсний дараа эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогонд хонины битүү толгой юм уу, өвчүү тавина. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж хөндөж эхлээд дээжийг нь галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух зэргээр тоглодог. Энэ үдэш мал ахуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулдаггүй.
        Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, боов боорцог байдаг. Шинийн нэгэнд ургах нартай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөж, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөж, өрхийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Зочид ширээнд суухад элэгсэг дотноор: -Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу гэж ахмад хүндээ хөөрөгний толгойг суллан хүндэтгэж барина. “Сайхан сайхан” гэж хариулна. Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлгах буюу гарын бэлгэнд идээ цагаа, элбэг өгөөжтэй сар шинэдээ золгон орлоо гэсэн бэлгэдлээр цагаан сарын идээний дээжээс хүн болгонд хүртээдэг байна. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:140
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой